Төв талбайн цэцэрлэгт хүрээлэнг 1940 онд байгуулжээ | News.MN

Төв талбайн цэцэрлэгт хүрээлэнг 1940 онд байгуулжээ

Хуучирсан мэдээ: 2020.04.05-нд нийтлэгдсэн

Төв талбайн цэцэрлэгт хүрээлэнг 1940 онд байгуулжээ

Төв талбайн цэцэрлэгт хүрээлэнг 1940 онд байгуулжээ

Монгол Улсын анхны цэцэрлэгт хүрээлэн бол Төв талбайн урд байрлах Хонхтой цэцэрлэг. Гэвч уг цэцэрлэгийг олон нийтийн цэцэрлэгт хүрээлэн болгож тохижуулахаар Хотын захирагч С.Амарсайхан шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн хүрээнд зураг төслийн уралдаан зарлаж, түрүүлсэн бүтээлээр нь цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар болсон нь иргэдийн эсэргүүцэлтэй тулаад буй.

Хонхтой цэцэрлэгт хүрээлэн нь 1.6 га талбайг хамардаг. Тохижилтын хүрээнд 85 метрийн урттай 14 метрийн өргөнтэй хөгжмийн аялгуутай усан оргилуур, 800 кв.метрийн хэмжээтэй дугуйн талбайтай, хоёр нийтийн бие засах газар байгуулахаар 3.2 тэрбум төсөвлөсөн гэдгийг албаныхан танилцуулсан.

Энэ ажлаа эхлүүлэхийн тулд 2016-2017 онд тарьсан 586 ширхэг гацуур, 349 ширхэг нарс модыг шилжүүлэн суулгахаар болсон нь олон нийтийн дургүйцлыг хүргээд байгаа билээ.

Харин Хот тохижилтын газрын дарга Б.Бямбадорж тайлбар өгөхдөө “Цэцэрлэгт байгаа нарс, том модыг шилжүүлнэ. Нөгөө талаар талбайд байгаа түүхэн хөшөө дурсгал байрандаа байна. Гацуур нарс модыг шилжүүлэн суулгадаг тусгай технологийн хүрээнд стандартын дагуу шилжүүлэх болно. Ногоон байгууламж устаж алга болж байгаа зүйл байхгүй. Эндээс тодорхой тооны модыг Цэцэрлэгт хүрээлэн рүү шилжүүлнэ” гэж байсан юм.

Төв талбайн цэцэрлэгт хүрээлэнг анх хэрхэн байгуулсан түүхийн талаар Улаанбаатар хотын музейн Эрдэм шинжилгээний ажилтан Г.Очбаяр судлаач нийтлэхдээ “Төв талбайн цэцэрлэгт хүрээлэнг 1920-иод оны дунд үеэс анх байгуулах гэж оролдож байсан ч тэр үеийн нөхцөл боломжоос шалтгаалж олон удаа хойшлогдож байжээ. Нийслэл хотод 1940 онд мод тарих ажлыг эрхлэх тусгай комисс байгуулж, хотын албан байгууллагуудаас хөсөг, хүн хуваарилан Сонгинын булангаас 60 гаруй мод бургас авчирч суулгаснаар Төв талбайн цэцэрлэгт хүрээлэнг анх үүсгэн байгуулсан.

Дайны жилүүдэд Төв талбайн цэцэрлэгт хүрээлэнд мод тарих ажил удааширсан ч дайны дараагаас олон нийтийн субботникоор 1948 онд л гэхэд 4000 гаруй, 1949 онд залуусын хүчээр 2000 гаруй мод тарьжээ. Цэцэрлэгт хүрээлэнг тойруулан 1951-1952 онд тоосгон баганатай ширмэн хайс хашааг байгуулсан. Анх байгуулснаас өнөөг хүртэл мод, бут, сөөг тарьж ургуулж арчилж байгаа хотын төв дэх цөөн ногоон байгууламжийн нэг. Өдгөө анхны Төв талбайн цэцэрлэгт хүрээлэнгийн нэрийг “Хонхтой цэцэрлэгт хүрээлэн” гэж буруу нэрлэж байгаа нь саяхны түүхээ мартсаны илрэл юм. Нэмж хэлэхэд Зүүн цэцэрлэг байгаа газар бол Их хүрээ 1778 онд ирж суурьшиж тэмдэг тавьсан түүхэн газар. Энд байсан хэд хэдэн хүн чулуу байснаас эдүгээ цор ганц үлдсэн нь Улаанбаатар хотын музейд хадгалагдаж байна. Уг түүхэн газарт 1994 онд дурсгалын мэлхий суурьтай пайлуур хөшөө босгож хүндэтгэн дурссан” гэжээ.

Сонирхуулахад, Төв талбайн зүүн цэцэрлэгт 1948 онд уран барималч Н.Жамбаагийн урласан “Эмнэг сургагч” баримлыг байрлуулсан нь хот тохижилтод зориулсан орчин үеийн анхны баримал болжээ. Энэ бүтээлээр монгол хүн, морь хоёроор төлөөлүүлэн Монгол ахуйн нэг онцлогийг харуулахыг зорьсон бөгөөд нийслэлийн Засаг даргын 2008 оны 357 дугаар захирамжаар барималыг Сүхбаатар дүүргийн хамгаалалтад авчээ.

Нийслэлийн ногоон байгууламжийг тордоход 2017 онд 5.8 тэрбум, 2018, 2019 онд 7.5 тэрбум төгрөг төсөвлөсөн гэх мэдээлэл бий. Жил бүр төсвөөс их хэмжээний мөнгө зарцуулдаг ч үр дүн нь ямар байгааг бүгд харж байгаа. Гэтэл өнөөдөр дахин бүтээн байгуулалт нэрээр өмнөх хийсэн ажлуудаа үгүйсгэж байгаа нь харамсалтай.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ХарамсалтайХарамсалтай
8
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

72 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Мөнгө угаалт 2020-04-05 103.26.195.115

Амарсайхан огцорохоосоо өмнө яаж мөнгө идэж уух вэ гэж нойр хоолгүй, үхэн хатан яарч сандарч байгааг харахаар ой гутах юм. 3-4-хөн сар ажиллах усан оргилуурыг 3,2 тэрбум ₮-өөр хийнэ гэж юу гэсэн үг вэ. Тэгээд ч хотын цэцэрлэгжүүлэлтийнхэн мод тарьж чадахгүй байж арай гэж ургуулаад бэхжиж амжаагүй модоо сугалаж өөр газар тарьж бүр ч чадахгүй сугалсан мод бүр хатаж үхнэ.

Avatar

Зочин 2020-04-05 122.201.24.140

одоо байгааг сайжруулах нь зөв. Сайжруулахад юунд нь ундууцаад байгаа хүмүүс вэ?, манайхан шинэ юм хүлээж авахдаа хэцүү улс л даа, Одоо ургаж байгаа бут сөөг бол цэцэрлэгжүүлэлт сайтай газарт бол хэцүү л дамшиг шүү дээ. Амархан ургадагыг нь бодоод таарьчихсан хэдэн шар хуас голдуу. соль соль. юугы нь хайрладагын. давхар мөнгө иднэ гэсэн хардлагаас болж байгаан. чорт

Avatar

Зочин 2020-04-05 64.53.234.130

tolovsonooroo hiigeechdee gonshigonood bailgui

Avatar

Зочин 2020-04-05 64.53.234.130

Tolovsoniihoo daguu hiigeechdee yundaa gonshignood baigaan be? ta nart hotiin buhii l erh medliig ogchihood baihad oor yalgah geed baigaa nusan pulemetnuud ve?

Avatar

Зочин 2020-04-05 172.58.140.204

Saihan tohijuulaa

Avatar

Зочин 2020-04-05 59.153.114.49

Мөн сайхан тохижуулах байх даа!!!!!!! сургууль, цэцэрлэг бариачээ.

Avatar

Амарсайхан зогс боль 2020-04-05 192.82.71.204

Эхорны голталбайг минь амилуулах тийм үзэмж хийц утгасанаа төгс төгөлдөр бүтээн байгуулалт хийж чадахгүй бол буй хэвээр нь үлдээх нь дээр. Угаасаа иргэд үүнийг хэлж шаардаж байна. Зайсантолгойд гарах зууртаа орчноо бараг 360* тольдоод кайфтай байсансан. Одоо Оюуныундраагийн сүүдрээр урьдах шатаа ширтээд авирах болсон. Үнэхээр урамгүй. Иргэд угнь нохой бишдээ. ОУ Туулын бургасыг хядсан. Одоо төв талбайг утгагүй тэ1 юм болгох гэж улайрч 9/Eөк нар ОУг зогсоох хүчгүй юу. Хотын дарга хотынх бишүү

Avatar

Зочин 2020-04-05 172.58.140.204

Huinaa

Avatar

Иргэн 2020-04-05 66.181.179.176

Зүүн цэцэрлэгт бэлэн усан оргилуур гэж нэг ус олгойдуулдог труба байгааг 6,7,8 сардл ажиллуулж харагддаг. Түүнийгээ харин сайжржуулаад фонтан цацраг юу байдгийм сонирхол татахуйц, тухайлбал ОХУ-ын Москвагийн ВДНХ-гийн олон хүүхэнтэй усан оргилуур шиг болгон тохижуулчихвол гоё сайхан нүд хужирлахуйц болохын хамт, арай зардал нь хямд өмнө хийснээ сүйтгэхгүй баймаар. Нэг хотын даргын хийснийг дараагийн дарга нь нураагаад дахиад хийгээд байна гэдэг чинь усыг өрөмдлөө гэдэг шиг л зүйл бус уу..

Avatar

Зочин 2020-04-05 66.181.179.176

Усан оргилуур байгууллаа гэхэд 3 сар л ажиллаад 9 сар цас мөстөй талбай л болно.Ингээд бодохоор одоогийн байгаа нилээд нягт суулгасан шилмүүст моднуудтайгаа байвал тоос шороог бууруулах, төв гудамжны дуу чимээг сааруулахад ч хотын үзэмжинд ч, жилийн ихэнх хугацаанд шороотой цас мөсөнд дарагдсан онгорхой зайнаас, илүү харагдана биз дээ. Үргэлжийн ногооноороо байдаг дулаан орнуудын хотуудаас манай УБ чинь ялгаатай, дэлхийн хамгийн хүйтэн хот гэж яригдссаар байгаа хотын даргаа.Наад утгагүй зүйлээ

Avatar

Naraa 2020-04-05 31.151.236.21

Mongolchuud bidnii niitleg unet zuils, niitleg erh ashigt maani yalt ch ugui l uuh tuuh mini bagtdag baimaar daa, tuuh dursamj uguuleh buhniigee ustgaad, uchir zuit holboosiig ni aldagduulaad baidag ni "nuuhaa avah geed nudee sohlov"geech bolood baigaa ym bishuu erh medeltnuud mini. Enh taivnii guur, 40,50 myngat, uursduu orshdog saaral ordon, ariih ni tsetserlegt hureelengeer bol yostoi toglosondoo, odoo tegej togloson ulsuudad ni ichdeg medremj suusan bolov uu????

Avatar

Зочин 2020-04-05 202.21.108.240

Ene tsetserleg Huuk, Amarsaihan nariin songuuliin huld uregdeh baijdee huurhii.

Avatar

Зочин 2020-04-05 202.9.46.198

МАНам сонгуулийн мөнгөө босгоод эхэлж дээ ! 3,2 тэрбумын багаар бодоход тал нь намын буюу сонгуулийн сурчилгаанд явна ! Дараа нь бүтээн байгуулалтын тайлан гаргахдаа элдэв зардалд шингээгээд л биччихэнэ ! Гүйцээ, олон жил ингэж улсын хөрөнгө мөнгийг 2 том нам завшиж цусаллаа даа !!!

Avatar

Зочин 2020-04-05 182.160.39.53

Урт цагааныг буулгахгүй гэнэ. Байгалийн музёйг нураалгахгүй гэнэ . Төв саадыг нураалгахнүй гэнэ. Энэ АН намыхан хөгжлийн садаа болжээ

Avatar

эги 2020-04-05 202.9.40.127

тэнэг минь битгий ултөржөөд бай. Энэ яавч зөв зүйтэй шийдвэр огт биш. Ногоон ургамал, мод бут л хэрэгтэй болохоос тэр зуны 3 сар ажиллаад өвөл хөлдүүс хогоор дүүрэх хоосон сав хэрэггүй

Avatar

Зочин 2020-04-05 49.0.212.30

Хэвээр нь үлдээх! Чимээ, утаан дунд цэцэрлэгт хүрээлэн огт хэрэггүй!!!

Avatar

Зочин 2020-04-05 66.181.186.61

Тэр их зардалыг агаар орчин бохиртуулж байгаа гэр хороололын нvхэн жорлонгийн тоог бууруулахад зарцуулбал яасан юм бэ?

Avatar

Baagii 2020-04-05 202.9.40.122

Bolyo

Avatar

дэмжиж байна гоё болгох хэрэгтэй 2020-04-05 202.131.245.6

дэмжиж байна гоё болгох хэрэгтэй

Avatar

Зочин 2020-04-05 66.181.188.78

Хуучнаасаа нэг их дордохгүй байх хийх хэрэгтэй одоо шинэчлэгдэх цэцэрлэг доторхи гурван баримал ,амгийн урь муутай барималууд зөөвөрлах хэрэгтэй, манай хотын байгууллагуудын гадна талбайн тохижилт болсон болоогүй хашаануудтай ёстой ДАЙН зарлах хэрэгтэй Зарим нэг байгууллагууд нэг арзгар хашаа бариад дотор толд нь граш контенер шарилж гурваар дүүрсэн харагддаг мөн ямар архикектортой байшин нь мэдэгдэхгүй рекламаар халхлагдсан явдлыг зогсоох хэрэгтэй энэ бүгд чинь хотыг муухай харагдуулаад б

Avatar

Зочин 2020-04-05 192.82.71.59

shine hadam Ganhuu ene zaluug iim medrelgalzuursan manin gedegig medeed uhaan alday unaaad uhsen. gajig gajig bolson zolbin changa yarigch uzele asaagad zalaad haraagad ugnu shuu. ene zaluu iim naygaar mash olon ail tubeesen. bas humuus Hadbaatar gedeg setgel medrel baidag bas huchin hadamaa lahiig zabdsan. salaad horongo abahiin tuld hadamdaa uzele zalgasan. iim yum ih hurald oroh demiii oyunii homnsdol

Avatar

Зочин 2020-04-05 192.82.71.59

shar airag ganhuu, duuchin Amarsaihan shine hadamdaa muu heelh yumgui sain zaluus. harin ted shine hadamiinda changa yarigch uzele zalgaad demiirtel haraay agsan sogtuu bolson gedege medsen bolbuu. tuuger barah hadam emgene uzeleer tamlay alsan baina daa

Avatar

123456 2020-04-05 103.26.195.192

Hotiin soelgyi standartiin talaar aymarch oilgoltgyi standart bus shiidver gargadag hun umaa ene hotiin darga Er n surguuli soel uneheeriin tugsson um bolov uu.Gadaad ayvahaaraa yu harj hiij ayvdag bol.

Avatar

Зочин 2020-04-05 66.181.180.243

Хотынхоо төв талбайг олон улсын нийслэл хотын жишгээр тохижуулах нь юу нь буруу байхав дээ харин усан оргилуур чинь зөвхөн дулааны улиралд хэдхэн хоног ажиллаад л байхгүй болно л доо хүйтэн улиралтай болхоор манайд хир зохимжтой юм бол ер нь Зүүн .баруун дөрвөн замаа явган хүний нүхэн юмуу гүүрэн гарцтай болгоод өгвөл явган зорчигчидод аюулгүй юмсан даанч тэгж харахгүй л байгаа юм болвуу даа

Avatar

Зочин 2020-04-05 49.0.212.30

Санаа сохор учир яаж харах вэ дээ

Avatar

Will Smith 2020-04-05 192.82.93.3

Хөөх манай хот чинь яг хойд солонгос шиг байсан юм байнашд.

Avatar

123456 2020-04-05 103.26.195.192

Tseverhen taivan aylgyi baisan

Avatar

Монгол 2020-04-05 103.229.123.83

Бичсэн сэтгэгдлийг алга хийчихээд байдаг нь ямар учиртай юм бэ?

Avatar

Монгол 2020-04-05 103.229.123.83

Цагаа олоогүй нь харамсалтай. Түүнээс биш зун нь усан оргилуур, өвөл нь мөсөн гулгуур болгож хувиргадаг байгууламж байвал хэрэгтэй л дээ. Одоо бол харин хээрийн эмнэлэг, эмнэлгийн багаж хэрэгсэл, эм тан авахад мөнгө гаргах хэрэгтэй дээ…

Avatar

эги 2020-04-05 202.9.40.127

ер нь цагаа олоогүй биш, огт хэрэггүй санаа. харин ч одоо байгаараараа мод буттайгаа бсан нь хамаагүй дээр.

Avatar

W 2020-04-05 192.82.67.71

Ulaanbaatart odoo tsement hereggui, bugd orkuud uchraas shulsee hayaad ter ni uurshaad bugd uvchlunu. Tiimees nemj mod tarimaar l bna.

Avatar

Nd 2020-04-05 202.126.89.173

ALI DEER UEIIN YUM BAISHD. NURAA NURAA. BETONDOOCH SAXAN BETON TALBAI SAIXAN SHDE. GOL N TEV TEGSHXEN BETONOO XIIGEEREI. DALII MURUI Y XIIVEL ZASCHINA

Avatar

Зочин 2020-04-05 43.242.243.153

Дээр үеийн тусмаа үнзлэх хэрэгтэй, ямар мхл байгаа өиш. Мал бол захзанд явах болж гадэг ойлголтоо бүх юманд хамааруулдаг хөдөөний зангаа одоо бид хачх харэгтэй, тэгахгүй бол хнзээ ч хөгөихгүй. Хагжил гндэг ёинь нэг өүтээн өосромрн зүйлээ хайрлан хамгахлж, нэмнгдүүлэхийг хэлнэ шүү дээ. Хадэн өил болоод л хуучирлаа шинэчилнэ гээд нураагаад байвал баялаг бий болхгүй гндгийг ойдгох харнгтэй

Avatar

Зочин 2020-04-05 202.9.46.116

Эсэргүүцэх тусам барина. ККК

Avatar

Зочин 2020-04-05 103.212.116.156

Усан оргилуур тэнд хэрэггүй. Зүүн талд нь Сэнтрал товерийн өмнө хэнд ч голодохгүй усан оргилуур байна. Харинхот байгаа ажиллахгүй байгаа усан оргилуурыг ажилд оруулаач. Мод нэмж тарь. Байгааг бүү устга.

Avatar

Хүннү 2020-04-05 202.179.25.29

Хоёр талд нь ОО барь зарим хөгширсөн модын ав, улиас бүү дарь, бут сөөг, бугасыг нь аваад бүтэн зүлэгжүүл, хүмүүс сууж амрах сандал, орчин үеийн том дэлгэмэл сүүдрэвч барь, цөөхөн тооны мод байг, яагаад хүмүүс хөл нүцгэн алхаад явж болохгүй гэж. Үүнд их мөнгө орохгүй. МАН нэр дэшигчидээсээ мөнгө авахгүй иймэрхүү юмны “цавчаагаар” сонгуулийн мөнгөө босгох гээгүй биз дээ.

Avatar

Хүннү 2020-04-05 202.179.25.29

Тохжилтондоо биш мөнгөнд нь шунаж байна. Тендер зарлвал 1 тэрбумаар хийх компани захаасаа гарна. АТГ үүнийг шалгах нь зөв. Өргөн нь 100 хүрэхгүй урт нь 300 хүрэхгүй метртэй газарт ийм их мөнгө цацна гэж юу байсан юм. Энэ хогнууд ингэж мөнгө идээд сурчихсан байна. Тохжилт хийх нь зөв гэхдээ энэ үнэ 3 нугарсан үнэ шүү. Заавал тэнд усан ориглуур байх албагүй, энэ умайсан газарт юуны чинь дугуйн зам! Тэнд ширийн игэн шээгээгүй танай алан хаагч шээсэн. Түүнийгээ хүмүүс бие засаад байна гэн үү.

Avatar

Зочин 2020-04-05 202.126.88.159

Star tahliin yed ard tumnii esreg gemt hereg deerem tonuul

Avatar

Зочин 2020-04-05 202.21.108.237

Ардчилсан орк сайт гэнэт коммунизмд хайртай болж энэ тэр. Гах гах.

Avatar

Настан 2020-04-05 59.153.114.85

Энэ цагийн ноёд ихэрхүү баатарлаг дүртэй бүгд доошоо хатуу дээшээ далдагнуур залуус болжээ Амарсайхан гэгч нэгэн цагт Сандуй гээчийн дэргэдээс салдаггүй бсан сандал ширээний төлөө сүнсээ худалдах хүү

Avatar

Sanaa 2020-04-05 64.119.20.87

Bituu nogoon zuleg heregtei shuu dee! Manai oron ihenhde huiten bdg! Tiim uchiraas hereggui! Odoo tegeed sogtuu hun sheedeg gazar bolno! Manaid uur gazruudad usan origluud hiigel hogor duured sogtuu humus arhidaj hogiin savas dor boldog yum bna lee! Baigaluara baisan deer baimaar da!

Avatar

Зочин 2020-04-05 64.119.20.87

Baigaa zuile tordson deer! Ee! Talbai bol mashiini zogsool bish shuu! Amid nogoon zuleg heregtei shuu dee! Turuuchese baigaltai buruu haritsaad suid baihad odoo yun turiin ordonihoo umnu jorlon barihgaad baiga yum! Yagaad tegj bga yum be? Gevel uvul ajilahgui! Hun bolgon sheedeg sogtuu hun orgondog zavaan yum bolno! Uujimhan horvoodoo Uhaantaihan amidariya!

Avatar

Зочин 2020-04-05 103.26.194.67

Бүүр хийх гээд гар нь загатнаад байвал хотоор дүүрэн байгаа шороо пургисан өөр газаруудаас сонгож хий л дээ.

Avatar

эги 2020-04-05 202.9.40.127

яг зөв. овоо юм болов уу гэж бодсон дүүрчихсэн тэнэг амьтан байжээ мэр гуай

Avatar

Зочин 2020-04-05 202.126.89.230

Arai iim teneg zuilee hiihgui baolgui dee. Door n zogsool barij mongo oloh zavshih sanaa n iluu baigaa n hend ch oilgomjtoi shuu dee

Avatar

СҮХИЙН ТАЛБАЙ 2020-04-05 202.179.25.5

ЗУНЫ 3 САР Ч ЯАХАВ . ЗУСЛАН ХӨДӨӨГҮЙ ХЭДЭН ХҮН ХОТОД ҮЛДВЭЛ НҮД СЭТГЭЛ БАЯСАХЫМ БИЗ. НАМАР ӨВӨЛ ХАВАРЫН 9 САРД НЬ БҮТҮҮ ЦАСАН ДООР ЯМАР Ч АШИГЛАЛТГҮЙ БАЙХНЭЭ ДЭЭ. ХАЙРАНЧ МӨНГӨ ХӨРӨНГӨ. ХААДЫН МУЗЕЙГЭЭ ХАРИН БАРЬЧИХААД СҮХИЙН ТАЛБАЙ , ТӨРИЙН ОРДОНТОЙГОО НЭГ ЦОГЦОЛБОР БОЛГОЧИХОЖ БОЛДОГГҮЙМ БОЛОВ УУ. МӨНГӨ ГАРГАХ ӨИШ ЭСРЭГЭЭРЭЭ МӨНГӨ ОЛНО ДОО…

Avatar

даш 2020-04-05 66.181.191.194

ХОТЫН ДАРГАА, ТА МОСКВАД Ч, ПАРИСТ Ч ЗАЛАРСАН. УЛААНТАЛБАЙ, ЕЛЕСЕЙН ТАЛБАЙД УСАН ОРГИЛУУР ХАРАВ УУ? ИЙМ ТЭНЭГҮҮДИЙН АМААР БИШ, МЭДДЭГ, ОЙЛГОДОГ ХҮМҮҮСЭЭС НЬ АСУУЖ, ЗӨВЛӨЖ АЖЛАА ЯВУУЛААЧ. ИЙМ ИХ ХӨРӨНГИЙГ УСТГАЖ, ОРЧИН ТОЙРОНДОО ОГТ ЗОХИЦОЛДООГҮЙ, ИЙМ ХӨГИЙН ЮМ ХИЙХЭЭ БОЛИОЧЭЭ.

Avatar

Тог 2020-04-05 202.126.88.230

Ёстой үнэн, монгол хүн хаа хол яваад үзсэн шүү, амарсайхан чи бүгдийг юм үзээгүй гэж бодоогүй байлгүй

Avatar

САНАЛ 2020-04-05 66.181.161.67

Нэг суурин дээрээ дахин дахин шавар зуураад л байдаг, өчигдөрийнхийг нураагаад өнөөдөр барина, нөгөөдөр нь үүнийгээ устгаад дахиад барина. Явж явж Ганцхан бүтээлтэй. Ахиц байхгүй, бүтээн байгуулалт нь нэмэгддэггүй, хот тэлдэггүй … хичнээн их мөнгө зарсан ч НЭГ л байрандаа НЭГ л бүтээн байгуулалттай.

Avatar

САНАЛ 2020-04-05 66.181.161.67

Байгаагаа устгах шаардлагагүй, Хотоо тэлж шинэ газар байгуулах хэрэгтэй. Нэгийг устгаж, шинийг байгуулж байхаар, өөр байрлалд шинээр барьвал ХОЁР бүтээн байгуулалттай болно.

Avatar

Зочин 2020-04-05 66.181.182.150

Европд 1840 онд байгуулсан цэцэрлэг байж л байна шүү дарга нараа

Avatar

Зочин 2020-04-05 202.126.88.203

Шал худлаа Улаанбаатарын туухийг оркууд л суйтгэж байна Энэ хот еерийн гэсэн туухтэй Топор Хурэлсухээ хотын дарга Амараа Засайн толгойгоо авмаар байна новшоо

Avatar

Зочир 2020-04-05 192.82.67.200

Хүүхдийн паркийг засаж янзлаач ээ

Avatar

eb 2020-04-05 103.10.22.160

80 жил ургуулж байж арайхийн ийм цэцэрлэгтэй болж байхад дахиад суулгах мод нь 80 жилийн дараа л цэцэрлэг болох юм бна дооо
цэцэрлэгээ сүйтгэхгүйгээр хойд жаахан хэсэгт нь усан оргилуураа хийчихэж болдогүй л юм бх да

Avatar

Зочин 2020-04-05 66.181.161.21

Харин тийм…

Avatar

zochin 2020-04-05 150.129.143.37

Setgetsiin uvchtei bolchihson yam bolgoniig namchirhaj namtai holidog erguu novshnuud ih demiireh yam aa end tarisan olon modiig uur tiish ni zuuj suulgana gej baigaa ni uneheer haramsaltai ulaanbaatar chini tiim ih oi modtoi hot mun bil uu bas tegeed tariad urguulahad tiim amarhan bil uu modiig ni hunduhguigeer ayataihan bolgoh arga baihgui yam uu uunees uur garts baihgui geh geed bn uu zunduu l ih shiidel baigaa gej bodoj bn

Avatar

иргэн 2020-04-05 66.181.187.37

Бүхнийг шүүмжилж үгүйсгэгчид одоо болно. Их мэдэгчдийг бүү сонс. Яасан ч их довчигнодог юм. Чи хий, би айхилья гэдэг л болж байна. Яана даа энэ нийслэлд минь нүүдэллэж ирсэн дүрвэгчдийг, яалтай билээ.

Avatar

Зочин 2020-04-05 192.82.68.184

Уугуул хотын хүн ийм юм бичихгүй ээ, өөрөө бол аймаг сумаас ирсэн эсвэл нэг намчин байгаа

Avatar

Зочин 2020-04-05 192.82.68.184

Яг энэ сэлүүхэн байгаа нь маш гоё байна, цемент бетон ой хотын өнгө үзэмжийг муухай болгож байна,

Avatar

Зочин 2020-04-05 59.153.112.236

Hediigeer huuchnii ch gesen archilj tordoj saijruulahgui bol navsaigaad hun tsuglahgui shuudee. Odoo heden arhichid , bieee unelegchid tsugladag gazar bolson bainalee. Hun zorij ochood zugaalj aljaalaa tailah yum yu ch ugui. Honhiih n japanuud 90-eed ond ugsun gesen. Umnu n jaahan biahad bie zasah gej l mod ruu n ordog baisan sanagdana

Avatar

Зочин 2020-04-05 66.181.161.21

Муу орк чи л архи ууж бааж шээдэг байж л дээ

Avatar

Зочин 2020-04-05 192.82.66.58

хийнэ гэж шийдсэн бол хийх л хэрэгтэй

Avatar

Зочин 2020-04-05 66.181.161.21

Хуучны зураг харахад сайхан санагдаж байна!

Avatar

Зочин 2020-04-05 202.179.24.178

АСЕМ-ийн гэх ялзарсан өндөгний хөшөөг авч хаяачээ. Ийм ёрын хөшөөг буулгаач эээ.

Avatar

Зочин 2020-04-05 202.179.24.178

Их хүрээ ирж суурьшсан Хүн чулууны хонхор хэмээх түүхэн газрыг (Зүүн цэцэрлэгийн зүүн талыг) “Монгол-Туркийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн” гэж гаднын улсын нэрээр нэрлэж, Хүн чулууны хонхортоо туркийн бэлгэдэл агуулсан хөшөө босгосон.

Avatar

зочин 2020-04-05 64.119.22.76

Хонхыг гандан руу шилжүүлбэл таарна Мүүнчидын хийсэн АН-ыханы ажил ш тээ

Avatar

Зочин 2020-04-05 66.181.161.21

Яг тийм…Солонгос шашины хонх ээбийгийн элийрэл асем 2 ыг шууд зайлуул

Avatar

Зочин 2020-04-05 142.118.116.5

Mcs ustgadan ter saixan cecerlegiig. Hede uyeeree ugej daldarval taarna

Avatar

иргэн 2020-04-05 122.201.31.77

Нэрий нь хуучнаар нь бодож оноох хэрэгтэй юм байна даа. Хонхтой гэдэг ерөөсөө онцгүй шүү…

Avatar

zochin 2020-04-05 66.181.178.109

guikh nokhoid giukhguy nokhoi saad , odoo naad pop nukhduud boli , zasgiin ajlyg khiilge ,

Avatar

123456 2020-04-05 103.26.195.192

Coronatai temstii

Avatar

Зочин 2020-04-05 182.160.39.250

Танай ардчилсан намынхан энэ цэцэрлэгт хүрээлэнг хувьдаа авчихсан байсныг хот буцааж авлаа. Битгий өширхөөд бай.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж