Шинэ төрлийн коронавирусийн тархалт эрчимжсэн энэ үед бид бүхэн гарын ариун цэвэр болон бактергүй байдлыг илүүтэй чухалчилж үзэх болсон. Гэвч гараараа аливаа нэг биетэд хүрэх нь эргээд халдвар авах боломжыг ихэсгэх учир Тайванийн Као Шиун хотын Лин юань бага сургуулийн багш сурагчид хамтран модон тоглоом ашиглан спирт шүршигч робот зохион бүтээх сонирхолтой санаа бодож олжээ.
Өөрийн гараар “Спирт шүршигч робот” зохион бүтээж, хоёр гараа ариутгах энэхүү шинэ арга барил нь олон улсын хэвлэл мэдээллийнхний анхаарлыг татаад зогсохгүй тус сургуульд зочлон ярилцлага авч, бүтээлч сэтгэлгээг нь сайшаан магтсан юм.
Тус сургуулийнхны мэдээлснээр, сурагчид энэхүү роботын дээд хэсэгт хэт авианы мэдрэгч суурилуулан, түүнийгээ компьютер программаар хянах бөгөөд хэт авианы мэдрэгч нь ямар нэг биет ойртож ирэхийг мэдэрмэгц мотор ажиллана. Суурилуулсан механик төхөөрөмжийг асааснаар автоматаар дарагдан спирт шүрших юм. Ийнхүү ямар нэг эд зүйлсэд хүрэхгүйгээр хоёр гараа ариутгах нь халдвар авах эрсдэлийг бууруулах ажээ.
Лин юань бага сургуулийнхан робот хэрхэн бүтсэн талаар дүрс бичлэг хийсэн бөгөөд Монголын хүүхэд багачууд маань энэхүү бичлэгийг үзэж сонирхон, өөрийн гараар бактер устгагч робот зохион бүтээх боломжтой юм.
Өөрийн гараар робот зохион бүтээцгээе!
УЛААНБААТАР ДАХЬ ТАЙВАНИЙН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР
Холбоотой мэдээ