Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн хойд , төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи говийн аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар зүүн өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор болон Тэс голын хөндийгөөр 2-7 градус хүйтэн, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр голын хөндийгөөр 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 16-21 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр 12-17 градус, бусад нутгаар 7-12 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, зарим үед 12-14 метр хүрч ширүүснэ. 11-13 градус дулаан байна
Холбоотой мэдээ