Улс орнууд маскны төлөө чимээгүй “дайтаж” байна | News.MN

Улс орнууд маскны төлөө чимээгүй “дайтаж” байна

Улс орнууд маскны төлөө чимээгүй “дайтаж” байна

Улс орнууд маскны төлөө чимээгүй “дайтаж” байна

Шинэ төрлийн коронавирусийн тахал Европ, АНУ-д хэдийн хяналтаас гарч тэдгээр улсууд амны хаалт, бээлий гэх мэт хамгаалах хэрэгслийн дутагдалд ороод байгаа билээ. Хэд хэдэн улс орон АНУ-ын захиалсан амны хаалтыг нь замаас нь худалдан авсан хэмээн буруутгаж байна. Хамгийн анх үүнийг Франц улс ил болгон ярьсан.

Тэд АНУ-ын ийм үйлдлийг "guerre des mas masque" буюу “Амны хаалтны төлөөх дайн” хэмээн нэрлэжээ.

Өнгөрсөн долоо хоногт Франц улсын Хятадаас захиалсан 60 сая ширхэг амны хаалтыг АНУ замаас нь үнэ цохин худалдан авсан юм. Францын талаас гурав дахин илүү өндөр үнэ хэлсэн Америкчуудад Хятадын тал үгүй гэж хэлж чадаагүй байна. Энэ талаар АНУ-ын Төрийн департемантаас тодруулахад эрс үгүйсгэж “АНУ хаанаас ч амны хаалт худалдаж аваагүй. Францын тал биднийг гүжирдэж байна. Энэ бол худал мэдээлэл” хэмээн хариулжээ. Баасан гаригт /2020.04.03/ Германы албаны хүмүүс мөн АНУ-ын эсрэг зарга мэдүүлэв.

Тус улсын Берлин мужийн нэгэн өндөр албан тушаалын ажилтан Андреас Гейзел “АНУ орчин үеийн далайн дээрэм хийж байна” хэмээн мэдэгджээ.

Учир нь Германы эрх баригчид цагдаагийн ажилтнуудад зориулагдсан 200 мянган ширхэг амны хаалтыг Хятадаас захиалсан байна. Гэтэл Бангкокоор дамжин ирж байсан амны хаалтыг АНУ дундаас нь авчихсан гэнэ. Бас Кени улсаар дамжин ирж байсан зургаан сая орчим амны хаалт мөн л нууцлаг байдлаар алга болсон байна. “АНУ яг л трансатлантикийн бүсийнхэнтэй харьцаж байгаа юм шиг үйлдэл гаргалаа. Дэлхий даяар хямарч байсан ч дээр үеийн барууны зэрлэг аргуудыг ашиглаж болохгүй шүү дээ” хэмээн Гейзел хэлжээ.

Үүнээс гадна Чехээр дамжиж Италид хүрэх байсан олон арван мянган амны хаалт бас л ийм байдлаар дундаасаа алдагдсан талаар Италийн тал гомдоллов. Дээрх мэдээллүүдийн дараа Канадын Ерөнхий сайд Жастин Трьюдо болгоомж илүүдэхгүйг мэдэгдээд холбогдох хүмүүсийг Франц, Германтай адил зүйл болж буй эсэх талаар тодруулж, захиалсан бараа бүтээгдэхүүн нь байх ёстой газраа байгаа эсэх дээр санаа тавихыг үүрэг болгов.

Удалгүй Бразил улсын Эрүүл мэндийн сайд Луиз Хенрике Мандетта мөн л Хятадаас амны хаалт, бээлий гэх мэт хамгаалах хэрэгсэл худалдан авах гэсэн сүүлийн оролдлогууд нь бүгд бүтэлгүйтсэн талаар зарласан байна. “Өнөөдөр улсынхаа хамгийн том ачаа тээврийн 23 онгоцыг Хятад руу нисгэж байна. Бид захиалгаа аль эрт өгчихсөн байсан ч ингээд бүтэлгүйтлээ. Бүх улс орнууд л хомсдолд ороод байна шүү дээ” хэмээн хэлжээ. Тэрбээр нэгэнт амны хаалт олдохоо байсан тул энгийн иргэд өөрсдийн гараар амны хаалт хийж зүүгээд эмч нарт эмнэлгийн зориулалтын амны хаалтыг үлдээхийг уриалсан байна.

Байдал ийнхүү хэцүүдэж байгаа тул Турк улс амны хаалт экспортлохыг хоригложээ. Бельгийн “Le Soir” сонин, Италийн өдөр тутмын “Corriere della Sera” сэтгүүлд гарсан мэдээллээр эдгээр улсууд Туркээс амны хаалт худалдаж авдаг байсан ба одоо тэд нэг ширхэгийг ч хилээрээ гаргахаа байжээ. Италийн Ерөнхий сайд Жузеппе Контен Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган руу утасдаж, амны хаалт худалдан авахыг хүсч байгаагаа илэрхийлснээс хойш хоёр долоо хоног өнгөрсөн байна. Бельги улс ч мөн албан ёсны хүсэлт явуулаад бүтээгүй гэнэ.

Туркийн эрх баригчид дотоодын амны хаалт үйлдвэрлэгчдийг бүтээгдэхүүнээ зөвхөн Засгийн газартаа өгч байгаа эсэхийг шалгах үүрэг хууль хүчнийхэнд өгөв. Орон нутгийн мэдээллийн “Hurriyet” сонинд бичсэнээр Туркийн Дотоод хэргийн сайд Сүлейман Сойлуга “Хэрэв амын хаалт үйлдвэрлэгч компаниуд эрүүл мэндийн яаманд онцгой үнээр зарахыг зөвшөөрөөгүй бол эрх баригчид үйлдвэрүүдийг хаана” хэмээн мэдэгджээ.

Тун удалгүй АНУ-ын амны хаалт үйлдвэрлэгч “3M” компанийн N95 амны хаалтны экспортыг зогсоох захирамж Цагаан ордноос ирсэн тухай тус компанийн төлөөлөгч мэдэгдсэн бөгөөд энэ нь худалдан авагч улс орнуудад том уцохилт болов. 3M компанийн бүтээгдэхүүнийг дэлхийн олон орон худалдан авч, эмнэлгийн хэрэгслийн гол нийлүүлэгчээ болгодог билээ.

Зөвхөн амны хаалт ч гэлтгүй зарим улс орнууд хүнсний экспортоо зогсоогоод байна. Тухайлбал, гурилын томоохон үйлдвэрлэгч Казахстан экспортыг хориглосон бол дэлхийн гурав дахь том цагаан будаа экспортлогч Вьетнам мөн л адиил үйлдэл хийжээ. Харин Серби улс эм, наранцэцгийн тосны экспортыг хориглох шийдвэр гаргасан байна. АНУ-ын Жоржтауны их сургуулийн багш Абрахам Ньюман, Жорж Вашингтоны их сургуулийн улс төрийн шинжлэх ухаан, олон улсын харилцааны профессор Анри Фаррелл нар улс орнуудын энэ “хувиа хичээсэн, үл итгэх ” байдал нь байдлыг удам хурцдуулж болохыг сануулсан байна.

Эх сурвалж: GUARDIAN, CNN

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ХарамсалтайХарамсалтай
3
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-04-06 176.63.23.116

Хятадын элчингийн троллуудын тоо нэмэгдээд байх чинь. Монгол ч хятадын эрлийзүүд ихтэй болохоор чарлалдаад л хятдаа өмөөрдөг болж. Энэ өвчний дараа Eвроп болон Амeрик хятдаар биш энэтхэг мэтийн өөр орноор бүтээглхүүн хийлгэдэг болох арга хэмжээ авах биз

Avatar

Зочин 2020-04-06 202.55.188.85

Ану үнэхээр новшийн тоглолт хийж байна.

Avatar

Зочин 2020-04-06 64.119.20.113

Канадынхыг бас булаасан байна.

Avatar

ddd 2020-04-06 49.0.144.72

Хужааа гээд орилолдоод байдаг тэнэг новшнууд сайн хар. Дэлхийн бүх хөгжилтэй улс Хятадыг царайчилж байна. Монголчууд ч бас. Үйлдвэрлэгч, бүтээгч улс ямар сайхан байдгыг ойлгоод өөрсдөө юмаа үйлдвэрлэж хийх хэрэгтэй

Avatar

Зочин 2020-04-06 202.21.108.51

urgats huraalt hurtel ideh guriliin hangalttai nootstei bolson. bas mah bna. tegeheer bid ene jildee olsgolond l av orohgui.

Avatar

Зочин 2020-04-06 202.179.25.234

Америк маск зүүхийг зөвлөхгүй ,эрүүл биш халдвартай нь зүүх хэрэгтэй гэж уриалаад, зүүсэн Азиудыг гадуурхаж доромжлоод байсан. Одоо л маск хэрэгтэй болж дээ

Avatar

Cvxee 2020-04-06 24.17.17.156

Chafaltai n chadal muutaigaa iddeg l horvoo shvvdee.

Avatar

Baagii 2020-04-06 202.126.89.249

Ulaan said amjij hunsnii import tegluulj nootsolj avj shuu. Orosuud ulaan buudain export zogsooson bol nemeed kazakstan zogsoochihj. Vietnamaas amjij bas ovoo ih budaa importolson.

Avatar

Зочин 2020-04-06 202.55.188.82

Хятадуудын өөрсдийнх нь хийж байгаа ажил. Худлаа америк руу бүх бурууг чихэж хаячихаад өөрсдөө өөрсдийнхөө барааг хулгайлж нуугаад гадныхны мөнгөөр сул ашиг олж байгаа нь тэр

Avatar

Зочин 2020-04-06 64.119.20.113

Дебиль

Avatar

зочин 2020-04-06 49.0.212.174

хуцдаг хог вэ чи

Avatar

Зочин 2020-04-06 192.82.70.252

Дебил дебилдээ хүнд хэлбэрийн, америк дебил байна.

Avatar

Зочин 2020-04-06 202.55.188.82

Хятадуудын өөрсдийнх нь хийж байгаа ажил. Худлаа америк руу чихэж байгаа юм. Өөрсдөө өөрсдийнхөө барааг хулгайлж гадныхны мөнгийг нь өгөхгүй сул ашиг унагаагаад.

Avatar

Зочин 2020-04-06 202.126.89.165

Ийм цаг үед чиний толгойд л арчаагүй үйлдэл орох байхдаа!

Avatar

зочин 2020-04-06 49.0.212.174

америкийг даган магтадаг арчаагүй малнаас дор амьтан

Avatar

Зочин 2020-04-06 202.21.107.73

Олон сая хүн хөдөлмөрлөж байж орлого олж амьдралаа залгуулна гэдгийг чамаас илүү ойлгох учраас яах гэж хятад гэхээр муулах гээд байдаг юм. Хятадын маскны өртөг үнэ бага болохоор л бүгд авах гээд байгаа биз. Энэ том гүрнүүдийн тэжээвэр хүмүүс цалингаа чамлаад ажиллаж өгөхгүй үйлдвэрлэлээ зогсоосон биз. Яахав иргэд нь маскаа оёж зүүж сураг. Ертөнцийг цөлмөж жаргасан улсууд ядаж маскаа оёж өмсөж байг. Өөр хийх юмгүй тэтгэмж аваад гэртээ байгаа улс.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж