Хятад ОХУ-д 80 сая маск нийлүүлнэ | News.MN

Хятад ОХУ-д 80 сая маск нийлүүлнэ

Хятад ОХУ-д 80 сая маск нийлүүлнэ

Хятад ОХУ-д 80 сая маск нийлүүлнэ

ОХУ нь Хятад улсаас 80 сая амны хаалт, нэг сая эмнэлгийн хамгаалах өмсгөл худалдан авахаар гэрээ байгуулжээ. ОХУ-ын Худалдаа, аж үйлдвэрийн сайд Алексей Груздевийн мэдээлснээр Хятадаас дөрөвдүгээр сарын дунд болон тавдугаар сарын эхээр хамгаалах хэрэгслийг нийлүүлэхээр тохиролцжээ.

ОХУ нь өнгөрсөн долоо хоногт Хятадаас 37 сая амны хаалт худалдан авснаа мэдэгдсэн юм. Хятадаас их хэмжээний амны хаалт худалдан авснаар хомсдол үүссэн бүс нутгуудад нийлүүлэх гэнэ.

ОХУ нь шинж тэмдэг илэрсэн хүмүүсийг эрт илрүүлэх, иргэдэд мэдээлэл тусламж үзүүлэх зорилгоор 24 цагийн цахим мэдээллийн сайтыг ажиллуулж эхэлсэн аж.

ОХУ-д коронавирусийн халдвараар 4731 хүн халдварлаж, 333 хүн эдгэрсэн ба 43 хүн нас баржээ.

Хятадын Ухань хотод өнгөрсөн 2019 оны арванхоёрдугаар сард гарсан коронавирусийн халдвар дэлхийн 200 гаруй оронд тархаж, 1 сая 200 мянга гаруй хүн өвчлөөд байна. Харин халдварын голомт Хятадад халдварын тархалт тогтворжсон.

Эх сурвалж: Tass

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-04-05 202.9.46.138

Наадах сайдынх нь нэр буруу л байна даа

Avatar

Une 2020-04-05 49.0.212.165

shirheg ni hedeer shagdaj baina

Avatar

Зочин 2020-04-05 109.146.78.159

За маскаа хийж чадахгүй байх даа яахав дээ

Avatar

Зочин 2020-04-05 64.53.234.130

orosuud oorsdoo hiiye gevel potentsial uul ni baigaa shdee iim archaagui botsiimuu?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж