Засгийн газар, Улсын онцгой комисс, Нийслэлийн Засаг даргын шийдвэрээр хөл хорио тогтоож, коронавирусийн халдвараас хүн бүр өөрийн болон бусдын эрүүл мэнд аюулгүй байдлыг хамгаалахыг сэрэмжлүүлсээр байтал ашиг хонжоо хайсан хүмүүс эл журмыг огтхон ч хайхарсангүй.
Саун, массаж нэрийн дор охид, хүүхнүүд биеэ үнэлж, залуучууд нууцаар архи дамлан борлуулах зөрчил хөл хорио тогтоосон онцгой дэглэмийн үед ч гарсаар байна.
Нийслэлийн цагдаагийн газар өнгөрсөн Баасан гаригт /2020.04.03/ үйлчилгээний газрууд цагийн хуваарийн дагуу ажиллаж буй эсэхэд гэнэтийн шалгалт хийсэн юм. Энэ үеэр манай сурвалжлах багийнхан Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэсгийнхэнтэй 23.00 цагт эмзэг цэгүүдээр явахаар хөдөллөө.
Хэдийгээр хөл хорио үргэлжилж байгаа боловч их хотын шөнө хөл хөдөлгөөн ихтэй байв. Энд тэндхийн буланд хөл дээрээ тогтож ядан гуйван зогсох согтуу залуусыг цагдаа нар очиж тарааж байсан юм. Учир нь, залуус бөөнөөрөө зогсохоос эхлээд гудамж талбайн зөрчил үүсдэг гэнэ. Тэр дундаа согтуу эмэгтэйчүүд хоорондоо муудах нь их бөгөөд цагдаа нарын өөдөөс эсэргүүцэл үзүүлэх нь цөөнгүй тухай эргүүлийн цагдаа учирлаж байсан юм.
НАЙДВАРТАЙ ЗАЛУУС ЗАЛГАНА УУ!
00.02 цаг. “Барс” худалдааны төвийн замын эсрэг талд байрлах “Ever green” зочид буудалд гурван эмэгтэй биеэ үнэлсэн байж болзошгүй тохиолдол илэрлээ” гэсэн дуудлага алба хаагчдаас ирлээ. Биднийг тус газарт очиход цагдаа нар хоёр трансжендерээс гадна нэг эмэгтэйг буудлын хүлээлгийн сандал дээр суулган байцаалт авч байв.
Трансжендер хүмүүсийн хувьд сошиал орчинд “Санхүү шууд өгнө” гэсэн заруудын групп хуудаснаа “Халуухан охид байна. Найдвартай залуус залгана уу" хэмээн өөрсдийн утасны дугаараа үлдээсэн нь тогтоогдсон гэдгийг алба хаагчид хэлж байсан юм.
Тэд буудлын нэг өрөөг түрээсэлж байрлаад чамгүй удсан бөгөөд цахимаар холбогдсон залуусыг эндээ авчрах, эсхүл өөрсдөө дуудлагаар байгаа газарт нь очдог гэнэ. Харин үлдсэн ганц эмэгтэйн хувьд “Буудалд найзтайгаа уулзах гэж ирсэн. Би биеэ үнэлдэггүй” хэмээн хэлж байсан ч мөн л сошиал хуудсанд зар тавьж залуустай уулздаг нь тогтоогдсон аж. Биеэ үнэлсэн охид эмэгтэйчүүдэд Зөрчлийн тухай хуулийн 6.18 дугаар зүйлийн дөрөвдүгээрт зааснаар “Биеэ үнэлэн бусадтай бэлгийн харьцаанд орсон, эсхүл бусдын биеийг үнэлэн бэлгийн харьцаанд орсон бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж 50 мянган төгрөгөөр торгох" арга хэмжээ авдаг учраас тэд торгуулаад хаширдаггүй бололтой.
ЗОЧИД БУУДЛЫН ЗАЛГАА БОЛОХ “SKY” КАРАОКЕ НУУЦААР АЖИЛЛАЖ БАЙВ
Үүнээс гадна шалгалтын үеэр алба хаагчид “Ever green” зочид буудлын залгаа болох “Sky” караоке нууцаар ажиллаж байсныг илрүүлсэн юм. Караокед ороход ширээн дээрээ пиво, архийг алаглуулсан 35-40 эргэм насны арав гаруй халамцуу залуус угтав. Тэд цагдаа нарыг хараад сандралдан, царайгаа цамцаар халхлан буруу харан сууцгаана. Эдгээр залуусын нэг нь караокены эзнийг таньдаг бөгөөд найзыгаа гуйж гувшсаар караокег нь ажиллуулж найзуудтайгаа доргиж байгаад үйлдэл дээрээ баригдсан байна. Ингээд таньдаг хүндээ тусалж, ашиг хүртэх гэсэн караокены эзнийг 2,5 сая төгрөгөөр торгож, тэнд байсан арав гаруй залуусыг Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага хүлээлгэхээр болсон юм.
Уг нь бол хотын даргын шийдвэрээр баар, фитнес, караоке, саун зэрэг газрууд дөрөвдүгээр сарын 30 хүртэл үйл ажиллагаа явуулахгүй байх ёстой.
Хотын даргын захирамж гарснаас хойш согтууруулах ундааны төрлийн зүйлийг гар дээрээс буюу шаглах зөрчил ихээр гарснаас биш нууцаар үйл ажиллагаа явуулах болон биеэ үнэлэх тохиолдол гараагүй байсныг цагдаа нар онцолж байлаа.
БИЕЭ ҮНЭЛЖ БАЙГАА ОХИДЫГ БУУДАЛДАА БАЙРЛУУЛЖ, ТӨЛБӨРИЙН ТОДОРХОЙ ХУВИЙГ АВДАГ
Удалгүй Баянгол дүүргийн нэгдүгээр хороонд байрлах “Central” зочид буудалд 19-34 насны таван эмэгтэй биеэ үнэлсэн талаарх дуудлага мэдээлэл эргүүлээс ирэв. Газар дээр нь очиход дээрх таван эмэгтэйгээс гадна тэднээс үйлчилгээ авсан гэх хоёр залууг хамт саатуулжээ.
Нийслэлийн Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн ажилтан, хошууч Ц.Хатанбаатар “Цагдаагийн алба хаагчид хотын даргын захирамжийн хэрэгжилтийг иргэн аж ахуйн нэгж байгууллага хэрхэн мөрдөж байгаа талаар өдөр бүр хяналт шалгалт хийж байна. Өнөөдрийн хяналт шалгалтаар Баянгол дүүргийн нэгдүгээр хороонд байрлах “Central” зочид буудалд биеэ үнэлж байгаа охидыг илрүүлсэн байна. Тус буудал нь биеэ үнэлж байгаа охидыг буудалдаа байрлуулж, төлбөрийн тодорхой хувийг авдаг. “Central” зочид буудал нь хэдийгээр тусгай зөвшөөрөлтэй бичиг баримт нь бүрэн боловч хотын даргын захирамж зөрчсөн, 22.00 цагаас хойш буудлаар үйлчлүүлсэн хүмүүст архи, тамхи зардаг зөрчлүүдэд Зөрчлийн тухай хуулиар тус, тус арга хэмжээ авагдана. Мөн биеэ үнэлэлтийг зохион байгуулсан хэргээр Зөрчлийн хуулиас гадна Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэх юм. Тус буудлын тусгай зөвшөөрлийг цуцлах саналыг холбогдох байгууллагуудад хүргүүлнэ” гэв.
Мөн алба хаагчид Баянгол дүүргийн 22 хорооны нутаг дэвсгэрт архи согтууруулах ундааны төрлийн зүйлийг гар дээрээс худалдан борлуулж байсан 16 залуусыг илрүүлэн хэлтэс рүү байцаалт авахаар авч явсан юм.
“ӨНӨӨДӨР АЖИЛД ОРСОН, ЮУ Ч МЭДЭХГҮЙ”
Баянгол дүүргийн тавдугаар хороонд байрлах “Хос сэмбэрүү” алжаал тайлах төв нууцаар ажиллаж байна гэх дуудлагын дагуу газар дээр нь очиход гурван эмэгтэй байв. Цаад өрөөнд нь 40 эргэм насны эрэгтэй согтуу ор дэрлэн сууна. Тэдгээр эмэгтэйчүүд “Өнөөдөр ажилд орсон, юу ч мэдэхгүй” хэмээн нэг л зүйлийг хэлж байв. Энэ үгийг өмнө орсон газарт байсан бүх эмэгтэй тоть шиг давтсан. Тэдний нэгээс зарим зүйлийг тодруулж асуух гэсэн ч тайлбар өгөхөөс татгалзав. Түүнд хууль зөрчсөнийг нь тайлбарлаж, царай зүсийг нь гаргахгүй хэмээсэн ч ганц үг унагахгүй гүрийсэн юм. Тэд бүгд биеэ үнэлээгүй хэмээн мэдүүлсэн ч биеэ үнэлсэн байж болзошгүй хэмээн албаныхан хэлж байв.
Тус алжаал тайлах төвийн үнийн мэдээллээс дурдвал,
- Душ,бие үрэлт, бие угаалга хөөстэйгөө нийлээд 30 мянган төгрөг,
- Душ, бүтэн биеийн бариа, бумба 50 мянган төгрөг,
- Багцын үнэд нь душ, бие үрэлт, бие угаалт хөөстэй, ядаргаа тайлах бүтэн биеийн бариа, амралтын өрөө, халуун хүйтэн цай, хуян хөөх бумбатай бариа зэрэг бүгд багтсан бөгөөд 80 мянган төгрөг байх аж. Цагдаагийн байгууллагаас дээрх алжаал тайлах төвд Зөрчлийн тухай хуулиар торгууль ногдуулсан юм.
Цагдаагийнхны мэдээлж байгаагаар Монголд "улаан дэнлүүний" гудамж олширчээ. Гэхдээ эдгээр гудамж хаана хаана байрладгийг дурдахыг хүссэнгүй. Нэгэнт цагдаагийнхан эдгээр газрыг илрүүлж, чадах чинээгээрээ арга хэмжээ авч байгаа хойно байрлалыг нь бичиж, зарим ухвар мөчид хүмүүст санаа сэдэл, мэдээлэл өгөөд хэрэггүй биз. Гэхдээ нөхцөл байдал даамжирч, биеэ үнэлэх явдал газар авсан тул салбарынх нь сайд үүнд анхаарлаа хандуулж, хуулиа дахин судалж, холбогдох нэмэлт, өөрчлөлт оруулах цаг нь иржээ. Хуучин Эрүүгийн хуулиар бие үнэлэгчдийг саатуулдаг, давтан үйлдсэн бол эрүүгийн хариуцлага тооцдог байв. Өдгөө Зөрчлийн хуулийн 6.4, 6.7, 6.18-д зааснаар садар самууныг өдөөж буй дээрх мэтийн хүмүүст торгохоос өөрөөр хариуцлага хүлээлгэж чадахгүй болсон нь харамсалтай.
Энэ мэтчилэн амар хялбар аргаар гар дээрээ байгаа хэдэн төгрөгөө өсгөчих хүн олширч, ашиг олохын төлөө төр засгийн шийдвэрийг ч үл хайхран өөрийн болон бусдын эрүүл мэнд, амь насанд эрсдэл учруулаад зогсохгүй үндэсний хэмжээнд ч яригдаж мэдэхээр асуудал үүсэхийг үгүйсгэхгүй.
Э.БУРАМ
SEXSY 2020-04-06 192.82.83.224
86150155
SEXSY 2020-04-06 192.82.83.224
86159+55
Зочин 2020-04-06 95.147.17.75
Ийм бузрын янхнуудыг яасан зөөлөн шийтгэдэг юм? Хуулиа чангалах хэрэгтэй, эсвэл хууль дүрэм гаргагчид маань өөрсдөө ийм үйлчилгээ авдаг болохоор шийтгэсэн дүр үзүүлж оромддог биз.
Зочин 2020-04-06 202.126.89.53
Бгд-н цагдаа нь массажны газартай хамтардаг
zochin 2020-04-06 58.109.221.157
y****n niigmiin hamgiin ayualtai uvchin Undestneeree suirne
Zochin 2020-04-06 8.20.126.170
Aimshigiin yadiural
алтанцэцэг 2020-04-06 49.0.218.165
энэ байр түрээслээд мөрийтэй тоглуулдаг газруудийг шалгаачээ өчнөөн гэр бүлийг салгаж байна шүү дээ
ЗОЧИН 2020-04-06 64.119.25.110
Эрдэнэ вангийн дүүрэг ийм л байна даа гэж.
Өнөрөө 2020-04-06 66.181.161.32
Ямарч нийгэм, аль ч улс оронд хүн байгаа цагт байх нийгмийн сөрөг үзэгдэл..
Зочин 2020-04-06 202.55.191.130
Өнөөдрийн бие үнэлэгч өчигдөрийн архичин аав ээж, тогтворгүй гэр бүл, зодоон нүдээнээс төрж байгаа шүү дэ. Архидалт, гэр бүлийн хүчирхийлэл нь өөрөө ядууралаас гарч байгаа юм. Улс орны эдийн засгийг өөд нь татаж, ард түмнийг ажилтай орлготой болгох, баян ядуугийн ялгааг багасгах арга хэмжээ авахгүй бол маргаашийн бие үнэлэгчид өнөөдөр төрсөөр байх болно. Харамсалтай.
MOGEUH 2020-04-06 202.55.188.93
Mongolin Ontsgoi Gamshigin ersdel unlegchdin holboo ard irged ta buhen gaduur baga garch maska zuuj garaa sain ugaaj hevshih MOGEUH
Зочин 2020-04-06 202.55.188.85
Нѳгѳѳх л жэндрийн хувьд онцгой анхаарал татаж буй эмэгтэйчүүд маань шүү дээ. Тэд маань ёс суртахуунаар маш дорой байна. Ягааны гудмаа албан ёсоор байгуулчихвал энэ байдал цэгцэндээ орно. Одоо бол эхнэр чинь, охин чинь, эмэгтэй дүү чинь, эгч чинь магадгүй эх чинь ингээд явж байхыг хэн ч таашгүй. Хэрэв ягааны гудам байгуулчихвал хэн нь я***н хэн нь биш гэдэг нь ядаж ялгардаг болно. Тэр чинээгээр нийгэмд баталгаа бий болно. Энэ сэдвээр ярих бас нэг ѳѳр зүйл бий. Энэ бол эдгээр янхны газрыг ивээлдээ
Зочин 2020-04-06 202.55.188.85
авсан эрх мэдэлтэнгүүд. Тэдгээрийн тоонд хууль хүчний байгууллагаууд, атг, шүүх, дүүргийн сэргийлэх, мѳрдѳх албаныхан гээд бүгд бий. Тэдгээр эрхтэнгүүд дор бүрдээ саун, баар, караоке, зочид буудлуудтай. Увс Ховдынхон голдуу бий. Нямдоржийн цэргүүд гэсэн үг. Ерѳѳсѳѳ иргэдийн ѳмнѳ тэдний ярьдаг болохгүй бүтэхгүй бүхнийг тэд ѳѳрсдѳѳ санхүүжүүлж ажиллах нѳхцлѳѳр хангаж байдаг.
зочин 2020-04-06 202.179.31.65
Хэрэв архины үйлдвэрлэлийг зогсоовол 15-40 насныхан иргэний дайн дэгдээж сэднэ шүү Эдгээр насныхан архи пивоор амьсгалаж байна .Манай залуус тарган мах идэж хар ус цуслахаас өөр ид шидгүй бас болоогүй ирээдүйн монголын авч явна гэчичээ
Зочинзочин 2020-04-06 202.9.46.173
Тусгай зөвшөөрлүүдийг ньцуцлаач. 2 – г шууд цуцлахад л бүгд болино шүү дээ. Төр нь төр шиг баймаар бна.
Зочин 2020-04-06 95.147.17.75
Цуцлахгүй байх аа, өөрсдийнх нь орлогын эх сурвалж байдаг юм чинь.
Үнэн 2020-04-06 66.181.161.12
Наад хүмүүс чинь ямар дуртайдаа биеэ үнэлч, архи зархав дээ амьдрал нь хэцүү хүмүүс л байдаг байх өнөөгийн нийгэм ямар байгааг хүн болгон мэднэ танил тал холбоо сүлбээгүй бол амьдрах хэцүү.
СУДЛААЧ ИРГЭН 2020-04-06 202.9.46.60
эх орондоо хайртай юм бол чаддаг юм бол архины үйлдвэрүүдээ хаачихлдаа ДАНДАА АРД ТҮМЭНТЭЙГЭЭ БАЙЛДДАГ НЬ МАН ын ХУВЬСГАЛЛТ УЛАМЖЛАЛТАЙ ХОЛБООТОЙ,,, 21 Р ЗУУНД ЯДАРСАН ИРГЭДТЭЙГЭЭ БАЙЛДДАГ ХҮЧНИЙ БАЙГУУЛАГАДАА ЗӨВ БОДЛОГО ХЭРЭГЖҮҮЛ БИЕЭ ҮНЭЛЭЛТИЙГ ХУУЛЬЧИЛЖ ӨГСӨНӨӨР ОЛОН ОЛОН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ ХУУЛЫНХАНЫ ДАРЛАЛ ДАРАМТ ДЭЭРЭМДЛЭГЭЭС ХАМГААЛНА ХҮНИЙ ЭРХИЙН АСУУДЛЫГ ДЭЭД ЗЭРГЭЭР ЗӨРЧИЖ ХАРГИС ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛДАГ ЦАГДАА НАР БАЙГААШҮҮ СОГТУУРУУЛАХ УНДААА ҮЙЛДВЭРЛЭХГҮЙ ХАР ТАМХИТАЙ САЙН ТЭМЦ
Зочин 2020-04-06 202.126.89.185
h***
Зочин 2020-04-06 103.9.90.98
ynhanii gazriig nee.huchingiin hereg arilna
Зочин 2020-04-06 202.21.108.51
Энэ асуудал цагдаа нарын хоолны мөнгө биш юм бол яахаараа одоо болтол хууль ёсны болж чаддаггүй юм бэ. Монголын цагдаагын хүч нөөцийг энд үрмээргүй байна. Хуультай болвол энэ асуудал харин ч цэгцрэх юм аа. бусад орны туршлагыг ав
Зочин 2020-04-06 103.9.90.98
ynhanii gazar huuliin hureend baiguulaad ugchih.ehnergui,nuhurgui humuus yah ym be.ynhan l awna shuu dee.huchingiin hereg ch buurna.harin gaduur biye uneleltiig horigloh heregtei.ilersen tohioldold horih hurtel arga hemjee awah heregtei.
Зочин 2020-04-06 95.147.17.75
Бусад оронд янхны газар байдаг мөртлөө хүчингийн хэрэг бас л гардаг, Энэтхэг, Мехсикийг хар. Чиний эгч, дүү, охид я***н болоод явж байвал чи баярлах уу? Ер нь янхнаар үйлчлүүлдэг эрэгтэйчүүдийг шийтгэж, шоронд хийвэл зохино, муусайн нийгмийн хог шаарууд.
арай 2020-04-06 64.119.20.86
архидалттөй тэмцэж болохгүй юу
Зочин 2020-04-06 103.14.36.18
АРХИНЫ ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ЗОГСООЁ.
зочин 2020-04-06 103.57.93.104
дэлхийн хэмжээнд улсын хэмжээнд цар тахал ихссэн бүх үйлчилгээ алба ажил зогссон үед хүмүүс мэдээж янз бүрийн буруу зѳв зүйлийг сэдэж гаргах нь дамжиггүй шүү дээ.архидалт с***р самуун биеэ үнэлэх талаар бичээд бичээд тасрахгүй шүү дээ.ажил алба орлогогүй болсон нѳхцѳлд сѳрѳг үр дагавар маш ихээ хулгай дээрэм хүчин хар тамхины хэрэг ѳчинѳѳн гарна.хууль хүчнийхэн л ажил алба тасрахгүй байх ѳѳ.үүнд хэн ч буруугүй.цар тахал л буруутай
Зочин 2020-04-06 192.82.77.130
Янхандалт ихсэнэ гэдэг бол иргэд ядуурч байгаагийн шинж. Иргэдийг ядууруулдаг гол буруутан нь бол төр засгийн буруу бодлого байдаг. Загийн газар огцор
Иргэн 2020-04-06 192.82.74.118
С.Одонтуяа засаг дарга гуай Баянгол дүүргийн нэр төрийг шороотой хутгаж дууслаа архидалт биеэ үнэлэлт хог хаягдал цэвэрлэгээ хийхгүй эмх цэгцгүй байдал Орсоогоос аваадОдонтуяа шоучин авгайгийн үед газар авлаа хайран сайхан дүүрэг
Зочин 2020-04-06 122.201.21.125
har savhi tsenher jinstei bol biyee unelegch esvel transgender yum bna shuu
Иргэн 2020-04-06 202.179.8.4
Үйлчлүүлдэг хүмүүс их байгаа болохоор биеэ үнэлэгчид их байна шүү дээ. Өөрсдөө эхлээд биеэ засаад гэрээ засаад сурчих хэрэгтэй байна
Зочин 2020-04-06 182.160.1.128
uulaasaa niigem ni doroi ajilguidel ihtei ulsad bie unlelt arhidalt ulam gaarnuu gehees buuhgui suudee tur zasgiin maanag heden ymnuud tsuuhun hun amtai ulsaa hugjuuleed awaad ywj chadahgui hogiin garuudaar duurseniigl haruulj baigaashuudee
Зочин 2020-04-06 122.201.21.221
Baidag l ajil solongos shig huulichilaad ugvul boloh bishuu. Neg ni barij nuguuduh ni barigdaj toglood …
Baagii 2020-04-06 66.181.161.57
Tur zasgiin buruu bodlogiin ur dun. Ajilguidel, yaduural ene bie unelelt, arhidalttai shuud holbootoi.Shaltgaan n erduu l ene.Ajiltai hun tsalin orlogotoi, setgel hangaluun shan amidrana. Arhi uuh zaw ch oldohgui.
Зочин 2020-04-06 202.131.245.6
яаана даа энэ тэгээд хэзээний л байсан зүйл ш дээ, одоо нээх илэрүүлж бга биш ,,, нэг бол хуульчлаад өгүүл таарна, тоглоом, бие ээ үнэлэх, архидалт, 3 ыг
Baagii 2020-04-06 66.181.161.57
Huuli bol bgaa. Gol n ingeed bgaa shaltgaan nuhtsul, suuri asuudliig n hunduh heregtei.
ИИ 2020-04-06 192.82.75.67
ЯНХЭНДАЛТ ГААРЛАА. ТӨР ИРГЭДЭЭ АЖИЛТАЙ БОЛГОЖ ӨГНӨ ҮҮ.
zochin 2020-04-06 66.181.178.109
yun khunii erkh yariad bayna . ter uneleed baydag yumand ni taglaa khiichikh, ard olnyg ersdeld oruulj baygaagaa oilgodoggguy orkuudyg khuduu awaachij zamyn ajil khiilge
Зочин 2020-04-06 202.9.46.254
чи эхлээд өөрөө ажилд орчих доо. өөрийгөө ажлаар хангачаад дараа нь олон юм ярь. ажилгүй дурак комны цаанаас хуцаж өгчийнөө
Зочин 2020-04-06 103.57.93.162
Баянгол дүүргийн хажууд юм байна ш дээ, дүүргийн дарга даамлууд юугаа ххрж байдгийн
Зочин 2020-04-06 64.119.18.7
Hunii zovlongoor daijgnaad bgaa yum shig zurag hurgo avdagaa bolimoor yum. Gomdol gargadaggui l bh l daa. Gomdol gargaval hunii erhend haldsan gedeg asuudal garah uchirtai
Зочин 2020-04-06 192.82.75.126
Залуучууд ажилгүй орлогогүй болохоор яаж амьдрах.вэ дээ? Төо засшийн шийдвэр хууль нь гууль лбтз дээ
Зочин 2020-04-06 192.82.72.208
Донтох өвчтэй улсад ямар ч санал тавиад нэмэргүй энэ бол өвчин иөнгө олох гэсэндээ ч биш зүгээр л хар ДОН, хэцүү байна даа