Египетийн хавдрын эмнэлэгт коронавирус гарчээ

Хуучирсан мэдээ: 2020.04.05-нд нийтлэгдсэн

Египетийн хавдрын эмнэлэгт коронавирус гарчээ

Египетийн хавдрын эмнэлэгт коронавирус гарчээ

Арабын хамгийн хүн ам ихтэй Египет улсын хавдрын төв эмнэлэгт коронавирусийн халдвар гарснаас түр хугацаагаар хаагджээ. Тус эмнэлгийн 17 ажилтан халдвар авсан нь тогтоогдсон аж. Египетэд одоогийн байдлаар 1070 хүн халдвар авч, 71 хүн нас бараад байна. Египетийн үндэсний хавдрын институт нь Каирын их сургуулийн сургалтын бааз болдог бөгөөд өдөрт олон зуун хавдрын өвчтөнд эмчилгээ явуулдаг аж. Гэтэл халдвар гарснаас тус эмнэлэг гурав хоног хаагдаж, ариутгал, халдваргүйжүүлэлт хийгдэх болжээ.

Египетийн Засгийн газраас сургууль цэцэрлэгүүдийг хааж, шашны байгууллагуудыг хаасан ба шөнийн цагаар хөл хорио тогтоох байдлаар 100 сая хүн амаа халдвараас хамгаалж байна.

Эх сурвалж: Associated Press

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж