Мусульман эрэгтэй Францад хоёр хүнийг хутгалж хөнөөжээ

Хуучирсан мэдээ: 2020.04.05-нд нийтлэгдсэн

Мусульман эрэгтэй Францад хоёр хүнийг хутгалж хөнөөжээ

Мусульман эрэгтэй Францад хоёр хүнийг хутгалж хөнөөжээ

Франц улсад коронавирусийн халдварын эсрэг орон даяар хөл хорио тогтоосон үед зэвсэглэсэн эрэгтэй дэлгүүрт хүмүүсийг хутгалж гэмтээсэн хэрэг гарлаа. Тодруулбал, Францын өмнөд хэсгийн Роман-сюр-Изер хотод өчигдөр /2020.04.04/ хутгаар зэвсэглэсэн эрэгтэй хоёр хүнийг хөнөөж, таван хүнийг шархтуулжээ.

Францын терроризмын эсрэг прокурорын газраас мэдээлснээр сэжигтэн эрэгтэй нь хэргийн газар сөхөрч суугаад араб хэлээр мөргөл үйлдэж байхад нь цагдаа нар баривчилсан байна. Мөн энэ хэрэгт сэжиглэн өөр нэг эрэгтэйг саатуулжээ. Прокуророос сэжигтнийг нэрлээгүй боловч 1987 онд төрсөн Судан гаралтай эрэгтэй гэж мэдэгджээ. Цагдаа нар түүний гэрт нэгжлэг хийх үеэр “үл итгэгчдийн оронд” амьдрах нь ямар хэцүү болох талаар бичсэн тэмдэглэлийг олжээ.

Францын хэвлэлүүдэд мэдээлснээр сэжигтэн эрэгтэй нь эхлээд гудамжинд алхаж явсан эрэгтэйн хоолойг найз бүсгүй, хүүгийнх нь нүдэн дээр зүссэн байна. Дараа нь тэрбээр ойролцоох тамхины дэлгүүрт орж, худалдагч болон өөр хоёр үйлчлүүлэгчийг гэмтээжээ. Эцэст нь тэрбээр хажуу талынх нь махны дэлгүүр рүү орсон аж.

Хэргийн газарт 100 орчим цагдаа, түргэн тусламжийн 45 ажилтан ажиллажээ.

Эх сурвалж: Associated Press

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
5
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж