Үндсэн хуулийн цэц хоёр асуудлаар хуралдана | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Үндсэн хуулийн цэц хоёр асуудлаар хуралдана

Хуучирсан мэдээ: 2015.11.23-нд нийтлэгдсэн

Үндсэн хуулийн цэц хоёр асуудлаар хуралдана

Үндсэн хуулийн цэц энэ долоо хоногт хоёр асуудал хянан, хэлэлцэхээр товлоод байна.

Монгол Улсын Их Хурлын тухай хуулиар Засгийн газрын гишүүнийг огцруулах асуудлыг Ерөнхий сайдын оролцоогүйгээр УИХ-ын нэг гишүүний саналаар УИХ хэлэлцэн шийдвэрлэх нөхцөлийг бий болгосон нь Засгийн газар танхимын зарчмаар ажиллах Үндсэн хуулийн үзэл баримтлалыг алдагдуулж улмаар түүний холбогдох заалтыг зөрчсөн эсэхийг эцэслэн шийдвэрлэхээр энэ Лхагва гаригт цэц хуралдахаар товлов.

Мөн УИХ-ын сонгуулийн тухай хуульд, “Улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан УИХ-ын гишүүнд нэр дэвших бол сонгуулийн жилийн нэгдүгээр сарын нэгний өдрөөс өмнө төрийн албанаас болон ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна” гэж заасан нь хүнийг эрхэлсэн ажил, албан тушаалаар нь ялгаварлан гадуурхаж үл болно гэсэн Үндсэн хуулийн заалтыг зөрчсөн эсэхийг энэ баасан гарагт болох хуралдаанаараа эцэслэн тогтоох юм.

Т.НОМИН

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

зочин 2015-11-23 80.123.22.193

Эрүүл оронд ҮХиа Дээд шүүх нь хянаж, зѳрчсѳн хүмүүст хатуу хариуцлага хүлээлгэх зорилгоор хэрэг бүрдүүлэх шүүх процесс явуулдаг Орос зэрэг зарим оронд бүр ҮХийн тусгай шүүхтэй байдаг. Манайд Цэц нэртэй мэргэжлийн бус бүрэлдэхүүн оюутнэ ЭШ Ажил хийгээд сууж байдаг

ganaa 2015-11-23 202.179.11.18

unsen huuli zurchsun zaaltaa cuclgh heregtei

боги 2015-11-23 202.9.41.212

Тэр Сугар гж хулгайч ҮХд бгаа хэвээрээ юү. Ер нь хулгайчдын орогнодог үүр болсон энэ газрыг татан буулгах хэрэгтэй. эрх мэдлий нь дээд шүүхэд шилжүүл

иргэн 2015-11-23 202.70.45.237

Та нар авилга ч ш дээ, би мэднэ ш дээ, кккккк