Коронавирусийн халдвараас сэргийлэх арга хэмжээг бүс нутгийн онцлогт тохируулан авах эрхийг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин засаг захиргааны субъектын тэргүүн нарт олгож байгаагаа мэдэгдсэн. Энэ дагуу бүс нутаг болгон өөр өөрийн арга хэмжээг авч байна.
Иргэдээ шөнийн цагаар гэрээсээ гарахыг хориглосон анхны субъект боллоо. Ороын 20.00 цагаас өглөөний 08.00 цагийн хооронд иргэд гэрээсээ гарч гудамжаар явахыг мөн тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцохыг түр хориглож байгаа Чеченийн тэргүүн Разман Кадыров мэдэгдлээ. Энэхүү шийдвэр хамаарахгүй байгууллага, иргэдитйн жагсаалтыг гаргасан байна.
ЭХ СУРВАЛЖ: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ