Фенг шүй бидний амьдралд ямар нөлөөтэй вэ?

Хуучирсан мэдээ: 2015.11.23-нд нийтлэгдсэн

Фенг шүй бидний амьдралд ямар нөлөөтэй вэ?

Хүн төрөлхтний хөгжлийн хурд дээд цэгтээ хүрч амьдрал олон зүйлээр баяжиж байна. Харин энэ л үед хүн төрөлхтөн байгальтайгаа илүү ойр амьдарч, амьдралын эрч хүч энергиэр амьдрах болж. Энэ бүхнийг амьдралд хамгийн ойр хэрэгжүүлэгч нь фен шүй юм. Фен шүй нь орчлон ертөнцийн талаарх Дорнын ойлголт төсөөллөөр илэрхийлсэн зарчмууд дээр үндэслэгдсэн шинжлэх ухаан юм. Фен шүйг амьдралын техник ч гэж хэлдэг. Хүний эд хэрэглэл, байр сууц, ажлын байр гээд бүгд сайн муу энергийг оршин буй газраа ялгаруулж байдаг. Бид энэ удаад бүсгүй таны гоёл чимэг болон галын өрөөн дахь фен шүй нь амьдралд ямар ашиг тустай болон ямар зохицолтой талаарх зөвлөгөөг хүргэж байна. Хувь хүний эдэлж хэрэглэдэг гоёл зүүлт, хувцас зэрэг нь уг хүнийхээ дотоод ертөнцийг илэрхийлэгч гол хүчин байдаг. Дэгжин сайхан хувцаслах нь ч хүний сэтгэл санааг өргөж өөртөө итгэх итгэл энергийг нэмэгдүүлдэг байна.

ГОЁЛ ЗҮҮЛТ

Гоёлын хэрэгслийг өөрийн махбодтойгоо дүйцүүлж хэрэглэснээр таны энергийг идэвхжүүлж, дотоод бие эрхтэн сэтгэл санааг сэргээж өгдөг.
Модон зүүлт бугуйвч нь мод махбодтой хүнд илүү тохирно. Ногоон цэнхэр, хар, шар өнгийг сонговол тохиромжтой.
Гал мах бодтой хүнд үслэг эд, арьсаар хийсэн гоёл чимэг тохирно. Улбар шар, шар өнгөтэй бол илүү сайн. Ногоон өнгөтэй хосолсон ч байж болно.
Усан махбодтой хүнд далайн хясаа, дун, шилэн зүүлт тохирно. Цайвар ногоон, цэнхэр өнгө илүү зохимжтой. Мөнгөлөг хар, алтлаг цагаан өнгө тохирохгүй.
Алт, мөнгө нь төмөр махбодтой хүнд илүү тохирно. Ногоон, цэнхэр, шар туяатай эсвэл цагаан хөх, алтлаг ч байж болно.
Газрын махбодтой хүмүүс байгалийн чулуу илүү тохирно. Улаан шар өнгөтэй эсвэл улбар шар туяатай байвал тохиромжтой.

ГАЛ ТОГОО 

Эзэгтэй таны гал тогоо болж өгвөл хаалганаас хол эсвэл хойд зүгт байрлах нь зүйтэй. Гэхдээ энэ нь бас хамгийн хойд тал гэсэн үг биш юм. Учир нь ертөнцийн зүгээр чанх хойд зүг нь усан амьсгалтай буюу усан махбодьтой тул танай гал голомтыг дарах, эхнэр нөхөр хоёр байнга хэрүүл маргаантай байх, өвчин зовлонд ороогдох зэрэг сөрөг үр дагавартай. Танай гал тогоо баруун хойд буланд байрлаж байх нь төмрийн буланд байгаа их галыг илэрхийлдэг бөгөөд баруун хойд зүгийн төмөр махбодь нь гэрийн эзний буюу аавын буланд тооцогддог. Тиймээс гэрийн эзний хийморь сүлд, ноён нурууг шатааж байдаг. Мөн энэ зүг нь айл гэрийн бурхантай харилцах хаалга болж өгдөг учраас тухайн айлын өөдлөн дэвжих замыг хаах аюултай. Нэгэнт энэ буланд гал тогоо чинь байрласан бол ядаж галыг илэрхийлдэг тавилга хэрэгсэл болох зуух, шарах шүүгээ, будаа агшаагч зэргийг тэндээс холдуулж байрлуулаарай. Харин холдуулах боломжгүй бол баруун хойд хэсэгт нь дунд зэргийн бумба юм уу домбонд эсвэл вааранд нуурын тогтоол болон нэг хонуулсан крантны зөөлөн ус хийж тавь. Энэ нь муу нөлөө бүхий уг галын хүчийг бууруулах болно.

Гал тогооны өрөөндөө цэвэр агаар оруулж бай

Гал тогооны өрөөндөө үргэлж цэвэр агаар оруулж аливаа хиншүү хярвас, тогтсон муу энергийг зайлуулж байх нь зүйтэй. Өдөр бүр салхивчаа онгойлгож хоол их хийдэг байнгын ажиллагаатай байдаг бол цахилгаан сэнс тавих хэрэгтэй. Бохир,тоос шороо, тос хиншүү ихтэй гал тогоонд хэзээ ч бүү хоол хүнсээ бэлдэж бай.

00-ын өрөө, хогийн савыг гал тогооноос хол байлга

Хогийн сав нь айл гэрийн муу муухай хаягдал бүрийг цуглуулж байдаг учраас тэрхүү муу энерги танай хоол хүнс эрүүл байх нөхцөлд байнга сөрөг үр дагавар авчирч байдаг. Тиймээс хогийн савыг гал тогооноос гаргах юм уу аль эсвэл угаалтуурын доор шүүгээ хийж түүндээ тавих хэрэгтэй. Хогийн шүүр ч мөн адил нөлөөтэй. Гал тогоо 00-ын өрөөтэй ойр байвал мөн л адил муу нөлөө үзүүлдэг. Ялангуяа зуух буюу плитка рүү чинь жорлонгийн хаалга харахгүй байх ёстой. Ийм тохиолдолд жорлонгийн хаалгыг байнга хаалттай байлгаж плиткээ холдуулж тавихыг зөвлөе.

Гал тогоо гэдэг гал ус гэсэн хоёр том махбодийг өөртөө багтааж байдаг. Энэ хоёрыг зөв зохицуулж чадвал айл гэрийн өөдлөн дэвжихэд сайнаар нөлөөлдөг. Харин буруугаар буюу хөргөгч, угаалтуур зэргийг гал болох зуух плетик рүү харуулсан байх нь маш хортой. Гэр бүлийн гишүүдийн хоорондын маргаан, эмх замбараагүй байдлыг үүсгэдэг. Мөн зуух болон усны зүйлийг зэргэлдээ байрлуулж болохгүй.

Нэг удаагийн хутга болон халбага сэрээ, аяга сав хэрэглэхээс татгалз

Хөдөө аялал зугаалгаар явах, яаралтай цаг давчуу байхад хэрэглэхэд нэг удаагийн хэрэгслүүд амар байдаг. Гэвч гэрийнхээ гал тогоонд ийм зүйлсийг хэрэглэх нь таныг зориулалтын чанартай шилэн болон бусад төрлийн хэрэгсэл авах нөхцлийг дарж байдаг бөгөөд байнга хэрэглэх нь сайн зүйл биш.

Ж. Марал

Эх сурвалж: www.emegteichuud.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж