ЭЕШ-ын онлайн бүртгэл дөрөвдүгээр сарын 15-нд дуусна

Хуучирсан мэдээ: 2020.04.05-нд нийтлэгдсэн

ЭЕШ-ын онлайн бүртгэл дөрөвдүгээр сарын 15-нд дуусна

ЭЕШ-ын онлайн бүртгэл дөрөвдүгээр сарын 15-нд дуусна

Элсэлтийн ерөнхий шалгалтын онлайн бүртгэл дөрөвдүгээр сарын 15-ны 18.00 цагт дуусна. Бүртгэлийн хугацаа, цагийг сунгахгүй ба нэмэлт бүртгэл хийхгүй. Элсэлтийн ерөнхий шалгалт өгөх шалгуулагчдын онлайн бүртгэл www.eec.mn цахим хуудсаар орон даяар, Улаанбаатар хотын цагаар 2020 оны хоёрдугаар сарын 10-ны 09.00 цагт эхэлсэн юм.

Энэ талаар Боловсролын үнэлгээний төвийн захирал Ж.Ган-Эрдэнэ өнгөрөгч Баасан гаригт мэдээлэл өгөхдөө “Одоогоор Элсэлтийн ерөнхий шалгалтад 16 мянга 911 шалгуулагч бүртгүүлээд байна. Үүнээс өмнөх оны 1803 шалгуулагч байгаа бол хөгжлийн бэрхшээлтэй гурван шалгуулагч бүртгүүлсэн. Энэ жилийн Элсэлтийн ерөнхий шалгалтыг хойшлуулахгүйгээр долдугаар сарын 2-ноос 5-ны өдрүүдэд улсын хэмжээнд зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна.

Өмнөх жилүүдтэй харьцуулахад энэ жилийн бүртгэлийн явц тааруу байгаа. Мэдээж энэ нь танхимын сургалт яваагүйтэй холбоотой байх. Шалгуулагчдын дунд Элсэлтийн ерөнхий шалгалтын хугацаа хойшилсон юм чинь бүртгэл нь бас хойшилно гэж бодож байж магадгүй. Бүртгэл яг дөрөвдүгээр сарын 15-ндаа хаана. Яагаад бүртгэлийг хугацааг сунгахгүй вэ гэхээр Элсэлтийн ерөнхий шалгалтад бүртгүүлсэн шалгуулагч бүртээ тулж ажиллана. Жишээлбэл, Монгол Улсын хил дээр 2400 орчим сурагч байгаагаас төгсөх ангийн 74 сурагч байна. Эдгээр сурагчдад Хил хамгаалах ерөнхий газрын холбооны ангитай хамтран мэдээллийг хүргэхээр ажиллаж байна” гэдгийг хэлж байв.

Төгсөх ангийн сурагчдадаа зориулж ахлах ангийн сургалтын хөтөлбөр агуулгын дагуу бэлтгэсэн теле хичээл, Элсэлтийн ерөнхий шалгалтад зориулсан теле хичээл, LIVE хичээл, видео зөвлөмж зааврууд, “Цахим зөвлөх” портал сайт, суралцагч нэг бүрт хүрэх гарын авлага (ном&DVD)-ыг бэлтгэн ирэх долоо хоногоос тараана гэдгийг холбогдох албаныхан хэлсэн юм.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж