Нэг их наяд төгрөгийн орлоготой ажилласан “Эрдэнэс Тавантолгой” компани тавдугаар сарын 1-нээс 2.5 сая хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашгаа тараах гэж байна. Тус компани нэг ширхэг хувьцааг 90 төгрөгөөр үнэлснээр 1072 ширхэг хувьцаатай иргэн 96 мянга 480 төгрөгийн ногдол ашиг оногдож буй. Харин хувьцаагаа төрд зарсан иргэд 750 хувьцаатай байгаа. Тэд 67 мянга 500 төгрөгийн ногдол ашиг авах юм.
Монгол Улсын Засгийн газар 2012 онд “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн нийт хувьцааны 20 хувийг 2.5 сая иргэнд хуваарилсан билээ. Ингэснээр нэг иргэнд 1072 ширхэг хувьцаа ногдож, хувьцааны дансаа нээлгэх хүсэлтэй иргэд брокерын компанид хандах болсон.
Эрдэнэс-Тавантолгой" ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөл хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг өгөх шийдвэр гаргасантай холбогдуулан өнгөрөгч хоёрдугаар сард /2020.02.17/ мэдээлэл хийх үеэр тус компанийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг мэдээлэл өгөхдөө “Мэдээллийн 1072 төв дээр дөрөвдүгээр сарын 17-ныг хүртэл долоо хоног бүрийн даваа гаригт тоон мэдээллийг өгнө. Ногдол ашиг өнөөдөр шууд иргэдийн дансанд орох асуудал биш. Иргэдийн бүртгэлийг хувьцаа эзэмшигчдийн хурал хүртэл буюу ирэх дөрөвдүгээр сарын 17-ны өдрийг хүртэл явуулна. Нэгдүгээрт иргэд бүртгүүлэх ёстой. Хувьцаа эзэмшигчдийн хурлыг ирэх дөрөвдүгээр сарын 17-нд зарлахаар төлөвлөж байна. Бид энэ хурлаар өнөөдрийн шийдвэрийг танилцуулснаар иргэдийн ногдол ашиг авах эрх нь баталгаажна. Энэ жилдээ багтаад ногдол ашгийг олгоно гэж ойлгох хэрэгтэй. Эхний ээлжид бид бүртгэл, дансаа баталгаажуулаад, тавдугаар сараас ногдол ашгаа олгож эхэлнэ” гэдгийг хэлж байсан юм.
ЦАХИМААР 1072 ХУВЬЦААНЫ ДАНС НЭЭЖ БАЙНА
Өнөөдрийн байдлаар дараах үнэт цаасны компаниуд цахимаар данс нээх үйлчилгээг үзүүлж байна. Үүнд:
- “Апекс Капитал ҮЦК” ХХК – https://dbx.apex.mn/
- “Ард Капитал ҮЦК” ХХК – http://dbx.ardcapital.mn
- “Ард Секюритиз ҮЦК” ХХК – http://ardsecurities.com/
- “БиДиСЕК ҮЦК” ХК – https://reg.bdsec.mn/
“Бумбат Алтай ҮЦК” ХХК – http://dbx.bumbat.mn/ - "Гаүли ҮЦК" ХХК –http://www.gauli.mn/
- “Голомт Капитал ҮЦК” – SocialPay
- “Гүүдсек ҮЦК” ХХК – https://goodsec.mn/online
- “Масдак ҮЦК” ХХК – http://masdaq.msem.mn/login
- “Өндөрхаан ҮЦК” ХХК – https://undurkhaan.msem.mn/
- “ТиДиБи Капитал ҮЦК” ХХК – https://www.tdbcapital.mn/page/open-brokerage-account
- “Стандарт Инвесмент ҮЦК” ХХК – https://dbx.standardinvestment.mn/
- "Тэнгэр Капитал ҮЦК" ХХК – https://xacex.tengercapital.mn/
Нийт гишүүн брокерийн компаниудын хаяг байршлийн мэдээллийг Энд дарж үзнэ үү.
А.СҮРЭН
Холбоотой мэдээ