Английн Лондон хотноо ес хоногийн дотор барьсан шинэ эмнэлгийг Их Британийн ханхүү Чарльз нээжээ. Түүнчлэн Лондон хотын гол үзэсгэлэнгийн танхимын хажууд барьсан “Nightingale” эмнэлгийг өчигдөр /2020.04.04/ ханхүү Чарльз алсын зайнаас нээсэн аж. Тус эмнэлгийн 4000 орноос дөнгөж 500 орыг л одоогоор нээжээ.
Их Британид коронавирусийн халдвараар нас барсан хүний тоо Хятадыг давж гарч, 41 мянган хүн халдвар авснаар эмнэлгийн хүрэлцээ хангамж дутагдах болсон юм. Шинэ эмнэлгийг 1850-аад онд Крымийн дайны үеэр Их Британи, холбооны цэргүүдийг эмчилж байсан Флорэнс Найтингэйл эмчийн нэрээр нэрлэсэн аж.
Ханхүү Чарльз коронавирусийн халдвараас эдгэрч, өнгөрсөн Даваа гаригт тусгаарлалтаас гарчээ. Харин Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон халуунтай, тусгаарлалтад хэвээр байна. Тэрбээр найм хоногийн өмнө коронавирусийн халдвар авсан нь оношлогдсон.
Үүний зэрэгцээ Бирмингхэм, Глазго, Манчестер зэрэг олон хотод шинээр эмнэлгүүд барихаар төлөвлөжээ.
Эх сурвалж: Associated Press
Холбоотой мэдээ