Монгол Улсаас БНХАУ-ын Эрээн хотод суугаа Консулын газраас дөрөвдүгээр сарын 9-ний өдөр Монгол руу буцах хүсэлтэй иргэдийг улсын хилээр нэвтрүүлэх ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж.
Улсын онцгой комиссын шаардлагын дагуу Замын-Үүдэд өдрийн 50.000 төгрөг буюу 14 хоногийн 700.000 төгрөгийн зардлыг төлөх боломжтой иргэдийн мэдээллийг нэгтгэж, нотломжинд гарын үсэг зурж баталгаажуулах ажлыг цахим хэлбэрээр хүлээн авч байна. Дэлгэрэнгүй мэдээллийг 15647964334 утсаар холбогдон авах ёстойг анхаарууллаа.
Э.Бурам
Холбоотой мэдээ