К.Брайант, Т.Данкан, К.Гарнетт нар алдрын танхимын гишүүн болов

Хуучирсан мэдээ: 2020.04.05-нд нийтлэгдсэн

К.Брайант, Т.Данкан, К.Гарнетт нар алдрын танхимын гишүүн болов

К.Брайант, Т.Данкан, К.Гарнетт нар алдрын танхимын гишүүн болов

Хойд Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбоо буюу NBA 2020 оны Алдрын танхимын гишүүдээ зарлалаа. Энэ жилийн гишүүдээр 18 удаагийн NBA-ийн бүх одод, таван удаагийн NBA-ийн аварга Коби Брайант, 15 удаагийн NBA-ийн бүх одод, гурван удаагийн финалын "Үнэ Цэнэтэй Тоглогч" Тим Данкан, 15 удаагийн NBA-ийн бүх одод, есөн удаагийн NBA-ийн бүх хамгаалалтын нэгдүгээр багийн гишүүн Кевин Гарнетт, дөрвөн удаагийн үндэсний шилдэг дасгалжуулагч Эдди Саттон, хоёр удаагийн NBA-ийн аварга Руди Томяанович, 10 удаагийн WNBA-ийн бүх одод, дөрвөн удаагийн олимпийн аварга Тамика Катчинс, гурван удаагийн NCAA-ийн оны шилдэг дасгалжуулагч Ким Малки, таван удаагийн NCAA Division II-ийн оны шилдэг дасгалжуулагч Барбара Стевенс, FIBA-ийн удирдлага асан Патрик Бауманн нар тодорчээ.

Тэднийг алдаршуулах ёслол ирэх наймдугаар сарын 29-нд сагсан бөмбөгийн спорт үүссэн газар болох АНУ-ын Массачусетс мужийн Спрингфилд хотод зохион байгуулагдана.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж