Г.Ганчимэгийг хорих хугацааг сунгалаа

Хуучирсан мэдээ: 2015.11.23-нд нийтлэгдсэн

Г.Ганчимэгийг хорих хугацааг сунгалаа

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхээс өнөөдөр Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Ганчимэгийг АТГ-аас яллагдагчаар татах асуудлыг хэлэлцэж, цагдан хорих хугацааг хоёр сараар сунгалаа. Ингэснээр Г.Ганчимэг нь ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид үргэлжлүүлэн 60 хоног хоригдох юм. Мөрдөн байцаалтын явцад шаардлагатай гэж үзвэл хугацааг дахин сунгах боломжтой. Г.Ганчимэгийг ЭМС-ын сайд асан Г.Шийлэгдамбын хэрэгт саатуулан шалгаж байгаа гэсэн албан бус мэдээлэл бий. Учир нь АТГ-аас өнөөдрийг хүртэл дээрх асуудлаар албан тайлбар хийгээгүй байгаа юм.

Д.УУДАМ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж