Алтанзул цэцгийн парадыг цахимаар хийв

Хуучирсан мэдээ: 2020.04.06-нд нийтлэгдсэн

Алтанзул цэцгийн парадыг цахимаар хийв

Алтанзул цэцгийн парадыг цахимаар хийв

Крымийн хойгийн Никитскийн Ботаникийн хүрээлэн жил бүрийн хавар алтан зул цэцгийн парад зохион байгуулж, хүмүүс ч олноор ирж үздэг юм. Харин энэ жил коронавирусийн улмаас иргэд олноор цуглардаг газруудыг түр хаагаад байгаа тул үзэсгэлэнт цэцгүүдийг хүмүүс биеэр ирж үзэж чадахгүй болжээ.

Тиймээс Ботаникийн хүрээлэнгийн удирдлага цэцгүүдээ онлайнаар үзүүлэхээр шийдсэн байна. “Цэцгүүдиийг минь хүмүүс ирж үзэж чадахгүй байна гэдэг харамсалтай. Тиймээс бид цэцгүүдээ онлайнаар, сошиал сүлжээгээр, телевизийн камераар, гэрэл зургаар хүмүүст харуулахаар шийдсэн. Хүмүүс цэцэг дээрээ ирж чадахгүй байгаа бол эдгээр цэцгийг гэрт нь хүргээд үзүүлж болно шүү дээ” хэмээн хүрээлэнгийн захирал Юрий Плугатарь хэллээ.

Парадыг энэ жил 13 дахь удаагаа зохиож байгаа юм. Энэ жил 200 гаруй сортын алтан зул байгаагийн 130 гаруй нь голланд сортых ажээ. “Попугайный тюльпан”, “Триумф”, “Лилиецветные”, “Бахромчатый, "Махровый тюльпан", “Рембрандт” зэрэг шинэ сортын алтан зулыг энэ жил тариалжээ.

ЭХ СУРВАЛЖ: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж