800 хятадтай холбоотой хэргийг шалгаж дууссан уу? | News.MN

800 хятадтай холбоотой хэргийг шалгаж дууссан уу?

800 хятадтай холбоотой хэргийг шалгаж дууссан уу?

800 хятадтай холбоотой хэргийг шалгаж дууссан уу?

Монгол Улсын нутаг дэвсгэрт 800 хятад иргэн орогнон, мөнгө угаасан байж болзошгүй хэргийг өнгөрсөн оны аравдугаар сарын 29-ний өдрөөс сүр дуулиантай шалгаж эхэлсэн билээ. Тус хэрэгт эд мөрийн баримт болгож 3.4 тэрбум төгрөгийн үнэлгээтэй олон тооны компьютер, гар утас, нийтдээ 1.1 тэрбум төгрөгөөр үнэлсэн жийп, 1.6 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний валют хураасан талаар хууль хяналтын байгууллагаас мэдээлж байв. Тухайн үед Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэл “БНХАУ-ын иргэдтэй холбоотой үүссэн энэ асуудал мөнгө угаах хэмжээнд яригдаж байна. Мөнгө угаах гэдэгт тоглоом ч байж болно, бусад хэлбэрээр ч байж болно” хэмээн мэдэгдэж байв. Эх сурвалжийн мэдээлснээр, дээрх хэргийн нэг хэсгийг шалгаж дуусчээ.

БНХАУ-ын иргэн Лиу Тинхуа гэгч зохион байгуулалттай бүлэглэл байгуулж, удирдсан хэрэгт холбогдон шалгагдаж буй. Тэрбээр өнгөрсөн оны долдугаар сард Монгол Улсад орж ирээд гадаадын хөрөнгө оруулалттай “Мультидимэншионал интернэйшнл” ХХК байгуулжээ. Улмаар 800 гаруй иргэн оруулж ирэн, Баянгол, Сүхбаатар, Баянзүрх дүүрэгт байрлах “Кентавр”, “Амар”, “Ориентал” зочид буудал, “Union building”-ийн оффисын барилгад байршуулан гэмт хэрэг үйлдэж эхэлснийг манай тагнуул, цагдаагийнхан таслан зогсоосон билээ.

Хэргийн гол зохион байгуулагч болох 20 орчим хүнийг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан бөгөөд 13 нь тус ангид байгаа аж. Мөрдөн шалгах ажиллагааны явцад энэ хэргийн гол зохион байгуулагчид нь Камбож улсад үйлдэж байсан залилан мэхлэх гэмт хэргээ Монголд үргэлжлүүлэхээр олон хүн элсүүлэн орж ирсэн нь тогтоогджээ.

Тэд цахим төхөөрөмж ашиглан “Вичат”, “Телеграмм”, QQ зэрэг захидал харилцааны сүлжээнд “Жи-Мобайл”, “Скайтел”, “Юнител”-ээс авсан олон тооны утасны дугаараараа хуурамч хаяг нээсэн байсан аж. Улмаар жуулчин, бизнес ангиллын визээр оруулж ирсэн 800 орчим хятад иргэндээ хэрхэн ашиглах талаар хичээл зааж, бэлдэц, нууц үг зэргийг цаг хугацааны давтамжтай илгээхийг сургадаг байсан. Мөн тэднийг “МТ4” хэмээх, өөрсдөө хувиргаж боловсруулсан платформд элсүүлэн, хөрөнгийн зах зээлд арилжиж буй хувьцааг худалдах, худалдан авах ажиллагаанаас ашиг олж буй мэтээр зохиомол байдал бий болгон залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогджээ.

Шалгалтын явцад манай хууль сахиулагчид БНХАУ, Камбожийн цагдаагийн байгууллагатай хамтарч ажиллан мэдээлэл авахад Камбож улсад гэмт хэрэг үйлдэж олсон мөнгөө “Мультидимэншионал интернэйшнл” ХХК-ийн “Голомт” банк дахь ам.долларын данс руу хөрөнгө оруулалт нэрээр шилжүүлсэн байсан аж. Уг мөнгийг нь энд 86-66 УА…, 57-89 УА… дугаартай “Лексус-570”, 99-66 УА… дугаартай “Ланд круйзер-200” гэх зэрэг есөн автомашин, 12 мянган гар утас, өндөр хүчин чадалтай 700 гаруй компьютер, ширээ, сандал, зочид буудлын түрээсийн төлбөр зэрэгт төлж, угааж байсныг нь хууль сахиулагчид шалгалтын явцад тогтоожээ.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

bold 2020-04-06 202.131.243.190

700 PC ONDOR UZUULELETTEI haana bna aaa NOIR HURDEGGUI EE

Avatar

/*-*/ 2020-04-06 49.0.212.165

Энхтүвшингээ баримчил

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж