"Фантастик продакшн"-ы ээлжит уран бүтээл болох “37-р точка” олон ангит уран сайхны киноны төгсгөлийн ангийн онлайн нээлтийн улаан хивсний ёслол өнөөдөр /2020.04.05/ Чингис зочид буудалд болов.
Уг дэлгэцийн бүтээл нь нэг, хоёрдугаар бүлэг буюу нийт 20 анги үзэгчдийн хүртээл болоод байгаа билээ. Уран бүтээлчдийн зүгээс тус киноны төгсгөлийн бүрэн хэмжээний нэг ангийг дөрөвдүгээр сарын 6,7,8-ны өдөр үзэгчдэд хүргэх юм.
Нээлтийг онлайн хэлбэрээр зохион байгуулах бөгөөд хамгийн түрүүнд үзэхийг хүссэн үзэгчдэдээ тусгайлан зориулж, урьдчилсан байдлаар онлайн тасалбар худалдаална гэдгээ мэдэгдээд буй. Үзэгчид www.37tochka.mn веб хуудсаар тасалбараа захиалаад, захиалгын кодоо SkyGO бүртгэлээрээ нэвтрэн орж баталгаажуулснаар дэлхийн хаанаас ч үзэх боломжтой ажээ.
Бусад улс орнуудаас онлайн тасалбар захиалах бол www.shoppy.mn веб хуудсанд хандан кино үзэх дижитал кодоо худалдан авах гэнэ. Дашрамд, тус киног хараахан үзэж амжаагүй байгаа бол СКАЙмедиа IPTV болон SkyGO видео санд нэгдүгээр бүлгийн 10 анги үнэгүй болсон байна. Тус кинонд 1970, 1980-аад оны залуучуудын амьдралыг түүхэн үйл явдалд тулгуурлан уран сайхны аргаар харуулснаараа өвөрмөц болохыг уран бүтээлчид онцолсон.
А.СҮРЭН
Холбоотой мэдээ