Нүглийн нүдийг гурилаар хуурагчид

Хуучирсан мэдээ: 2020.04.04-нд нийтлэгдсэн

Нүглийн нүдийг гурилаар хуурагчид

Нүглийн нүдийг гурилаар хуурагчид

Ханиалгаж, халуурсан шинж тэмдэггүй хэрнээ коронавирусээр өвчилсөн хүний тоо олшрох болсныг олон улсын эрдэмтэд анхааруулж байгаа билээ. Дэлхийг хямрааж, хүн төрөлхтнийг цочирдуулсан уг вирусийн халдвар нийт халдварын тохиолдлын 40 гаруй хувийг эзэлж буйг ДЭМБ-аас анхааруулсан. БНХАУ-д гэхэд өчигдрийн байдлаар шинж тэмдэггүй 64 тохиолдол бүртгэгджээ. Иймд амны хаалт зүүх нь хамгийн найдвартай арга гэдгийг эрүүл мэндийн байгууллагаас уриалж байгаа билээ. Иргэдийн олонх нь уг уриалгыг дагаж буй.

Гэвч сүүлийн үед монголчууд тайвширсан уу, эсвэл “Covid-19” халдварыг үл тоосон уу олон нийтийн гудамж, талбайд амны хаалтгүй явах болсон нь нууц биш. Амны хаалт зүүсэн ч хэлбэр төдий буюу эрүү, амандаа тохчихсон, чихнээсээ зүүчихсэн яваа хүн ч олон. Энэ нь ёстой л "Нүглийн нүдийг гурилаар хуурна" гэдгийн үлгэр болж байна.

Эрүүл мэндийн байгууллагаас өгч буй зөвлөмжийг үл тоогчдод хариуцлага хүлээлгэх, торгууль ногдуулах саналыг нийгмийн сүлжээнд олон нийт ч бас жиргээд эхэлсэн бөгөөд энэ нь өөрийн болон бусдын эрүүл мэндийг хамгаалах үүднээс тавьж буй шаардлага гэдгийг ойлгох нь чухал юм.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ЗөвЗөв
5
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж