Богд Уул, "Жигжид"-д түймэр гарч, унтраахаар ажиллаж байна | News.MN

Богд Уул, "Жигжид"-д түймэр гарч, унтраахаар ажиллаж байна

Богд Уул, "Жигжид"-д түймэр гарч, унтраахаар ажиллаж байна

Богд Уул, "Жигжид"-д түймэр гарч, унтраахаар ажиллаж байна

Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, "Шарга морьт"-ын аманд түймэр гарч, хэд хэдэн айлын байшин шатаж байна. Галыг унтраах, шалтгаан нөхцөлийг тогтоохоор Аврах, гал унтраах ангийн алба хаагчид ажиллаж байна гэж Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй хэллээ. Тэрбээр “Галын шалтгаан нөхцөл одоогоор тодорхойгүй байна. Гал түймэр Жигжид зусланд гарсан. Хэчнээн айл түймэрт өртсөнийг хэлэх боломжгүй. Гэхдээ хаврын хуурайшилтын үед иргэд өнжмөл шар өвс шатаах, хүүхдүүд шүдэнз асааж тоглосон зэрэг санамсар болгоомжгүй байдлаас болж гал алдаж, бусдын эд хөрөнгө, байгаль орчинд хохирол учруулж байна” гэлээ.

Нийслэлийн онцгой байдлын газарт өнөөдөр 14:00 цагийн байдлаар гал түймрийн зургаан дуудлага ирснээс тав нь шар өвс шатсан дуудлага байжээ. Тухайлбал, Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хороо, Хүннү моллын зүүн урд Арцатын аманд нэг га шар өвс шатсан дуудлага 13:19 цагт ирж, 14 алба хаагч унтраахаар ажиллаж байгаа аж.

Мөн Богдхан уулын хязгаарлалтын бүс, Тайны аманд автомашинтай иргэн тамхи татаж хаясны улмаас 1000 м, Хүүшийн аманд хоёр  хүүхэд шүдэнзээр тоглосны улмаас нэг га талбай түймэрт өртөөд байна. Түүнчлэн "Далан давхар"-т өнжмөл шар өвс шатаасны улмаас гал алдсан бол Зайсангийн аманд согтуу хүн гал түлсний улмаас нэг га газар тус тус шатаасныг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Онцгой байдлын хэлтсээс унтраахаар ажиллаж байгаа аж.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХарамсалтайХарамсалтай
7
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2020-04-04 192.82.77.87

Шар өвс шатаагаад түймэр гаргадаг тухайн хүн галын ямар ч ойлголтгүй хүмүүс байдаг шүү дээ чадамжгүй байж гал гаргадаг торгууль өндөр байх ёстой

Avatar

Анх 2020-04-04 192.82.74.244

Доод Шарга морьт байна аа Энд Гадаад худалдааны яам, эмийн заводын зуслан байсан юм Дондог дуламын рашаанаас ус зөөж уулнаас мод жимс түүж, Сэлбэ голд усанд орж дарга нарын гоё охидыг харж олон жилийн зуны амралт маань өнгөрсөн газар даа. Шатаж байгаа газарт Монгол экспорт нэгдлийн хэдэн модон гэр байдаг байсан даа

Avatar

Зочин 2020-04-04 139.5.216.28

Мөнхнаран ээжээ

Avatar

Zochin 2020-04-04 66.181.161.71

lageriin baishin savaa daatgald hamruulaachee, ingeed herengee busdiin buruutai uildliin ulmaas ustguulsaar suuh uu

Avatar

zochin 2020-04-04 202.126.89.186

элбэгдорж амеркид сорона гараад бөөсөн чинээ амиа бодоод ирсэн байна.

Avatar

ЭЛБЭГДОРЖ 2020-04-04 76.107.165.63

Агаа нь ЖОНХУУ. УХНА хоёрт хэдэн боодол доллар хаяад өрчихсөн. Одоо миний ар түүз болсон шүү.

Avatar

Зочин 2020-04-04 182.160.39.250

тарвагадорж монголд байхад олигтой юм болохгүй.

Avatar

Ajaa taij 2020-04-04 202.9.46.130

Maltorolloo gal yarij baihad temee geheer yamaa gedeg maliig yaltai.

Avatar

Зөвлөгч 2020-04-04 202.179.31.254

Хариуцлагыг нь хүлээлгэж торгууль төлбөр тавь л даа тэгсэн гэнэ гээд л сууж байдаг явган нөхдүүдийг бүү гарга л даа өөрсдийг нь дайчилж унтраалга.

Avatar

zochin 2020-04-04 66.181.178.109

jaakhan dulaarlaa geed gertee bayj chadakhguy agaar magaar geed teneg orkuudyg yanaa ,

Avatar

Зочин 2020-04-04 202.179.25.29

Богд уулаар хүмүүс их зугаалж байна. Түүнийг зогсоо. Эргүүл гарга.

Avatar

Haliuka 2020-04-04 103.140.11.112

Ene aimaar owchnii hajuugaar bas yun gal tvimer we? agaart garj bga hvmvvs ni gal tawihaa bolichihoochee!!!!!!!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж