Covid-19: Францад 1053 хүн нас барлаа

Хуучирсан мэдээ: 2020.04.05-нд нийтлэгдсэн

Covid-19: Францад 1053 хүн нас барлаа

Covid-19: Францад 1053 хүн нас барлаа

Шинэ төрлийн коронавирусийн тархалт Европын улс орнуудад маш эрчимтэй тархаж, өдөрт 100 мянган хүн халдвараар өвчилж байна. Тодруулбал, 2020 оны дөрөвдүгээр сарын 05-ны 09.00 цагийн байдлаар коронавирусийн халдвар дэлхийн 206 орон,  хоёр олон улсын аяллын усан онгоцонд илрээд байгаа бөгөөд  1 сая 201 мянга 473 хүн халдвар авч, 64 мянга 691 хүн хорвоог орхиж, 246 мянга 383 хүн эдгэжээ.

Өнгөрсөн 24 цагийн байдлаар АНУ-д 34 мянга 196 хүн халдвар авсан болох нь шинээр тогтоогдож, 1048 хүн амиа алджээ. Тус улсад нийт 311 мянга 357 халдварын тохиолдол бүртгэгдээд байгаагаас 8452 хүн хорвоог орхиж, 14 мянга 741 хүн эдгэжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп коронавирусийн халдварын тохиолдол эрчимтэй тархаж буй муж улсуудын хоорондох дотоод нислэгийг түр зогсоохоор судалж байгаа гэдгээ мэдэгдэв. Мөн коронавирустэй тэмцэхийн тулд муж улсуудад хэдэн мянган цэргийн алба хаагчид, тэрдундаа мэргэжлийн эмч, сувилагч нарыг илгээхээр болжээ.

Харин өнгөрсөн 24 цагийн байдлаар Франц улсад хамгийн их буюу 1053 хүн амиа алдаж, 7788 шинэ тохиолдол бүртгэгдсэнээр тус улс БНХАУ-ыг ардаа орхилоо. Францад 89 мянга 953 тохиолдол нийтдээ бүртгэгдээд байгаагаас 7560 хүн амиа алдаж, 15 мянга 438 хүн эдгэжээ.

ОХУ-д сүүлийн өдрүүдэд шинэ тохиолдол маш эрчимтэй нэмэгдэж байна. 24 цагийн байдлаар 582 тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт тохиолдол 4731 боллоо. Тус улсад өнгөрсөн шөнө 9 хүн амиа алдаж, нийтдээ 43 хүн хорвоог орхиод байна. Харин 333 хүн эмнэлгийн тусламж авч, эдгэжээ.

БНХАУ-ын хувьд өнгөрсөн шөнө нийт 30 тохиолдол шинээр бүртгэгдэж, гурван хүн амиа алджээ.

Covid-19 халдварын тохиолдол АНУ, Испани, Итали, Герман, Франц зэрэг улсад маш эрчимтэй тархаж байна.

Эх сурвалж: worldometers.info

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж