Барселона багийн дэд ерөнхийлөгч covid-19-ийн халдвар авчээ | News.MN

Барселона багийн дэд ерөнхийлөгч covid-19-ийн халдвар авчээ

Барселона багийн дэд ерөнхийлөгч covid-19-ийн халдвар авчээ

Барселона багийн дэд ерөнхийлөгч covid-19-ийн халдвар авчээ

Испанийн хөлбөмбөгийн Ла лигийн Барселона багийн дэд ерөнхийлөгч Хорди Гардонер covid-19 вирусийн халдвар авсан нь шинжилгээгээр батлагджээ. Барселона багийн зүгээс өчигдөр/2020.04.04/ мэдэгдэл хийхдээ "Хорди Гардонерийн биеийн байдал сайн, гэртээ өөрийгөө тусгаарлаж байгаа" хэмээжээ.

Испанийн Засгийн газраас өнгөрөгч гуравдугаар сарын дундуур онц байдал зарлаж, үүний дагуу Барселона багийн арын албаны ажилчид гэрээсээ ажиллан, онлайнаар хуралдаж байгаа аж. Мөн Барселона багийн удирдлагын зүгээс багийнхаа тоглогчдыг цалингаа багасгахыг хүсчээ. Тус багийн тоглогчид аль хэдийнэ өөрсдийн цалингаа 70 хувиар багасгаж авахаа мэдэгдээд байсан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж