Кака: Би Роналдотой хамт тоглож байсан гэвч Месси шилдэг нь

Хуучирсан мэдээ: 2020.04.06-нд нийтлэгдсэн

Кака: Би Роналдотой хамт тоглож байсан гэвч Месси шилдэг нь

Кака: Би Роналдотой хамт тоглож байсан гэвч Месси шилдэг нь

Бразилын домогт хөлбөмбөгчин Кака өөрийн инстаграм хуудсаараа дамжуулан Лионель Месси болон Кристиано Роналдо хоёрын хэн нь шилдэг вэ гэсэн асуултанд өөрийн бодлоо илэрхийлжээ. Тэрбээр "Би Роналдотой хамт тоглож байсан тэр бол гайхалтай тоглогч. Гэхдээ би Мессиг дэлхийн шилдэг гэж боддог. Тэр бол гайхамшиг, цэвэр авьяас. Түүний тоглож байгаа арга барил нь гайхалтай" хэмээжээ.

Өнгөрсөн жил Лионель Месси дэлхийн шилдэг хөлбөмбөгчнөөр зургаадах удаагаа тодорсон бол түүний мөнхийн өрсөлдөгч Кристиано Роналдо таван удаа дэлхийн шилдэг хөлбөмбөгчин болж байсан. Роналдо, Кака хоёр 2009-2013 онуудын хооронд Испанийн Реал Мадрид багт хамтдаа тоглож байсан юм.

Кака энэ тухай ярихдаа "Кристиано бол машин. Тэр зүгээр л хурдтай, хүчтэй, хүчирхэг биш. Тэр хүчирхэг сэтгэл зүйтэй. Тэр үргэлж ялахын төлөө тоглодог. Шилдэг нь байхын төлөө. Миний хувьд энэ нь түүнд байдаг хамгийн том давуу тал нь" хэмээжээ. Мөн тэрбээр " Месси, Роналдо хоёр бол энэ спортын түүхэн дэх хамгийн шилдэг таван тоглогчдын тоонд зүй ёсоор орно. Бид тэднийг харж байгаа нь үнэхээр азтай хэрэг" хэмээн нэмж хэлжээ.

Кака 2007 онд дэлхийн шилдэг хөлбөмбөгчин болж байсан юм.

 

ЭХ СУРВАЛЖ: goal.com

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж