ОХУ-ын Засгийн газраас гадаадын оронд гацсан иргэддээ туслахад зориулан 500 сая рублийг захиран зарцуулах эрхийг Гадаад хэргийн яамдаа олгожээ. Дэлхийн 200 гаруй оронд тархсан коронавирусийн халдварын эсрэг олон улс хилээ хааж, нислэгүүдээ цуцалснаас ОХУ-ын олон мянган иргэн гадаадын улсад хүнд байдалд байгааг мэдээлсэн юм. Тус мөнгийг хэрхэн иргэдэд тарааж, яаж захиран зарцуулсан тайлангаа ОХУ-ын Гадаад хэргийн яам 2021 оны хоёрдугаар сард Засгийн газарт тайлагнах ёстой аж.
ОХУ-ын Засгийн газраас өмнө нь чартер нислэгээр татан авах боломжтой иргэдээ энэ долоо хоногийн эхээр нүүлгэн шилжүүлсэн юм. Тус улсад 4731 хүн халдвар авч, 43 хүн коронавирусийн халдварын улмаас нас бараад байна.
Эх сурвалж: Tass
Холбоотой мэдээ