“Zoom” апп-ыг шалгаж эхэлмэгц захирлууд нь хувьцаагаа заржээ

Хуучирсан мэдээ: 2020.04.05-нд нийтлэгдсэн

“Zoom” апп-ыг шалгаж эхэлмэгц захирлууд нь хувьцаагаа заржээ

“Zoom” апп-ыг шалгаж эхэлмэгц захирлууд нь хувьцаагаа заржээ

Видео харилцаа холбооны “Zoom” платформыг үндэслэгч, захирал Эрик Юань тэргүүтэй гол хувьцаа эзэмшигчид компанийн 38 сая ам.долларын өртөг бүхий хувьцаагаа заржээ. АНУ-ын Холбооны мөрдөх товчоо болон Нью-Йорк хотын прокурорын газар“Zoom” аппликейшныг хэрэглэгчдийнхээ хувийн мэдээллийг бусдад дамжуулсан хэргээр мөрдөн шалгаж байгаа юм.

үндэслэгч Эрик Юань

Коронавирусийн халдвар олон улсад тархаж, компаниуд интернэтийг ашиглан зайнаас хуралдах болсноор  “Zoom” аппликейшны эрэлт огцом нэмэгдэж, тэр хэмжээгээр хувьцааны ханш нь өсчээ. Гэвч тус компанийн хэрэглэгчдийн аюулгүй байдал, нууц мэдээллийг хамгаалах үүднээс /end-to-end / шифрлэлтийг ашигладаг гэдэг нь худал болж, үндсэн кодоор нь дамжуулан “Facebook” зэрэг гуравдагч серверээс мэдээлэл “хулгайлах” боломжтой байдаг нь илэрчээ.

Эрик Юань нь коронавирусийн ачаар энэ дөрөвүгээр сарын эхэн гэхэд 6.8 тэрбум ам.долларын орлогыг олжээ. Гэхдээ компанийн маркетингийн хэлтсийн дарга Жанине Пелоси тус платформ нь хэрэглэгчдэд зориулагдаагүй бөгөөд гэнэтийн эрэлт нь “Zoom” аппликейшныг шинэчлэх шаардлагатай болгосон гэжээ. Тэрбээр өнгөрсөн хоёрдугаар сараас хойш компанийн 14 сая ам.долларын хувьцаагаа зарсан аж. Түүнчлэн санхүүгийн хэлтсийн дарга Келли Стекелбэрг 5,3 сая ам.доллар, компанийн захирал Сантьяго Суботовский 16.8 сая ам.долларын хувьцаагаа өнгөрсөн гуравдугаар сард худалджээ.

Эх сурвалж: Dailymail.co.uk

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж