Гэрээсээ ажиллаж болох ажлын байрны эрэлт нэмэгджээ | News.MN

Гэрээсээ ажиллаж болох ажлын байрны эрэлт нэмэгджээ

Гэрээсээ ажиллаж болох ажлын байрны эрэлт нэмэгджээ

Гэрээсээ ажиллаж болох ажлын байрны эрэлт нэмэгджээ

Хөдөлмөрийн зах зээлийн үнэлгээ, судалгааны HeadHunter компанийн мэдээлснээр өнгөрсөн гуравдугаар сард гэрээсээ ажиллаж болох ажлын байрны эрэлт эрс нэмэгджээ. “Гэрээсээ ажиллаж болох ажлын байр хайж байгаа зарын тоо 80 хувь нэмэгдлээ” хэмээн HeadHunter компанийн хэвлэлийн алба мэдээлсэн байна. Ялангуяа IT, боловсрол, маркетинг, зар сурталчилгаа, дизайн, санхүүгийн мэргэжилтэй хүмүүс ийм ажлын байр ихээр хайсан байна.

Ажлын зарын SuperJob компанийн мэдээгээр хоёрдугаар сарын дунд үеэс ажил олгогч, ажил хайгч аль алиных нь зүгээс гэрээсээ ажиллах боломжтой зар өгөх нь нэмэгдсэн байна. Тэдний тооцоогоор ийм зарын тоо 1,5 дахин нэмэгджээ. Ажил зуучлагч зарим компани ажлын байрны ангилалдаа ”Гэрээсээ ажиллах” гэсэн шинэ төрөл нэмсэн байна. Тухайлбал, Worki компани ийм тусгай ангилал бий болгожээ.

ЭХ СУРВАЛЖ: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

/*-*/ 2020-04-06 49.0.212.165

Сөнөгтите

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж