Хуучирсан мэдээ: 2015.11.23-нд нийтлэгдсэн

Вертул компани нь импортлон оруулж ирсэн италийн DVO брендийн албан тасалгааны тавилгандаа 50% хямдрал зарлаад удаагүй байгаа боловч сонголт цөөхөн үлдлээ. Та бүхэн сүүлийн үеийн чиг хандлага бүхий албан тасалгааны тавилгыг үйлдвэрийн үнээс доогуур үнээр худалдан авах боломж олгож байна.

Шинэ цагийн удирдах ажилтны иж бүрдэл болох VERTIGO тавилга нь 10 600 000–өөс 5 300 000 төгрөг болж хямдраад байна. Тухайн иж бүрдэлд үндсэн ширээ, туслах ширээ, дөрвөн хаалгатай шкаф, тумбочка орно.

Энэхүү бүтээгдэхүүн нь хөнгөн цагаан гоёмсог холбоосоор холбон зангидаж хийсэн ширээнүүд болон хөнгөн цагаан хүрээтэй номын шүүгээ, өвөрмөц загварын номын тавиур зэргээс бүрдэх ба эдгээр нь шилэн тавцан, модон материалуудтайгаа төгс нийцсэн загварлаг бөгөөд тав тухтай, шинэлэг бүтээгдэхүүн болсон юм. Шилний хувьд халахгүй, үргэлж сэрүүн орчинг бүрдүүлж өгсөн гоёмсог шийдэлтэй.

Хэрэв та орчин цагийн тавилгын хандлагыг өөрийн ажлын өрөөнд бий болгож, ажлын орчныхоо өнгө төрхийг өөрчлөхийг хүсвэл манай компанийн оруулж ирж байгаа албан тасалгааны тавилгуудаас сонголтоо хийнэ үү.

Манай тавилгын шоурумд зочлохыг хүсвэл бидний хаяг:

Сүхбаатар дүүрэг, Их сургуулийн гудамж, PC mall дэлгүүрийн 3-р давхар. /Хүнсний 4-р дэлгүүрийн ард/

Лавлах утас :

7575-3535, 99037487

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж