Б.Батзоригийн гэмшил ба МАН-ын шоу | News.MN

Б.Батзоригийн гэмшил ба МАН-ын шоу

Хуучирсан мэдээ: 2020.04.06-нд нийтлэгдсэн

Б.Батзоригийн гэмшил ба МАН-ын шоу

Б.Батзоригийн гэмшил ба МАН-ын шоу

УИХ-ын гишүүн Б.Батзориг гишүүнийхээ бүрэн эрхээс түдгэлзэх хүсэлтийг өнгөрсөн Баасан гаригт гаргав. Ердөө хоёр сарын хугацаа үлдэж байгаа энэ үед бүрэн эрхээсээ түдгэлзэх нь тийм ч гоё харагдахгүй байна. Ямар ч гэсэн тэр хүсэлтээ өгсөн, эрх баригчид нэн даруй шийдээд өгөх биз.

Угтаа бол ЖДҮХС-аас зээл авсан, олгосон гэх “хэрэг” сүүлийн хоёр жилийн хугацаанд үргэлжилж буй. Танхимаараа хуваагаад авчихсан ЖДҮХС-ийн мөнгийг олгосон, зөвшөөрсөн, гарын үсэг нь Б.Батзоригийнх. Тиймээс ч энэ хэргийг хуулийн байгууллага шалгаж, авсан нь бус олгосон Б.Батзориг буруутан болоод үлдэж буй. Анх энэ хэрэг гарахад Б.Батзориг сайдынхаа албыг өгч, хариуцлагаа хүлээж байна гэж байсан. Чухам энэ үед л гишүүнээсээ татгалзаад шалгуулсан бол тэр өнөөдөр ардын баатар байх байлаа.

Гэвч сонгууль хаяанд ирсэн, парламентын бүрэн эрхийн хугацаа нь ердөө хоёр сарын дараа дуусах гэж байхад хариуцлага хүлээж байгаа мэт дүр эсгэх нь хожимдсон ухаарал гэлтэй.  Нэгэнт Б.Батзориг бүрэн эрхээсээ түдгэлзэж байгаа бол МАН ЖДҮ-чиддээ хариуцлага тооцсон хэмээн шоудах нь тодорхой. Гэхдээ дэндүү хожим, цаг үеэ олоогүй шоудалт гэхэд болно. Хуулийн байгууллага ЖДҮ гэх хэргийг хэдэн сар шалгаж, нягталж зарим хүмүүст нь хариуцлагаа тооцчихсон. Ерөнхий сайдынхаа өрөөнд үзэглэсэн гэдэг ЖДҮ-ийн хэргийг Б.Батзоригоор туг тахиад хаах нь гэх яриа сүүлийн хэдэн сар улс төрийн хүрээнд яригдаж байгаа. Бүр хоёр долоо хоногийн өмнө Б.Батзориг өргөдлөө биччихсэн цүнхэлж явна гэх яриа ч гарах болсон. Тэгэхээр Б.Батзоригийн бүрэн эрхээсээ түдгэлзэлт нь гэнэт гаргасан шийдвэр бус хэзээний дэглэгдсэн, МАН-ын сонгуулийн шоу драмын нэг хэсэг нь гэсэн үг.

Үндсэндээ эрэх баригчид бүрэн эрхийн дөрвөн жилийн хугацаанд гурван гишүүүнээ явуулж байна. Анхны нь бандаашны хэрэг байсан бол дараагийнх нь "хүн амины хэрэг" гэх, харин адагт нь ганц ЖДҮ-чиндээ хариуцлага тооцоод өнгөрч байгаа бололтой.  Хоёрхон сарын дараа болох УИХ-ын сонгуулийн өмнө ийм жүжиг тавьж байгаа нь эрх баригчдын арга ядсан энэ арганд сонгогчид хууртана гэдэг юу л бол доо. Дан ганц Б.Батзоригоор дуусахгүй олон ЖДҮ-чингээ хэрхэхээс л олон зүйл шалтгаална даа.

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Hero 2020-04-06 66.181.191.164

Xuukees zasgiig ni avarch knopdson gishuuddee barisan beleg. Bugd medej bgaa. Odoo Xuuk yaj bitgii devsh namaa bod gej xelexev. Shiren nuurleed songuulidaa ornodoo. Yadaj bxad 40 xuniig yaltai ch bilee.

Avatar

Зочин 2020-04-06 64.119.20.229

Энэ бол ард тумнийг доролжилсон хэрэг шуу дээ хоерхон сар улдээд байхад ийм шийдвэр гаргаж байдаг ардын нам оорсдоо болсон тайлагдах гэсэн алхам шуу дээ мананг дахьж гаргаж болохгуйг сайн мэдэж авлаа

Avatar

Иргэн 2020-04-06 103.212.118.78

Хамгийн олон хулгайчтай мафийн толгойлогч.

Avatar

Зочин 2020-04-06 202.126.89.227

Нам гэж далжигнаж яваад нүхэнд ойчсон хүнд гар.Энэний оронд хэн ч сайд хийсэн ингэх байсан.МАНын тэнэгүүдийн бүгд хийж чадах ажил нь иймэрхүү зэрлэг дээрэм маягийн ажил.Эрдэнэбатын засагыг концесс авсан гэж Хүүкийн тал унагаад өөрсдийн фракцаа тордсон ажил.

Avatar

ZOCHINard 2020-04-06 64.119.20.229

mash zob ene bol zugeer shoy ard tumen uund khuurtakhgui shuu dee

Avatar

Зочин 2020-04-06 66.181.190.235

Гишүүнээсээ татгалзаж байгаад яагаад бүх төслийн зээлийн хэмжээ 950 сая байгааг тайлбарлахад л болоо доо. 50 нь хаачив ?

Avatar

Зочин 2020-04-06 103.14.36.18

Ингэж нүглийн нүдийг гурилаар хуурсан болоод юухэв. Хариуцлага тооцож байгаа бол тооцсон шиг тооц.

Avatar

Зочин 2020-04-06 66.181.161.62

2 дахь "Гаалийн" Баатар золиосонд шидэгдлээ. Бусад нь түүний насаараа идэх хоолны төлбөр бэлдээд дарга даамлаа хийгээд үлдэх боллоо

Avatar

Хүрэлсүх огцор !!!!!!!!!!!!!!!!!! 2020-04-06 103.68.107.22

ЖДҮ Хүрэлсүх сонгууль угтаж битгий жүжиглэ. Ард түмэн аль эрт дүнг чинь тавьцан та нарыг сонгохгүй за. ЖДҮ-ийн хулгайч, төрсөн 2 дүү болох У.Отгонбаяр, У.Давхарбаяр нар нь бас ЖДҮ-ээс мөнгө хуссан. Тэгсэн мөртлөө шудрага ёс яриад яваад байдаг ийм Ерөнхий сайд байх уу ???? Ичдэггүй бачка шүү. Одоо энэ аймшигт вирусыг зүгээр байсан 3 сая хүнээ эрсдэлд оруулж гадны өвчний голомтоос баахан вирустэй хүмүүс авчирч бид нарыг а**х гэж байна. Нэг л их эх орон ч царайлсан зөвхөн сонгууль бодсон мангуу !!!

Avatar

Зочин 2020-04-06 103.111.68.3

tahaltai tarvaga SHORONDOO HOL OCHIJ HOSHGOR

Avatar

/*-*/ 2020-04-06 49.0.212.165

Та нар сөнөгтите пажөлүйста

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж