"Улс төрийн хийрхлээс татгалзаж, хүчээ нэгтгэх цаг иржээ" | News.MN

"Улс төрийн хийрхлээс татгалзаж, хүчээ нэгтгэх цаг иржээ"

"Улс төрийн хийрхлээс татгалзаж, хүчээ нэгтгэх цаг иржээ"

"Улс төрийн хийрхлээс татгалзаж, хүчээ нэгтгэх цаг иржээ"

НЭМЭЛТ: 12.00 ЦАГ

УИХ-ын 2020 хаврын чуулган өнөөдөр /2020.04.06/ нээлтээ хийлээ. Чуулганы нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар оролцож, үг хэллээ. Чуулганы хуралдааныг нээж, УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэллээ.

УИХ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР:

-Монгол УИХ-ын хаврын ээлжит чуулган хугацаандаа онцгой нөхцөлд эхэлж байна. Коронавирусийн цар тахал дэлхийн 200 гаруй оронд тархаж, халдвар авсан, нас баралтын тоо өдөр бүр нэмэгдэж байна. Монгол Улсын Засгийн газраас коронавирусийн цар тахлаас сэргийлэх, хамгаалах шийдвэрийг оновчтой гаргаж байна. Ард иргэд маань төрийн шийдвэрээ дагаж мөрдөж байгаад талархал илэрхийлж байна. Монгол Улсын нутаг дэвсгэрээс коронавирусийн халдвар илрээгүй, зөөвөрлөгдөн орж ирсэн 15 тохиолдлыг цаг алдалгүй илрүүлж, зөв эмчилсний үр дүнд эхнээсээ эдгэж байна. Халдварын эрсдэлт голомтод ар гэрээ умартан эмчийн тангаргаа нэр төртэйгээр сахин биелүүлж, оношилж, эдгээж буй ХӨСҮТ-ийн Эрчим эмчилгээний тасгийн эрхлэгч Ц.Чинбаяр, Лабораторийн эрхлэгч доктор Дарам тэргүүтэй эмч сувилагч, тусгаарлах төвүүдэд ажиллаж байгаа нийт ажиглагсдадаа гүн талархал илэрхийлж байна. Төрийн шийдвэрийг гардан шийдвэрлэж, хорио цээрийн бүсэд цаг наргүй ажиллаж байгаа Улсын онцгой комисс, ОБЕГ, Хил хамгаалах, Мэргэжлийн хяналт, Гааль зэрэг төрийн тусгай албан хаагчдад бүгдэд нь талархал илэрхийлж байна.

Энэ онцгой цаг үед ҮАБЗ, УИХ, Засгийн газар нягт ажиллаж, шуурхай шийдвэрүүд гаргалаа. Цаашид банкны реформ хийх, банкны өр барагдуулах жамаар халдварт, хорт хавдрын эмнэлэг барих, эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалинг нэмэгдүүлэх зэрэг олон арга хэмжээ авах шаардлагатай байна. Дэлхий даяар хүнд нөхцөлд байна. Тиймээс УИХ, Засгийн газар асуудлыг гурван өрнөлд судалж, тооцоолж ажиллаж байна. Коронавирусийн нөхцөл байдал, халдвар гарах, асуудал хүндэрч нөхцөл байдал муудах гэсэн гурван үндэслэлд дүгнэлт гарган ажиллаж байна. Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын хэсэг, Эрүүл мэнд, ариун цэвэр, төрийн хяналт шалгалтын чиглэлээр эрх зүйн орчныг сайжруулах шаардлагатай байна. УИХ Үндсэн хуулийг тавдугаар сарын 25-ны өдөр хэрэгжихээр баталсан нь хаврын чуулганаар бид Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт бодитой хэрэгжих агуулгыг бодож хэрэгжих хугацааг тооцосон. Хаврын чуулганаар бид Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт үзэл санааг амилуулах олон чухал хуулийг эрэмбэ дараатай хэлэлцэн баталснаар бүрэн зураглал нь тодорхой болно. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр эхэлсэн эрх зүйн хувьсгалыг төгс төгөлдөр хэрэгжүүлэхийг гишүүдээс хүсч байна.

Коронавирусийн халдвараас үүдэн дэлхий өөрчлөгдөж, биологийн аюулгүй байдал хурцаар тавигдаж, дэлхийн шинэ дэглэх тогтох тухай судлаачид ярьж байна. Онцгой нөхцөлд гарз хохирлыг багасгаж, дижитал хувьслыг хийхээр шаргуу ажиллахыг үүрэг болгож байна. Техник, технологийн шинэчлэлийг эрүүл мэнд, боловсролын салбарт хийхээс гадна бүтэц, орон тоо, цалин хөлсийг ч хамтад нь авч арга хэмжээ авах шаардлагатай байна. Бид нэг л эх оронтой, нэг нь нийтийнхээ, нийт нь нэгнийхээ төлөө хичээх, өнөөдрийнхөөс ч илүү их хичээх шаардлагатай байна. Хүн төрлөхтөн коронавирустай дайн зарласан учраас улс төрийн хийрхэлээс татгалзаж, хүчээ нэгтгэх цаг иржээ. Ингэж чадвал бид коронавирусийг дарж чадна. Эв нэгтэй цэгцэрсэн Монголынхоо төлөө хүн бүр хичээх хэрэгтэйг сануулж байна.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА:

-Энэ удаагийн хаврын чуулган эрсдэл, хүндрэл дүүрэн нээж байна. Халдварлахдаа өндөр чадвартай титэмт вирус нь дэлхийн хоёрдугаар дайнаас хойш тулгарч байгаа томоохон сорилт болж байгаа тэргүүлэх орнууд хүлээн зөвшөөрч байна. Энэ бол түр зуурынх бус урт хугацааны аюулт вирус болсон. Титэмт вирусийн халдварт тахлаас нефтийн үнэ унаж, санхүүгийн зах зээл хямарч, ажилгүйдэл эрс өсч байгаа нь улс орнуудын Засгийн газруудад хүнээ, иргэдээ эрсдэл багатайгаар даван туулахад анхаарахыг сануулж байна. Манай улс одоогоор 10 мянга орчим хүн ажлын байраа алдаад байгааг мэдэгдэж байна. Тиймээс төрөөс хямралыг сөрөх, эрсдэл багатайгаар даван туулах арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлэхийг уриалж байна. Цар тахал 1-2 жил үргэлжлэх эрсдэлтэй байгаа гэж үзэж, дэлхийн улс орнууд эдийн засаг нийгмийн амьдралаа бэлтгэж эхэлж байна. Яаралтайгаар улсын төсөвт тодотгол хийж, сонгуульд зориулсан тэвчиж болох бүх зардлыг танах, өвчний тархалтыг хязгаарлах, цар тахлыг түр зуурынх хэмээн үзэж, ард нийтийг заналхийлсэн аюулт заналаас дээгүүр тавих нь үндэсний аюулгүй байдалд заналхийлж байна гэсэн үг. Мөн УИХ-ын сонгуулийг хойшлуулах зайлшгүй шаардлага үүсч байна. Титэмт вирусийн халдварыг хяналтаас гаргаж, тархалтыг нэмэгдүүлбэл эрүүл мэндийн салбар нуран унахыг удаа дараа анхааруулж байна.

Саяхан улс төрийн намууд мөрийн хөтөлбөртөө Сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгах ёсгүй амлалтуудыг амлаж, цаг үеэ мэдрэхгүй, сонгогчдыг доромжилж байгаа нь эмгэнэлтэй байна. Хямрал хаяанд ирээд хаалга тогшиж байхад манай улс төрийн намууд ямар ч тооцоо судалгаагүй атлаа сонгуулийн том том мөнгөн амлалт өгч байгаа нь оргүй худлаас гадна тэд цаг үеэ огт мэдрэхээ байсны баттай шинж мөн. Хямралын нөхцөлд төрийн удирдлагыг төвлөрүүлэх нь дарангуйлах бус аюулыг хохирол багатай туулах цорын ганц арга нь сахилга хариуцлагатай, төвлөрсөн хариуцлагатай, хамтран ажиллах нь найдвартай арга юм. Бид аюул хямралтын тойрч чадахгүй учраас, эв санааны нэгдэл, хамтын зүтгэлээр хүнд бэрхшээлийг даван туулах цаг бидний өмнө тулгарч ирлээ. Гамшгийн үед ажиллаж байгаа нийт албан хаагчиддаа талархал илэрхийлж байна. Монголчууд бид эдийн засгаа хямралын нөхцөлд зохицуулан зөв зохион байгуулж, иргэдээ хамгаалах зохист бодлогыг хэрэгжүүлж, гарз хохирол, эрсдэл багатайгаар даван туулах баялаг, хүн хүч, хөрөнгийн нөөц хангалттай байгаа гэдгийг онцлон дурдах хэрэгтэй байна.

Нийт 15 нам, 4 эвслийн аудитын байгууллагад дүгнэлт гаргуулахаар хүргүүлсэн сонгуулийн мөрийн хөтөлбөрүүдийн зарим заалт нь Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-т заасан Сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгахыг хориглосон зургаан заалтыг илт зөрчсөн байна. Энэ нь намууд сонгогчдын саналыг тооцоо судалгаагүй ямар ч хамаагүй аргаар татах, ард нийтийг басамжлан доромжилсон үйлдэл боллоо. Хямрал хаалга тогшиж байхад Монголын улс төрийн намууд, улс төрчид сонгогчдод оноо авах уралдаанд орж, сонгуулийн том том дүнтэй мөнгөн амлалтуудыг хууль зөрчин өгч байгаа нь цаг үеэ мэдрэхгүй байгаагийн баттай шинж мөнөөс мөн. Эдийн засаг, санхүүгийн давхар хямралууд нүүрлэсэн нөхцөлд бидэнд зохисгүй амлалтын биш, хямралыг даван туулах бодит хөтөлбөр нэн шаардлагатай байна. Дараах арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх нь хямралыг сөрөх, эрсдэлийг багасгахад тустай байх болно.

Нэг. Яаралтай улсын төсөвт тодотгол хийж, сонгуульд зориулсан болон тэвчиж болох бүх зардлыг танах, улсын мөнгө, санхүүг иргэдийнхээ орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, өвчний тархалтыг хязгаарлах, эрүүл мэндийн тогтолцоог нураачихгүй байлгахын төлөөх арга хэмжээнүүдэд чиглүүлэх, зарцуулах. Төсөвт тодотгол хийхээс татгалзах ямар ч боломж сэтгэл зүйн хувьд ч, хууль эрх зүйн хувьд ч байхгүй. Улсын төсвийн тавин хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгө гаргах, зарцуулах тухай ярьж байгаа бол төсвийг тодотгохоос өөр зам байхгүй. Цар тахлыг түр зуурын зүйл хэмээн санаж, улс төрийн эрх мэдэл, сонгууль зэргийг улс үндэстэн, ард нийтийг хамарсан аюул заналаас дээгүүр тавьж, чухалчлан үзэх нь хатуухан хэлэхэд Үндэсний эрх ашгаас урвасан хэрэг юм. Сонгуулийн санхүүжилтээ босгох өчүүхэн эрх ашгийг ард түмний эрүүл мэнд, бүтэн амьдралаас дээгүүр тавьж хэрхэвч болохгүйг анхааруулж байна. 

Хоёр.  УИХ-ын ээлжит сонгуулийг хойшлуулахаас өөр арга зам алга байна. Сонгуулийг товлосон хугацаанд явуулах гэж муйхарлах нь хэд хэдэн эрсдэлийг дагуулах нь тодорхой байна.

  • Сонгуулийн сурталчилгаа болон санал өгөх явцад иргэд олноороо бөөгнөрөх, цуглах нөхцөл үүсэх нь гарцаагүй. Энэ нь арайхийн, хамаг хүч, хөрөнгөө шавхан тогтоон барьж байгаа цар тахлын тархалтыг гааруулж, хяналтаас гаргахад хүрэх эрсдэлтэйг улс төрийн намуудын удирдлагад хатуу анхааруулж байна. Титэмт вирусний халдварын тархалтыг хяналтаас алдаж, өвчлөлийн тоог огцом өсгөх юм бол манай эрүүл мэндийн тогтолцоо, хүний нөөц, эм, эмнэлгийн хэрэгслийн хүрэлцээ дийлэхгүй, нуран унах эрсдэл маш өндөр болохыг Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага бидэнд мөн дэлхийн улс орнуудад удаа дараа анхааруулсаар байна.
  • Сонгуулийн ирц хүрэхгүй байх эрсдэл үүснэ ээ. Энэ тахал настай хүмүүст их аюул учруулдаг болох нь тогтоогдсон тул ахмад настнууд эрсдэлийг сонгохгүй нь тодорхой юм. Сонгуульд идэвхтэй оролцдог бүлгийнхэн эрсдэлээс сэргийлж, санал өгөхгүй нөхцөлд ирц бүрдэх магадлал шууд буурч байх жишээтэй. Ирц хүрээгүйгээс сонгууль дахих, давтан санал авах зэрэг байдал үүсвэл эрсдэлийг бид зориудаар өсгөн үржүүлж байгаагаас өөрцгүй мунхаг хэрэг болно.
  • Сонгуулийн үр дүнг гадаадад болон дотоодод хүлээн зөвшөөрөх легитим чанар буурах эрсдэл байна. Гадаадын хараат бус ажиглагчид цар тахлын улмаас Монголын сонгуулийг ажиглаж чадахгүй. Сонгуулийн сурталчилгаа өрсөлдөж буй улс төрийн хүчнүүдэд ээлтэй байдлаар өргөн дэлгэр, хүртээмжтэй явагдаж чадахгүй нөхцөл байдал нэгэнт үүссэн. Энэ нь сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй байх, нийгмийн бухимдлыг өдөөх, улмаар олныг хамарсан эсэргүүцэл үүсгэх шалтаг, шалтгаан болох эрсдэл бас байна. Бидэнд 5 иргэнийхээ амийг алдахад хүргэсэн саяхны сонгуулийн гашуун сургамж бас бий. Тухайн үед Ц. Мөнх-Оргил Хууль зүйн сайдын алба хашиж байсан, энэ чуулганы нээлтэд мөн оролцож байна.

Тийм учраас Үндэсний аюулгүй байдал, нийгмийн тогтвортой байдлын үүднээс УИХ-ын ээлжит сонгуулийн товыг царцааж, сонгуулийг хойшлуулах нь хамгийн эрүүл, ухаалаг шийдвэр байх болно. Сонгууль хойшилбол дарангуйлал тогтох нь гэх сүржин таамаглал дэвшүүлж байгаа хүмүүс, улс төрийн хүчнүүдэд Үндсэн хууль, бусад хууль тогтоомжийг сайтар уншихыг би энэ индэр дээрээс зөвлөж байна. Учир нь Монголын хууль эрх зүйн актуудад ийм нөхцөлд зөвхөн УИХ-д бүх эрх мэдэл, засаглал хадгалагдана гэдгийг тов тодорхой заачихсан байгаа.

Гурав. Хямралын үед хамаг хүндрэл бэрхшээлийг үүрэн гарах үйлдвэр, аж ахуйн нэгж, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг дэмжих “Хямралын эсрэг” тусгай сан бүрдүүлэх, түүнийг зарцуулах дүрэм журмыг хамтдаа боловсруулъя. Засгийн газраас санал болгосон арга хэмжээнүүдийн ихэнх нь байгаа онохгүй хэмээн шүүмжлэгдэж байна. Компаниуд, бизнес эрхлэгчид орлого, ашиг олохгүй нь нэгэнт тодорхой байгаа тул тэдэнд дарамт болж байгаа Нэмэгдсэн өртгийн орлогын албан татварын хэмжээг бууруулах, эсвэл тодорхой хугацаанд царцаах зэргээр бодитой нөлөөлөл үзүүлэхүйц шийдлүүдийг гаргах хэрэгтэй болоод байна. Одоо санал болгож байгаа 7 зүйл нь аж ахуйн нэгжүүдэд жигд, тэгшээр бодит дэмжлэг үзүүлэх бус тодорхой шүүлтүүрт тэнцсэн 10 хувийг л дэмжих хөтөлбөр болох нь гэсэн шүүмжлэл гарч байна. 770 мянган нийгмийн даатгалын шимтгэл төлөгчөөс мөн л 10 орчим хувьд нь хөнгөлөлт хамаарах болж байгаа гэсэн дохиог иргэд өгч байгааг УИХ анхааралдаа авмаар байна. Ажлын байраа хадгалахад чиглэгдсэн шийдвэрүүдийг тодорхой, ойлгомжтой, гуйвуулах, гажуудуулах боломж гаргахгүй байдлаар гаргахгүй бол үл ойлголцол, гажуудал үүсэхээр ажиглагдаж байна. Аж ахуйн нэгжүүдийг ялгаварлах, тэгш бус хандах нь өнөөгийн нөхцөлд хэрхэвч байж болохгүй зүйл. Одоогоор зарлаад байгаа зээл хойшлуулах, ажлын байранд татаас өгөх шийдвэрүүд амьдрал дээр үл ойлголцол үүсгэж, бухимдлыг өдөөж байгааг анхааралдаа авна биз ээ. Иргэд төр, хувийн хэвшлийн алинд ажиллаж байгаагаас үл хамааруулан цалин, орлогыг нь Төр хамгаалах, тогтвортой байлгах бүхий л бололцоог эрэлхийлэх хэрэгтэй байна. Боломж байгаа, боломжийг бий болгох ч ёстой. Энэ бол УИХ-ын хэнтэй ч хуваалцах ёсгүй үүрэг юм.

Дөрөв. Нийт иргэдийн амьжиргааны төвшин, ялангуяа хүүхдийн орчин нөхцөлийг хэвээр хадгалах, тэтгэх, ажилгүйдлийг бууруулах, түүнээс ирэх цохилтыг зөөлрүүлэх, иргэдээ наад захын хэрэгцээт зүйлсээр тасралтгүй хангах арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах. Дэлхийн улс орнууд эм болон хүнсний нэн чухал нөөцүүдээ хамгаалах үүднээс экспортоо зогсоох, хумих байдалд шилжиж байгаа нь эмийн болон эмнэлгийн хэрэгслийн импортоос ихээхэн хамааралтай манай улсын хувьд хүндрэл учрах төлөв үүслээ. Улаан буудай болон нэн шаардлагатай эмийн хангамжийн нөөц бүрдүүлэх шийдэл, шийдвэрүүдийг УИХ, Засгийн газраас гаргаасай хэмээн уриалж байна. Бүхний түрүүнд, бүхний төвд монгол хүнийг тавьж, улс төрийн хийрхэл, сөргөлдөөнөө хойш тавьж ажиллахыг дахин уриалж байна. НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурал гэх бүтцээс титэмт вирусний хямралыг даван туулахад нь зориулж хөгжиж байгаа орнуудад 2.5 их наяд долларын нэн хөнгөлөлттэй зээл олгох, хугацаа тулгамдсан зээлээ дарахад нь туслах санаачилгыг гаргасан байна. Үүнээс Монгол Улс авах хэрэгтэй, мөн шаардлагатай байна. 

Тав. Энэ асуудлыг Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцэж, хямралд бэлтгэж, түүнийг даван туулах эрдэмтэн мэргэжилтнээс бүрдсэн цомхон бөгөөд чадварлаг бүтцийг нэн яаралтай байгуулж, ажлын төлөвлөгөө, хуваарь гаргаж, нөөц, чадавхыг оновчтой зарцуулах, үргүй зардал, давхцлыг арилгах, онцгой нөхцөлийг далимдуулан шамшигдуулах байдлыг таслан зогсоохын тулд нэгдмэл удирдлага бүхий бүтэц байгуулахаас өөр зам харагдахгүй байна.  Хямралын нөхцөлд зохицуулан төрийн удирдлагыг оновчлох, төвлөрүүлэх нь түүхийн урт хугацаанд шалгарсан арга болохоос дарангуйлал тогтоох хэрэгсэл огтхон ч биш юм. Гарцаагүй нүүрлэн ирсэн аюулыг сөрөн зогсох, хохирол багатай даван туулах тухайд эдгээр санал, шаардлагуудыг дэвшүүлж байна. Хямралыг эрсдэл багатайгаар даван туулах цорын ганц арга нь эв нэгдэлтэй, зохион байгуулалттай, сахилга хариуцлагатай, төвлөрсөн удирдлагатай байж, нийт нэгэн хүчийг нийлүүлэн, гүн бат ойлголцолтойгоор хамтран ажиллах явдал мөн. Эрсдэлт нөхцөлд хардлага сэрдлэгийг гол болгон, эсэргүүцэл тэмцлээр түрий барих, улс төрийн ашиг хонжоог урьтал болгох гэж оролдвол үүнээс үүдэн гарах хохирол, эрсдэл нь хэмжээлшгүй хүнд тусах болно. УИХ-ын хаврын чуулганы өмнөхөн 4 дүгээр сарын 3-нд УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд асан Б.Батзориг УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ хожимдсон ч гэсэн чөлөөлөгдөх өргөдөл гаргажээ. Тэрбээр “эрх мэдлээ урвуулан ашиглаж, Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн мөнгийг хууль бусаар зарцуулсан, хууль бус захирамж гаргасан…”  гэх үндэслэлээр хуулийн байгууллагад шалгагдаж байгааг бүгд мэднэ. Улсын Их Хурлын гишүүн, сайд асан Б. Батзоригийн жишгээр иргэний болон улс төрийн зориг гаргаж, УИХ-ын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдлаасаа татгалзан шалгуулах шаардлагыг хаврын чуулганы нээлтийн үеэр энэ танхимд олноор сууж байгаа гишүүдэд хандан хэлье. Энэ бол шударга ёсыг сахиулах хууль баталдаг танхим. Шударга ёс эндээс эх авч байх ёстой. Та бүхэн иргэдэд шударга байх амлалт өгч сонгогдсон, хууль сахих тангараг өргөсөн учраас шударга ёсыг өөрсдөөсөө хожимдсон ч гэсэн хэрэгжүүлж, ард иргэд, сонгогчдод итгэл найдвар, үлгэр дуурайл болох ёстой гэдгийг энэ индэр дээрээс хэлье.

Өнөөдрөөс УИХ дахь намын бүлэг, зөвлөл, байнгын хороод хуралдах юм.

 

 


УИХ-ЫН ОТГОН ЧУУЛГАН ӨНӨӨДӨР ЦАХИМААР НЭЭЛТЭЭ ХИЙНЭ

Дэлхийн улс орнуудад аюулын харанга дэлдээд байгаа covid-19 буюу коронавирусийн халдварт өвчнөөс үүдэж УИХ-ын хаврын чуулган өнөөдөр цахимаар нээлтээ хийнэ. 2016-2020 оны парламентын бүрэн эрхийн хугацааны сүүлчийн хаврын чуулганыг эрх баригч МАН 73-уулаа хаах гэж байна. Улсын онцгой комисс болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өгч буй зөвлөмжийн хүрээнд үйл ажиллагаандаа зохицуулалт хийж өнөөдөр /2020.04.06/ 12.00 цагт УИХ-ын хаврын чуулганы нээлтийг чуулганы нэгдсэн хуралдааны танхим болон Байнгын хорооны хуралдааны дөрвөн танхим, нийт таван танхимд цахимаар явуулна. Нээлтийн дараа УИХ дахь намуудын бүлэг, зөвлөл, Байнгын хорооны үйл ажиллагаа дэгийн дагуу явагдана. Цахимаар хуралдахтай холбоотойгоор УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангийн өргөн мэдүүлсэн УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хамгийн түрүүнд хэлэлцэж эхэлнэ. Энэ дэгийг хэлэлцсэнээр чуулганы хуралдааныг цахим хэлбэрээр явуулах эрх зүйн орчин бүрдэх юм. Үүний дараа Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдааныг цахимаар хуралдуулах дэгийн дагуу зохион байгуулж явуулах юм.

Отгон чуулганаар хэлэлцэх бас нэг чухал асуудал нь Засгийн газраас өргөн мэдүүлсэн коронавирусийн халдвар /СОVID-19/-ын цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг батална. Тодруулбал, Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх тухай, Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай, Хувь хүний орлогын албан татвараас чөлөөлөх тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай, Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөх тухай, Олон Улсын гэрээний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг нэн яаралтай горимоор хэлэлцэн батална.

МАН-ЫН БҮЛЭГ ЦАХИМААР ХУРАЛДАНА

Нэгэнт хаврын чуулган цахимаар хуралдах учраас нам, эвслийн бүлэг ч мөн адил цахимаар хуралдана. Тухайлбал, МАН-ын бүлэг Ардын их хурлын танхим буюу их танхимд хуралдана. Энэ танхим нь 800 хүний суудалтай. Ингэхдээ гишүүд хооронд хоёр метр зайтай байх болон бусад аюулгүй нөхцөлийг бүрэн хангаж хуралдах гэнэ. Харин Ардчилсан намын зөвлөл хувьд цөөн гишүүнтэй учир цахимаар хуралдахгүйгээр танхимдаа гишүүд хоорондоо зайтай суух байдлаар хуралдах боломжтой гэнэ.

ЭРХ БАРИГЧИД 73-УУЛАА ОТГОН ЧУУЛГАНАА ХААНА

Хаврын чуулганаар хэлэлцэх хэд хэдэн чухал асуудал бий. Үүний нэг нь УИХ-ын гишүүн Б.Батзоригийг гишүүний бүрэн эрхээс нь чөлөөлөх. Бүрэн эрхийн дөрвөн жилийн хугацаанд МАН-ынхан хоёр гишүүнийхээ бүрэн эрхийг түдгэлзүүлсэн бол хаврын чуулганы эхэнд бас нэгэн гишүүнийхээ бүрэн эрхийг чөлөөлөхөөр болж байна. Тодруулбал, УИХ-ын гишүүн Б.Батзориг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд байхдаа эрх мэдэл, албан тушаалаа ашиглан ЖДҮХС-аас зээл олгосон асуудлаар хуулийн байгууллагад шалгагдаж байгаа. Түүний хэрэг хуулийн байгууллагаар эцэслэгдээгүй ч тэрбээр гэнэт гишүүнээсээ түдгэлзэх хүсэлтээ Баасан гаригт өгсөн, тиймээс энэ долоо хоногийн чуулган, байнгын хорооны хуралдаанаар Б.Батзоригийг чөлөөлөх хүсэлтийг хэлэлцэх болов уу.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

21 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Монгол улсын иргэн 2020-04-06 202.9.46.175

УИХ-хаа чуулганыг цахимаар хийж өөрсдийгөө хамгаалчихаад дахин сонгогдохын тулд ард түмнээрээ сонгууль өгүүлэх гээд байдаг сонин сэтгэхүйтэй гишүүд вэ. Та нарийг баяжуулахын тулд ард түмэн короно туссан ч хамаагүй юу. Одоо юун хаврын чуулган бэ. Наад гишүүд чинь одоо монголд ямар ч хэрэггүй. Сонгууль болтол бүгдийг нь чөлөөлж цалинг нь вирусын эсрэг зарцуулаач. Өөрсдөө ч хүн юм бол ингэж уриалах байлгүй дээ, эрхэм гишүүд

Avatar

Монгол улсын иргэн 2020-04-06 202.9.46.175

Төрөөс хэрэгжүүлэх гэж байгаа хөнгөлөлт, дэмжлэгийг зөвхөн хүнсний үйлдвэрлэл, эмийн үйлдвэрлэл, эмнэлэг, онцгой байдал, цагдаагийн албан хаагчдад эхний ээлжинд үзүүлэх хэрэгтэй. Түүнээс биш энэ олон яам, тамгийн газар, их дээд сургуулийн багш нарт хөнгөлөлт шаардлагагүй. Өндөр цалинтай бас дээр нь цалингаа бүтнээр нь авч байгаа хүмүүс. Бас 500.0т доош тэтгэвэртэй ахмадуудад тодораой хувийн тусламж үзүүлэх шаардлатай юм. Бусад салбарыг эхний ээлжинд хамруулах шаардлагагүй юм шиг санагдаж б

Avatar

Шоовдорлогдсон ахмад настан 2020-04-06 202.9.46.175

Хөөе хөөе энэ Занданшатар чинь гэнэт юун ухаантай болчив. Хэдэн өдөр бэлдсэн илтгэл юм болоо. Төсвийн мөнгийг юу хийж байгаагаа мэдэхгүй бхруун зүүнгүй цацчихаад гэнэт эх оронч болчихлоо. ЖДҮ-ийн хэрэг, зээлтэй ахмад бүрт 6 саяийн тэтгэлэг энэ тэр гээд тарьсан хэрэг нь төсвийн мөнгийг бараа биз дээ. Одоо бас 5.2 тэрбум зээлэх гээд балаг нь дуусахгүй амьтан чинь. Наад мэдлэггүй хүнээ хаанаас олж тавьсан юм бэ, МАН.

Avatar

Зочин 2020-04-06 202.21.108.240

Iim tsag ued mungu hurungiig tootsoogui urj baigaa Hotiin meriig yaraltai ogtsruulj uguuch. Huuk ene met songuuli ugtsan shougaa duusgah tsag bolson. MAN yag odoo EZ tun muudsan unuudur namiinhaa dargaar eldev hii salhigui nyagt nyambai udirdaj hariutslagatai ajillaj chadah hunee songoj erunhii saidaar tavimaar bna. Hurelsuh chin ene ulsiig yagaad ch avch yavj chadahgui tolgoi ni hurehgui ahlah deslegch shuu dee. MAN yag odoo hariutslagatai baimaar bna.

Avatar

иргэн 2020-04-06 59.153.112.253

Энэ төр юу болоод байна. 70 гаруй гишүүн нь цуглахгүй гэж цахимаар хурал хийж байхад сонгууль хийнэ гэж хэдэн мянгаар нь цуглуулан гэдэг нь шудрага явдал уу МАН хан

Avatar

Зочин 2020-04-06 150.129.140.204

Өнөөдөр л ойлгож байгаамуу та нар

Avatar

Зочин 2020-04-06 202.126.89.227

ҮХНӨөрчлөлтийг ганцаараа зүтгэж батлуулсан юм шиг нэвтрүүлэг хийж мал иргэдиынхээ тархийг угаах гэж оролдож байгаа увайгүй гар бол энэ Занданшатар.Хийрхэл гэвэл Хүүк тэнэг байна,эдний намын бүтээл зомби Энхбаяр байна,женко ахынх нь хам хорчин Зи байна.Энэ 3 хүн улсыг хийрхүүлж дууслаа.Өөрсдийн гар хөлөөрөө эсвэл 1072 Наранбаатар мэтийг өдөж оролцуулж улсыг хийрхүүлж солиоруулж байна.

Avatar

и 2020-04-06 124.158.107.35

тэгж ярьж байна гадуур тэгж байна гм хов сураг аар төрийн асуудалд хандаж блхгүй нөхөр еөк

Avatar

Баатар 2020-04-06 202.126.88.176

Энэ их хурал,ЖДҮчидийн Засгийн газар ард түмэний итгэлийг нэгэнт алдсан тул сонгуулиа хийж Шударга Их хурлыг бүрдүүлэх гь зөвөө

Avatar

Зочин 2020-04-06 209.145.79.82

Chono boroonoor, Battulga kroonoor …. ene hvn Ontario baidal togtooj bah eej medliig uuruu avah sonirhol ni am sad ni arhi shig l sengenej bna.

Avatar

зочин 2020-04-06 182.160.37.77

хартай ардчилсан малнуудаа эхлээд наад ардчилсан хуулиа уншчихаач, тэнд чинь эрх мэдлийг хуваарилалтыг тодорхой заачихсан байгаа

Avatar

Зочин 2020-04-06 49.180.157.239

Талбайн урд цэцэрлэг барих мөнгөөрөө айл өрхөө аятайхан жорлонтой болго. Хүүхэд, Хөгшин настай улс өмхий модонд жорлонд бааж шээх бол Там Шүү. Үхэр Монголын Дарга нар жаахан сэтгэл зүрхтэй бай л даа. Таануусын ёс зүйг ямар Сатаан сүйрүүлүүд байгаа юм бэ??

Avatar

Амар 2020-04-06 66.181.161.107

ЗГ огцрох шаардлагагүй

Avatar

Зочин 2020-04-06 103.99.103.99

Аймхай сэтгэлгүй арчаагүй бэртэгчин гишүүдтэй гэдгээ алхам тутамдаа харах юм даа. Энэ байтугай олон хүнтэй байгууллагууд ариутгал халдваргүйтлээ хийгээд хүмүүс татвараа төлөөд ажиллаж л байна. Эд нар ганц удаагийн чуулган цахимаар хийнэ гэж баахан мөнгө үрэх нөгөө ядарсан төсөв яах талаар бодож байгаа ч юм алга. Зөвхөн хар амиа л бодох юун төр засах

Avatar

Зочин 2020-04-06 202.179.31.111

har amia bodson bertegchin MAN namg burmoson zailuul

Avatar

Зочин 2020-04-06 61.102.135.60

Тусгай онгоцоор хуртэл наймаа хийж байгаа бузар засгийн газрыг огцруулж, энэ дампуу УИХ- г тараавал таарна.

Avatar

Төрийн албаны ахмад ажилтан Ш.Раднаа 2020-04-06 192.82.67.6

Улсын Бага Хурал богино хугацаанд олон хууль батлах шаардлагатай болсон үед шөнө дөл болтол хуралддаг байлаа.Лүндээ, Болд хоёр мэднэ. Одоо 9 цагаас 21 хүртэл өдөр бүр хуралдах хэрэгтэй. Та нар Үндсэн хуулийн нэмэлтийг баталсан тул дагалдах хуулиудаа аль болохоор батлахыг хичээх хэрэгтэй. Сонгуулийн жилийн хаврын чуулганы ирц хэцүү. НЭР ДЭВШИХ НЬ СОНГУУЛИА БОДООД, НЭР ДЭВШИХГҮЙ НЬ ДАРААГИЙН АЖИЛ АМЬДРАЛАА БОДООД, бие нь танхимд байвч сэтгэл нь гадна талд байдаг зовлонг миний бие мэдэх юм.

Avatar

Зочин 2020-04-06 202.21.108.240

UIH iin gishuud ZG taa itgehgui baigaa ni ilt bna.

Avatar

Батаа 2020-04-06 66.181.182.107

Цахимаар Их Хурлыг хуралдуулөх хуулийг батлуулж болно. Харин өнөөдөр хэрэгжүүлэх цаг нь болоогүй. Цэцийн гишүүд анхаарна биз.

Avatar

зочин 2020-04-06 202.21.100.210

Хонхны баяраа хэзээ хийх юм бол

Avatar

зочин 2020-04-06 150.129.140.27

10%-ийн Даваасүрэн харагдахгүй байх чинь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж