Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу дөрөвдүгээр сарын 8-ны өдөр Сөүл-Улаанбаатар чиглэлд нислэг зохион байгуулахаар болсон. Тусгай үүргийн нислэгээр зорчих иргэдийн бүртгэлийг Сөүл дэх “МИАТ” компанийн төлөөлөгчийн газарт утсаар болон цахим хэлбэрээр хийх юм байна.
Бүртгэлд жирэмсэн, өндөр настан /60-аас дээш нас/, бага насны хүүхэд, хүнд өвчтэй, хагалгаа хийлгэсэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг тэргүүн ээлжинд анхаарах гэнэ. Эрүүл мэндийн яамны шийдвэрийн дагуу дээрх нислэгээр ирэх бүх зорчигч Covid-19 халдварын шинжилгээнд зайлшгүй хамрагдсан байх шаардлагатайг Монгол Улсад суугаа АНУ-ын Элчин сайдын яамнаас мэдээлж байна.
Иймд АНУ-аас Сөүл дамжин Улаанбаатар зорчих хүсэлтэй манай иргэд Сөүл дэх “МИАТ” компанийн төлөөлөгчийн газарт яаралтай хандаж онгоцны билетээ захиалах арга хэмжээ авна уу.
А.СҮРЭН