Д.Сарангэрэл: “Халдвар авсан өвчтнүүд хатгаагүй болсон”

Хуучирсан мэдээ: 2020.04.05-нд нийтлэгдсэн

Д.Сарангэрэл: “Халдвар авсан өвчтнүүд хатгаагүй болсон”

Д.Сарангэрэл: “Халдвар авсан өвчтнүүд хатгаагүй болсон”

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл өнөөдөр /2020.04.05/ өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан Covid-19 халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Тэрбээр “Дэлхийн 209 улс орон, нутаг дэвсгэрт коронавирус хэдийнээ тархаж, халдварласан хүний тоо 1 саяас хол давж, 70 мянга шахам хүн энэ өвчнөөр хорвоог орхилоо.

Бидний хувьд шинэ коронавирусийг гадаад орноос зөөвөрлөсөн 12 хүнтэй. Хоёр өвчтөн маань эдгэрч гараад, дахин хоёр нэмэгдсэн. БНСУ-аас дөрөвдүгээр сарын 2-нд эх орондоо 250 гаруй хүн ирлээ. Солонгосоос суусан иргэд маань бүгд шинжилгээгээ өгч "сөрөг" гэсэн бичигтэй онгоцондоо суужээ. Энэ бол өөрийгөө болон өрөөлийг бага ч гэсэн эрсдэлээс хамгаалж буй сэтгэл зүтгэл. Сөүл-Улаанбаатарын чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн транзит, эсвэл олон орноор зорчсон зэрэг сэжигтэй байж болох 37 хүнийг ХӨСҮТ-д тусгаарлаж шинжилгээ авахад бүгд сөрөг гарчээ” гэжээ.

Мөн тэрбээр ХӨСҮТ-ын эмч нарын ажилтай танилцсан талаар “Харин улс орон бүрийн мөрөөсөл болоод байгаа шинэ коронавирусийн эсрэг "Авиган" эмийг Японоос авчирч буйг дуулгахад эмч маань хачин их баярласан шүү. Үнэ өндөр шинэ брэнд эм. Энэ дашрамд эрүүл мэндийн салбарын эмч, мэргэжилтнүүдийн цалин урамшууллыг цаашид дахин нэмэгдүүлэх тооцоолол хийх үүргийг Засгийн тэргүүн хэдийнээ өгсөнийг дуулгая” гэсэн юм.

Эрүүл мэндийн сайд ХӨСҮТ-ийн лабораторийн эрхлэгч Б.Дармаатай уулзахад “Халдвар авсан өвчтнүүд бүгд хатгаагүй болсон. Гэхдээ цус, өтгөн, шингэн, цэр, хамар залгиурын арчдаст гурван өдөр дараалан шинжлэхэд сөрөг гарсан тохиолдолд эмнэлгээс гаргана гэдэг мэргэжлийн хүний хатуу байр сууриа илэрхийлж байна. Б.Дармаа доктор өвдсөн хүн бусдад халдвар тараах эрсдэлийг тооцож ажиллаж байна. Мөн эмнэлгээс гарсаны дараа хоёр долоо хоног тусгаарлах байранд ажиглах журам манайд үйлчилнэ” гэдгийг хэлжээ.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж