Долоо хоногийн өрнийн зурхай 2020.IV.06-2020.IV.12

Хуучирсан мэдээ: 2020.04.06-нд нийтлэгдсэн

Долоо хоногийн өрнийн зурхай 2020.IV.06-2020.IV.12

Долоо хоногийн өрнийн зурхай 2020.IV.06-2020.IV.12

ХОНЬ

Сэргэг долоо хоног. Дотоод сэтгэл, сэрэл мэдрэмж, итгэл үнэмшил гээд бүгдийг цоо шинээр эхлүүлсэн мэт санагдах болно. Өөрийгөө цоо шинээр мэдэрч, жижиг зүйлсээс ч урам зориг авах болно. Оюун ухаан хурц байх тул шалгалт, ухаан сорьсон төсөл хөтөлбөрт та чамгүй амжилт олох нь гарцаагүй. Аз таныг ивээх тул сугалаанд хожиж ч мэднэ. Хэт vрэлгэн зангаасаа болж долоо хоногийн эхээр мєнгє, санхvvгийн асуудалтай тулгарч болзошгvй. Урьдаас тооцоотой байж гэр бvлийнхэнтэйгээ санал бодлоо хуваалц.

ҮХЭР

Та аливаа асуудлыг бодитоор үнэлж, бодитоор ханддаг хүн. Гэхдээ одоо хүрээллээ жаахан ч болов тэлэх цаг иржээ. Мягмар гаригт мэдлэг, боловсролоо дээшлүүлэх, гадаадад аялах зэрэг чухал шийдвэр гаргана. Саад тотгороос эмээх хэрэггүй, зоригтой байгаарай. Баасан гаригаас эхлэн ажилдаа төвлөрсөн цаг үе эхлэх болно. Албан тушаал ахих, эсвэл цалин хөлс нэмэгдэх зэрэг таатай өөрчлөлт айсуй.

ИХЭР

Туйлын зорилгодоо хүрэх гэж хичээсэн долоо хоног байх болно. Мягмар гаригт одоогийн ажил төрөлтэй холбоотой чухал шийдвэр гаргана. Аливааг өөдрөгөөр харж, боломжит хамгийн сайн хувилбар руу тэмүүлээрэй. Хичээж хөдөлмөрлөж, шаргуу ажилласны үр өгөөж гарах болно. Хосуудын харилцаа гайхалтай сайхан байх бололтой. Амралтын єдрvvдийг гэртээ тайван єнгєрєє. Олны газар хэн нэгэнтэй муудалцаж мэднэ.

МЭЛХИЙ

Долоо хоногийн эхээр хvсэл мєрєєдєлдєє захирагд. Бодит байдлаас тасрах нь ихэнхдээ сєрєг vр дагавартай байдаг ч байгалиас заяасан зєн совин жинхэнэ мэдрэмж тєрvvлдгийг санаарай. Таны сэтгэхүй, хүсэл тэмүүлэл бүгдийг тодорхойлсон долоо хоног байх болно. Ялангуяа хайр дурлалын асуудалд зүрх сэтгэлээ сонсож, оюун бодлоо цэгцлэх хэрэгтэй. Та сайхан хайрыг хүртэх эрхтэй. Гагцхүү яг юу хүсч байгаагаа өөрөө эхлээд ойлгох шаардлагатай. Амралтын өдрүүд романтик, хөгжилтэй өнгөрөх бололтой.

АРСЛАН

Таны сэтгэл зүй, эрч хүч, оюун ухаан гээд бүгд дээд цэгтээ тулж ажилласан завгүй бөгөөд таатай долоо хоног хүлээж байна. Том зорилгоо тун ч хялбар гүйцэлдүүлж чадах мэт санагдана. Үүний төлөө та өөрөө ч шаргуу зүтгэхээр шийдсэн бололтой. Ямартай ч үр дүн нь эртнээс мэдрэгдэж, улам илүү урам зоригтой байх болно. Хайр дурлал, найз нөхдийн харилцаа таатай сайхан байх болно.

ОХИН

Таныг хөдөлгөгч хүчин зүйл юу болохыг та ойлгоно. Харин үүнийгээ юунд зарцуулахаа анхаарах хэрэгтэй. Онцын шаардлагагүй зугаа цэнгэл, баяр наадам, аялал зугаалгад цаг хугацаа, хөрөнгө мөнгө, эрч хүчээ дэмий үрэх хэрэггүй. Тэртэй тэргүй таны яаравчлах ёстой олон асуудал шил шилээ дагаад хүлээж байна. Өөдрөг байж, саад бэрхшээлтэй нүүр тулгар. Эрүүл мэнддээ анхаар.

ЖИНЛҮҮР

Сэтгэл хөдлөлдөө автсаар л байна уу? Аливаад хэт сэтгэл хөдлөлөөр ханддаг та ялих ялихгүй зүйлээс болж нэлээд тавгүйтэх бололтой. Хүний, өөрийн бүхий л асуудалд хамаатай мэтээр сэтгэж, өөрийгөө зовох хэрэггүй. Долоо хоногийн сүүлээр байдал дээрдэх болно. Амралтай өдрүүд таны хувьд баяр баясгалан, бүтээлч сэтгэхүй сэргэж, амьдралын сайхныг мэдэрсэн мөчүүд байх бололтой.

ХИЛЭНЦ

Бvхнээс илvv байхыг хvсэх нь. Гэхдээ ямар vнэ цэнээр хvссэндээ хvрэхийг сайтар тунгааж бодоорой. Бусадтай харилцах харилцаа, биеэ авч яваа байдалдаа анхаар. Уурлаж, бухимдахгvйг хичээ. Хувь хүний хөгжилд анхаарч, шат ахих цаг нь болжээ. Сэрэл мэдрэмждээ итгэ. Болзошгүй санхүүгийн хүндрэлийг тооцоолж, эртнээс бодолтой байхыг сануулъя. Амралтын єдрvvдийн эрч хvчээ найз нєхдєєсєє олоорой.

НУМ

Боловсрол дээшлүүлэх сургалт, аялал, бас олон нийтийн арга хэмжээнээс татгалзах хэрэггүй. Тэндээс та хувь хүний хөгжил болоод санхүүгийн ач холбогдол бүхий чухал хүмүүстэй учрах болно. Мягмар гаригт орлогын эх үүсвэрээ нэмэгдүүлэх шинэ санаа олох бололтой. Эрсдэлээс эмээх хэрэггүй. Хаана ч биеэ барих хэрэггvй. Долоо хоногийн сvvлийн хагаст санаандаа зурсхийн орж ирэх шинэлэг, єгєєжтэй санаа бvрийг тэмдэглэ.

МАТАР

Yзэмжинд хууртахгvйг хичээ. Шинэ долоо хоногт “Юу ч харагдаж байгаа шигээ биш” гэдэг дvрэм vйлчлэх ёстой. Туйлын зорилгоо тодорхойл. Учирч болох саад бэрхшээлээс эмээх хэрэггүй ч бүгдийг нягтал. Эс бөгөөс та хэзээ ч амжилтад хүрч, хүссэнээрээ амьдарч чадахгүй. Жижиг сажиг зүйлсээр оролдох хэрэггүй. Асуудлыг томоор харж, том зүйлийн төлөө тэмц. Од эрхэс таныг ивээх болно.

ХУМХ

Долоо хоногийн эхээр уйдамхай зан тань олон хvнийг залхааж мэдэх юм. Тиймдээ ч олны дунд ганцаардах нь. Олонд зvйлд санаархаж цагаа хий дэмий vрэхээр бvтээлч байхыг эрхэмлэ. Хэрхэн салахаа мэдэхгүй, орооцолдож орхисон ээдрээт асуудал шийдэгдэнэ. Таныг багагүй хугацаанд шаналгасан асуудал шийдэгдсэнээр сэтгэл санаа хөнгөрч, амьдрал цоо шинээр эхэлсэн мэт санагдах нь гарцаагүй. Өөртөө цаг зав зориул. Төвийг сахиж асуудалд голтой хандахыг хичээгээрэй.

ЗАГАС

Хайраар бялхах долоо хоног. Дотно санагддаг нэгэндээ чин сэтгэлээсээ ханд. Гэр бvл, найз нєхдийнхєє сэтгэлийг татаж, бусадтай харилцахад тvвэггvй байх болно. Зорилготой бай. Юуны төлөө  ингэж зүтгэж, өөрийгөө ч умартаж байгаагаа дахин нэг бодож үзээрэй. Бие махбодь, сэтгэл зүйн хувьд зарим асуудалд зүгээр л бууж өгөөд, мартаж орхих нь илүү хялбар. Баасан гаригт ямар нэг таатай зүйл тохионо. Санхүүгийн хувьд гэнэтийн таатай зүйл мэдээ хүлээж байна. Эрүүл мэнддээ анхаар.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж