Б.Батзоригийн гэмшил ба МАН-ын шоу

Хуучирсан мэдээ: 2020.04.06-нд нийтлэгдсэн

Б.Батзоригийн гэмшил ба МАН-ын шоу

Б.Батзоригийн гэмшил ба МАН-ын шоу

УИХ-ын гишүүн Б.Батзориг гишүүнийхээ бүрэн эрхээс түдгэлзэх хүсэлтийг өнгөрсөн Баасан гаригт гаргав. Ердөө хоёр сарын хугацаа үлдэж байгаа энэ үед бүрэн эрхээсээ түдгэлзэх нь тийм ч гоё харагдахгүй байна. Ямар ч гэсэн тэр хүсэлтээ өгсөн, эрх баригчид нэн даруй шийдээд өгөх биз.

Угтаа бол ЖДҮХС-аас зээл авсан, олгосон гэх “хэрэг” сүүлийн хоёр жилийн хугацаанд үргэлжилж буй. Танхимаараа хуваагаад авчихсан ЖДҮХС-ийн мөнгийг олгосон, зөвшөөрсөн, гарын үсэг нь Б.Батзоригийнх. Тиймээс ч энэ хэргийг хуулийн байгууллага шалгаж, авсан нь бус олгосон Б.Батзориг буруутан болоод үлдэж буй. Анх энэ хэрэг гарахад Б.Батзориг сайдынхаа албыг өгч, хариуцлагаа хүлээж байна гэж байсан. Чухам энэ үед л гишүүнээсээ татгалзаад шалгуулсан бол тэр өнөөдөр ардын баатар байх байлаа.

Гэвч сонгууль хаяанд ирсэн, парламентын бүрэн эрхийн хугацаа нь ердөө хоёр сарын дараа дуусах гэж байхад хариуцлага хүлээж байгаа мэт дүр эсгэх нь хожимдсон ухаарал гэлтэй.  Нэгэнт Б.Батзориг бүрэн эрхээсээ түдгэлзэж байгаа бол МАН ЖДҮ-чиддээ хариуцлага тооцсон хэмээн шоудах нь тодорхой. Гэхдээ дэндүү хожим, цаг үеэ олоогүй шоудалт гэхэд болно. Хуулийн байгууллага ЖДҮ гэх хэргийг хэдэн сар шалгаж, нягталж зарим хүмүүст нь хариуцлагаа тооцчихсон. Ерөнхий сайдынхаа өрөөнд үзэглэсэн гэдэг ЖДҮ-ийн хэргийг Б.Батзоригоор туг тахиад хаах нь гэх яриа сүүлийн хэдэн сар улс төрийн хүрээнд яригдаж байгаа. Бүр хоёр долоо хоногийн өмнө Б.Батзориг өргөдлөө биччихсэн цүнхэлж явна гэх яриа ч гарах болсон. Тэгэхээр Б.Батзоригийн бүрэн эрхээсээ түдгэлзэлт нь гэнэт гаргасан шийдвэр бус хэзээний дэглэгдсэн, МАН-ын сонгуулийн шоу драмын нэг хэсэг нь гэсэн үг.

Үндсэндээ эрэх баригчид бүрэн эрхийн дөрвөн жилийн хугацаанд гурван гишүүүнээ явуулж байна. Анхны нь бандаашны хэрэг байсан бол дараагийнх нь "хүн амины хэрэг" гэх, харин адагт нь ганц ЖДҮ-чиндээ хариуцлага тооцоод өнгөрч байгаа бололтой.  Хоёрхон сарын дараа болох УИХ-ын сонгуулийн өмнө ийм жүжиг тавьж байгаа нь эрх баригчдын арга ядсан энэ арганд сонгогчид хууртана гэдэг юу л бол доо. Дан ганц Б.Батзоригоор дуусахгүй олон ЖДҮ-чингээ хэрхэхээс л олон зүйл шалтгаална даа.

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж