Иргэдээс цахимаар авах санал асуулгыг 20 хоногоор сунгалаа | News.MN

Иргэдээс цахимаар авах санал асуулгыг 20 хоногоор сунгалаа

Иргэдээс цахимаар авах санал асуулгыг 20 хоногоор сунгалаа

Иргэдээс цахимаар авах санал асуулгыг 20 хоногоор сунгалаа

Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх төсөлд иргэдийн саналыг цахимаар хүлээн авах хугацааг дөрөвдүгээр сарын 20 хүртэл сунгажээ. Иргэд өөрсдийн амьдарч байгаа дүүрэг хороо, байр, орц, гудамж талбайд тулгамдаж байгаа асуудлыг сайн мэдэх тул иргэдийн өгсөн санал дээр үндэслэж, 2021 онд хийгдэх бүтээн байгуулалтын ажлыг орон нутгийн хөгжлийн хөрөнгөөр хийх ажээ. Өмнө нь өрх бүрээс ганцхан санал авдаг байсан бол энэ удаа  SmartUb аппликейшний тусламжтайгаар иргэн бүр санал өгөх боломжтой юм.

Өнөөдрийг хүртэлх хугацаанд нийт 277 мянган иргэн санал асуулгад оролцсон бөгөөд саналаа өгсөн иргэдийн ихэнх хувь нь камержуулалт хийх ажилд хамгийн их саналыг өгчээ. Мөн гэр хорооллын дахин төлөвлөлт, ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай, гэрэлтүүлэг зэрэг ажлуудад санал өгсөн байна.

Өнгөрсөн хугацаанд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх төсөлд Баянгол дүүрэгт 15 %, Баянзүрх дүүрэгт 15%, Налайх дүүрэгт  62,5%, Сонгинохайрхан дүүрэгт 37,5%, Сүхбаатар дүүрэгт 56%, Хан-уул дүүрэгт 35%, Чингэлтэй дүүрэгт 80,5%, Багануур дүүрэгт 55%, Баганхангай дүүргийн иргэд 100% оролцож саналаа өгчээ.

А.АНИР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Хорол 2020-04-05 98.234.112.193

Өмнө нь иймэрхүү санал аваад байсан. Саналын дагуу юу ч хийгээгүйшдээ. Камержуулалтыг маш сайн хийх хэрэгтэй. Ногоон байгууламжийг байрны дунд хийж хүүхдийн тоглоомын талбайн орчныг засаж сайжруулах. Үр дүнгүй санал хураалтыг болих хэрэгтэй.

Avatar

Зочин 2020-04-05 103.26.195.7

Ингэж худлаа дур эсгэж яадаг байна, иргэдээс авсан саналаа нэгтгэж дугнэж, ажил хэрэг болгодог гэж уу, еерсдедее ашигтай гэснээ л хийдэг биз дээ

Avatar

Зочин 2020-04-05 178.165.129.66

Ямар линкээр корж яаж санал
өгөх талаар бичээчээ

Avatar

Зочин 2020-04-05 150.129.141.228

Smart ub гээд аппликэйшн татаад саналаа өгнө. Анхааралтай уншсан бол дотор нь бичээтэй байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж