ЭМЯ: Сэжигтэй хоёр тохиолдлоос коронавирус илрээгүй | News.MN

ЭМЯ: Сэжигтэй хоёр тохиолдлоос коронавирус илрээгүй

ЭМЯ: Сэжигтэй хоёр тохиолдлоос коронавирус илрээгүй

ЭМЯ-аас коронавирусийн цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна

Posted by News.mn on Saturday, April 4, 2020

Эрүүл мэндийн яам цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ


ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү: 2020 оны дөрөвдүгээр сарын 3-ны Токио-Улаанбаатарын транзит нислэгээр ирсэн 62 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Мөн ХӨСҮТ-д тусгаарлагдсан хоёр сэжигтэй тохиолдлын шинжилгээнд коронавирус илрээгүй. Амар зочид буудалд тусгаарлагдсан 169 хүн, Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан 74, Зүчи зочид буудалд тусгаарлагдсан 4 хүний давтан шинжилгээнд коронавирус илрээгүй. Тандалтын шугамаар хийсэн 26 хүнээс коронавирус илрээгүй байна.

Дөрөвдүгээр сарын 4-нд нийт 337 хүнд шинжилгээ хийсэн бөгөөд бүгдээс нь коронавирус илрээгүй

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл: Ажиглалтад жирэмсэн 71 эмэгтэй, 0-1 насны хүүхэд 22, 1-5 насны 46 хүүхэд, 6-8 насны 128 хүүхэд байгаа бөгөөд биеийн байдал хэвийн байна. Мөн архаг суурь өвчтэй 35 хүн байна. ДЭМБ ОУВС-тай хамтарсан хурал хийсэн байна. Энэ хурлаас гарсан шийдвэрийг танилцуулъя. Үүнд

  1. Сэжигтэй тохиолдлыг илрүүлж, шинжлэх, мэдээллийг цуглуулах, харилцаа, холбоо мэдээллийн кампанит ажлын санхүүжилтийг нэлээн сайн хийх. Сэжигтэй тохиолдлыг сайн илрүүлж, шинжлэх  юм бол өвчний голомтыг таслан зогсоох боломжтой.
  2. Эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх: Эмнэлгийн ажилтны цалин, урамшуулал, ажиллах нөхцөлийг сайжруулах шаардлагатай байна
  3. Улс орон бүрт тулгамдаж буй санхүүгийн бэрхшээлийг даван туулахад нь хамтран ажиллах шаардлагатай байна гэсэн шийдвэр гарсан.

24 цагийн дотор Кувейт, Гүрж улсад анхны нас баралт бүртгэгдсэн байна.

ДЭМБ мэдээлж буйгаар, нийт халдварын 40 гаруй хувь нь хаанаас халдвар авсан нь тогтоогдоогүй байна. Иймээс гарын ариун цэврийг сайтар сахих хэрэгтэй байна.

ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа: Испани улсад шинэ халдварын тоо 7200 гаруй нэмэгдсэн байна. Халдвар тууштай буурахгүй байгаагаас үүдэн дөрөвдүгээр сарын 11-нд дуусгавар болох ёстой байсан хөл хориог дахин хоёр долоо хоногийн хугацаагаар сунгахаар болов.  Италид шинээр бүртгэгдсэн нас баралт 681 болж, өмнөх өдрүүдээс бага зэрэг буурсан байна. Мөн эрчимт эмчилгээнд орох өвчтөнүүдийн тоо ялимгүй буурч байна. Халдварын тохиолдол тууштай буурахгүй байгаагаас Хойд Ломбарди мужид шинэ арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр болсон байна. Тодруулбал, иргэд гадуур явахдаа амны хаалт зүүж авахыг үүрэг болгосон байна. Амны хаалт байхгүй тохиолдолд ам, хамрыг тагласан ороолт зүүхийг уриалжээ. Энэ дэглэмийг дөрөвдүгээр сарын 13 хүртэл мөрдөнө.

АНУ-д Бямба гаригт 27 мянга 800 гаруй халдварын шинэ тохиолдол бүртгэгдсэнээр нийт халдварын тохиолдол 305 мянга давсан байна. Мөн бүртгэгдсэн нас баралт 8200 болжээ.

Япон улсад халдварын шинээр 118 тохиолдлыг нийслэл Токио хотод бүртгэсэн байна. Өвчтөнүүдийн хувьд бүх насныхан хамрагдаж байна. Тухайлбал, 10-19 насны охид болон 90 хүртэлх насны эрэгтэй, эмэгтэйчүүд байна.

118 тохиолдлоос 81 тохиолдол нь халдварыг ямар замаар авсан нь тодорхойгүй байна. Бага залуу насныхан халдвар авах нь эрсдэлийг улам нэмэгдүүлж байна.

БНСУ-д шинэ халдварын тохиолдол буурч байна. Кластер болон зөөвөрлөгдсөн халдварын тохиолдол нэмэгдэж байна. Бямба гаригт 81 шинэ тохиолдол бүртгэгдсэнээс 24 нь гадаадаас зөөвөрлөгдөн орж иржээ. Тус улсад 741 тохиолдол зөөвөрлөгдөн орж иржээ. Иймээс зайнаас харьцах, олон нийтийн бөөгнөрөл үүсгэхгүй байх арга хэмжээг дахин хоёр долоо хоногоор сунгахаар болов.

БНХАУ-д шинээр 31 тохиолдол бүртгэгдсэнээс 25 нь гадаадаас зөөвөрлөгдөн орж ирсэн.

Мөн шинж тэмдэггүй халдварын 47 тохиолдлыг бүртгэсэн байна. Нийт шинж тэмдэггүй 1024 тохиолдлыг эмнэлгийн хяналтад авч, ажиглаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
31
ЗөвЗөв
3
ХахаХаха
3
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж