&#34Голдэн Стэйт Уорриорс&#34-ын 15 дараалсан ялалт

Хуучирсан мэдээ: 2015.11.23-нд нийтлэгдсэн

&#34Голдэн Стэйт Уорриорс&#34-ын 15 дараалсан ялалт

НБА -гийн талбайд зургаан тоглолт боллоо. Денвэр Наггетс талбай дээрээ Голдэн Стэйт Уорриорс багийг хүлээн авч тоглолоо.

Тоглолтын эхнээс л зочин баг тэргүүлсэн бөгөөд дөрвөн үеийн турш Уорриорсын давамгайлж 118-105 харьцаагаар улиралын 15 дахь ялалтыг байгуулсан байна. Тус баг нь улирал эхлэснээс хойш нэг ч хожигдоогүй байгаа бөгөөд 1948-1949 оны Вашингтон Капитолс, 1993-1994 оны Хьюстон Рокетс багуудын хийсэн түүхэн дээд амжилттай зэрэгцээд байгаа юм. Тэдний дараагийн учраа Лос Анжелес Лейкэрс. Тус багийг хожиж чадвал улиралыг эхний 16 тоглолтод ганц хожигдолтой баг болж НБА-гийн түүхэнд бичигдэх юм.


Тус тоглолтод Клэй Томпсон 21 оноо, 7 оновчтой дамжуулалт үзүүлж багаа тэргүүлжээ

Бусад тоглолтууд:

Торонто Репторс 91-80 Лос Анжелес Клипперс
Бостон Селтикс 101-111 Бруклин Нетс
Финикс Санс 116-122 Нью-Орлэйн Паликанс
Даллас Мавирекс 114-117 Оклахома Сити Тандер
Голдэн Стэйт Уорриорс 118-105 Дэнвер Наггетс
Портлэнд Трэйл Блэйзэрс 107-93 Лос Анжелес Лейкэрс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж