Гоёлын даашинзтай гараанд А.Баярцэцэг тэргүүлэв

Хуучирсан мэдээ: 2015.11.23-нд нийтлэгдсэн

Гоёлын даашинзтай гараанд А.Баярцэцэг тэргүүлэв

Австрийн нийслэл Вена хотноо “Эх дэлхийн мисс-2015” буюу “Miss Earth” тэмцээний шалгаруулалт үргэлжлэн явагдаж байна. Тус тэмцээнд дэлхийн 95 орны мисс өрсөлдөж байгаагаас Монгол Улсаа төлөөлөн “Miss Mongolia-2015” тэмцээний тэргүүн мисс А.Баярцэцэг оролцож байгаа билээ. Тэрбээр үдшийн гоёлын даашинзтай шалгаруулалт тэргүүлсэн байна. А.Баярцэцэг дизайнер н.Отгонжаргалын урласан тансаг даашинзыг өмссөн бөгөөд энэ нь шүүгчдийн анхаарлыг ихэд татжээ.

Миссүүд уур амьсгалын дулаарлыг багасгахад өөрсдийн өчүүхэн хувь нэмрээ оруулахаар мод тарьцгаалаа. Дэлхийн 95 орны миссүүд өдөр бүр тусгайлсан арга хэмжээнд оролцож байгаа бөгөөд энэ нь явцын үнэлгээнд нөлөөлөх юм.

“Miss Earth” тэмцээний ялагч гоо бүсгүй тухайн жилийн байгаль орчин, экологийн болон дэлхий нийтийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд “Miss Earth” сан болон НҮБ-ын байгаль орчны төсөл хөтөлбөрийн элч төлөөлөгч болдог аж. Тэмцээний эхний шалгаруулалт фото болон видео гэсэн хоёр төрлөөр шилдэг 16-г тодруулах юм. Энэхүү шалгаруулалт арванхоёрдугаар сарын 5-ны өдөр дуусна. “Miss photo” шалгаруулалтад А.Баярцэцэгт саналаа өгөхийн тулд ЭНЭ холбоосоор орж дэмжээрэй. Шалгаруулалтад лайкийн тоо тооцогдохгүй бөгөөд зөвхөн фэйсбүүк, твиттерт шэйрлэгдсэнээр санал тооцогдох юм байна. А.Баярцэцэгийн Монголын тухай танилцуулсан видео олон мянган хандалтыг аваад байгаа бөгөөд та бүхэн идэвхтэй түгээгээрэй.

#‎MissEarthMongolia2015‬

#‎MissEarth

‪#‎TeamMongolia‬ ‪#‎TeamBela‬ ‪#‎MissEarth2015‬ ‪#‎Birthdays‬‬‬

Ч.БОЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж