&#34Соёл, урлаг, хэвлэл мэдээллийн бүтээлч түшлэл&#34 наадам боллоо

Хуучирсан мэдээ: 2015.11.23-нд нийтлэгдсэн

&#34Соёл, урлаг, хэвлэл мэдээллийн бүтээлч түшлэл&#34 наадам боллоо

Дархан хотод анх удаа “Соёл, урлаг, хэвлэл мэдээллийн бүтээлч үйлдвэрлэлийн түншлэл” наадам “Залуучууд” театрт боллоо.

Театрын дээд, доод танхимаар дүүрэн үзэсгэлэн яармаг дэлгэгдэж, хоёр өдрийн турш хүн ихтэй байлаа. Ийм наадам хийх санааг “Найрамдал” төв номын сангийн эрхлэгч, зохиолч Д.Цэрэндаваа гаргаж соёл, урлаг, хэвлэл мэдээллийн байгууллагууд, уран бүтээлчдийн бүх эвсэл, холбоод, ардын урчууд дэмжин анх удаа ингэж нэгдэж хамтран зохион байгуулсан нь том ололт гэж иргэд үнэллээ.

Ардын уран бүтээлч, хөгжмийн зохиолч, яруу найрагч М.Хунлиз хэлэхдээ “-Дархан хот соёл, урлагийн баялаг  уламжлалтай. Түүнийгээ шинэчлэн  хөгжүүлж бүтээлч үйлдвэрлэл  болгон хот, улсдаа төдийгүй, олон улсад  гарган таниулахад  соёл урлагийнхан  бүгдээр хамтарч чадах юм байна гэдгийг энэ наадам харууллаа. Урьд нь дор дороо салангид туурвиж  байсан төрийн болон чөлөөт  урлан бүтээгчдийг  нэгтгэж  чадвал бүр хүчтэй болохыг  баталлаа” гэв. Наадмыг  зохион байгуулахад Аймгийн Иргэдийн Хурлын  дарга П.Эрдэнэбат, Засаг дарга А.Энхболд нар сэтгэл  гарган дэмжиж биечлэн оролцжээ. Аймгийн Боловсрол, Соёлын Газрын дарга Б.Ганчулуун  өнөөгийн ертөнцөд оюун сэтгэлгээний үнэлэмж бүхнээс эрхэм  гэдгийг мэдэрдэг  залуу ажилтны  хувиар хандан  тусалсанд соёл урлагийнхан  талархал дэвшүүллээ.  

Ө.РАГЧААСҮРЭН  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж