Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон 10 хоногийн өмнө шинэ төрлийн коронавирусийн халдвар авсан нь тогтоогдон гэртээ өөрийгөө тусгаарлаад байсан юм. Тэрбээр биеийн байдал нь дээрдэхгүй, шинж тэмдэг нь буурахгүй, тогтмол халуурч байгаа учир өчигдөр /2020.04.05/ эмнэлэгт хүргэгдсэн байна. Тиймээс өнөөдрийн коронавирусийн цаг үеийн нөхцөл байдлын талаарх хуралдааныг Гадаад хэргийн яамны нарийн бичгийн дарга хариуцаж явуулахаар болжээ.
Өдгөө 55 настай Борис Жонсон нь дэлхийн томоохон гүрнүүдийн удирдагч нараас халдвар авсан цорын ганц удирдагч болоод байгаа ба түүнийг дахин шинжилгээнд хамруулж, биеийн байдлыг нь хянахаар болсон байна. Түүний өмнө тус улсын Эрүүл мэндийн сайд Мэтт Хэнкок мөн халдвар авч, долоо хоног гэртээ тусгаарлагдаж эдгэрээд баасан гаригт ажилдаа эргэн орсон байна.
Эх сурвалж: BBC