Богд Уул, "Жигжид"-д түймэр гарч, унтраахаар ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2020.04.04-нд нийтлэгдсэн

Богд Уул, "Жигжид"-д түймэр гарч, унтраахаар ажиллаж байна

Богд Уул, "Жигжид"-д түймэр гарч, унтраахаар ажиллаж байна

Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, "Шарга морьт"-ын аманд түймэр гарч, хэд хэдэн айлын байшин шатаж байна. Галыг унтраах, шалтгаан нөхцөлийг тогтоохоор Аврах, гал унтраах ангийн алба хаагчид ажиллаж байна гэж Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй хэллээ. Тэрбээр “Галын шалтгаан нөхцөл одоогоор тодорхойгүй байна. Гал түймэр Жигжид зусланд гарсан. Хэчнээн айл түймэрт өртсөнийг хэлэх боломжгүй. Гэхдээ хаврын хуурайшилтын үед иргэд өнжмөл шар өвс шатаах, хүүхдүүд шүдэнз асааж тоглосон зэрэг санамсар болгоомжгүй байдлаас болж гал алдаж, бусдын эд хөрөнгө, байгаль орчинд хохирол учруулж байна” гэлээ.

Нийслэлийн онцгой байдлын газарт өнөөдөр 14:00 цагийн байдлаар гал түймрийн зургаан дуудлага ирснээс тав нь шар өвс шатсан дуудлага байжээ. Тухайлбал, Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хороо, Хүннү моллын зүүн урд Арцатын аманд нэг га шар өвс шатсан дуудлага 13:19 цагт ирж, 14 алба хаагч унтраахаар ажиллаж байгаа аж.

Мөн Богдхан уулын хязгаарлалтын бүс, Тайны аманд автомашинтай иргэн тамхи татаж хаясны улмаас 1000 м, Хүүшийн аманд хоёр  хүүхэд шүдэнзээр тоглосны улмаас нэг га талбай түймэрт өртөөд байна. Түүнчлэн "Далан давхар"-т өнжмөл шар өвс шатаасны улмаас гал алдсан бол Зайсангийн аманд согтуу хүн гал түлсний улмаас нэг га газар тус тус шатаасныг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Онцгой байдлын хэлтсээс унтраахаар ажиллаж байгаа аж.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХарамсалтайХарамсалтай
7
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж