БНЧУ-ын Гадаад хэргийн яам, Эдийн засгийн танхим, Үйлдвэр тээврийн холбооны ивээл дор Монгол Улсаас гадна есөн оронд чехийн компаниудын эдийн засгийн үйл ажиллагааг гадаадад дэмжих ПРОПЕА загвар төсөл хэрэгжиж эхэллээ. Чехийн компаниудад тухайн улсад байгаа Чехийн Элчин сайдын яамтай хамтран орон нутгийн нөхцөл байдлыг мэдэх мэргэжлийн субъект үйлчилгээ үзүүлэх юм. Монгол Улс дахь чехийн компаниудын эдийн засгийн үйл ажиллагааг дэмжих төслийг И.Сэр-одын удирдаж буй Чехийн бизнесийг дэмжих төв хэрэгжүүлнэ.
ПРОПЕА хөтөлбөрийн урт хугацааны зорилго нь:
- Гадаадын зах зээл дээрх чехийн компаниудад чанартай үйлчилгээ үзүүлэх,
- Гадаадын хэцүү зах зээлд нэвтэрч орж ирэх чех компаниудын эрсдлийг бууруулах,
- Цаашдаа чехийн компаниудын гадаадын зах зээл дээрх үйл ажиллагаа зөвхөн экспортоор хязгаарлагдахгүй харин хөрөнгө оруулалтын чанартай болох тал дээр нь дэмжих,
- Гадаадын зах зээлд чехийн компаниудыг байнгын оролцоотой байхыг дэмжих БНЧУ-ын боломжийг нэмэгдүүлэх
ПРОПЕА хөтөлбөр нь эдийн засгийн дипломацийг дэмжих салбар дундын хамтарсан хэрэгсэлд зориулсан төсвөөс санхүүжүүлэгддэг. ПРОПЕА төслийн хүрээнд үзүүлж байгаа үйлчилгээг чех компаниудад хөнгөлттэй үнээр үзүүлдэг бөгөөд Монгол Улс дахь компаниудын хувьд Элчин сайдын яамнаас эдийн засгийн дипломацийг дэмжих ПРОПЕА төсөл хэлбэрээр үзүүлдэг ганцаарчилсан үйлчилгээнд нэмэлт болж өгдөг юм. Энэхүү төслийн хүрээнд үйлчилгээ авахаар сонирхлоо илэрхийлсэн чехийн компанид үйлчилгээ үзүүлсэн үнийн дүнгийн 70 %-ийг тус төслийн санхүүжилтаас үлдсэн 30%-ийг тус компани өөрөө хамтарч төлдөг. Мө чехийн компаниудын авч болох цогц үйлчилгээнд дараах зүйлс орно. Үүнд:
- Зах зээлд нэвтэрч орох эсвэл хөрөнгө оруулалтын бизнес төлөвлөгөөг боловсруулах,
- Хуулийн, татварын, санхүүгийн болон хууль эрхзүйн анализийг боловсруулах,
- Бүтээгдхүүнээ зах заалд гаргах (санхүүгийн байгууллагуудтай уулзалт хийх, данс нээх, санхүүжилт олох, компани байгуулахад туслах гэх мэт.),
- Зөвшөөрөл, сертификат(гэрчилгээ) авах, бүтээгдхүүний бүртгэл хийлгэх, барааны тэмдэг авахад дэмжлэг үзүүлэх,
- Импорт/экспорт, тээвэр логистикийн баримт бичиг бүрдүүлэх, баталгаажуулах,
- Нийлүүлэгчийн болон түншлэлийн сүлжээг бий болгох, зохицуулалт хийх,
- Сурталчилгаа, маркетинг болон ПиАр үйлчилгээ хийхэд дэмжлэг үзүүлэх
- Үйлдвэрлэл/үйл ажиллагаа эхлүүлэхэд компаниудын хувьд салбарын зүгээс техникийн орчинг ашиглахад дэмжлэг үзүүлэх,
- Тухайн газар нутаг дээр компанийг төлөөлөх (чехийн компани болон гадаадын төлөөлөгч хоёрын хооронд хийсэн худалдааны гэрээн дээр үндэслэнэ. Гэхдээ ПРОПЕА-гаас санхүүгийн дэмжлэг авахгүйгээр).
ПРОПЕА-г хэрэгжүүлэгч нь мөн чехийн компаниудад COVID-19 вирусийн тархалттай холбоотойгоор авч хэрэгжүүлж буй онцгой арга хэмжээнүүдээс үүдэн гарах худалдааны харилцааны тасралтгүй байдлыг үргэлжлүүлэх, тээвэр логистиктой холбоотой болон бусад асуудлуудыг шийдвэрлэх тал дээр зөвлөгөө өгч ажиллана. Хүмүүсийн хөдөлгөөний хязгаарлалттай үед (2020 оны дөрөвсарын 30 хүртэл Монгол улс руу нэвтрэхийг хориглосон) Чехийн бизнесийг дэмжих төвийнхөн чехийн компаниудтай биечлэн холбогдож орон нутаг дахь тэдний үйл ажиллагаанд анхаарал тавьж ажиллана.
Эх сурвалж: Монгол Улсад суугаа БНЧУ-ын Элчин сайдын яам