"Яаж амьдрах юм бэ?" жүжиг өнөөдөр телевизээр гарна

Хуучирсан мэдээ: 2020.04.05-нд нийтлэгдсэн

"Яаж амьдрах юм бэ?" жүжиг өнөөдөр телевизээр гарна

"Яаж амьдрах юм бэ?" жүжиг өнөөдөр телевизээр гарна

Улсын Драмын эрдмийн театр нийгмийн хариуцлагын хүрээнд уран бүтээлийнхээ дээжээс үзэгчдэдээ хүргэхээр ажиллаж байгаа билээ. Театрын уран бүтээлчид цувралаар "Шар тэнгисийн тарчлаан", "Гол дүрийн амрагууд" зэрэг жүжгүүдийг хүргээд буй. Тэгвэл энэ удаа  "Яаж амьдрах юм бэ?" жүжгийг өнөөдөр /2020.04.05/ орой 23.25 цагт “UBS” телевизээр толилуулах гэж байна.

Алдарт В.Красногоровын зохиол, Ч.Түвшингийн найруулга "Яаж амьдрах юм бэ?" жүжиг нь одоогоос 10 жилийн өмнө буюу 2010 онд нээлтээ хийж байсан билээ.

…Михайл бол Оросын нэртэй баяны хүү. Сэтгэлзүйч мэргэжлээр суралцдаг ч цаашдаа энэ ажлаа хэзээ ч хийхгүй гэж боддог нэгэн. Диплом бол түүнд гоёл төдий л зүйл. Түүний ирээдүй тов тодорхой. Тэр мэдээж эцгийнхээ бизнесийг үргэлжлүүлнэ. Өөрийн гэсэн үзэл бодолгүй мэт байдаг Михайл аливаа шийдвэрийг ямагт бусдын үгээр гаргаж, амьдралд зовлон жаргал гэж юу байдгийг ч бүрэн гүйцэд ухаараагүй.

Тэр ангийн охин Кейрад хайртай. Харин Кейра бол яг л Михайлын толин дээрх эсрэг тусгал гэсэн үг. Тэтгэлгээр суралцдаг мэргэжилдээ дэндүү дур сонирхолтой Кейра хэдийгээр насны зөрүүтэй ч профессор Голцевийг нууцхан хайрлаж бас багшийн хувиар хүндэтгэнэ. Михайл профессор Голцевийн өрөөнд хайрт бүсгүйдээ гэрлэх санал тавьж буйгаар жүжгийн үйл явдал эхэлдэг.

А.СҮРЭН

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж