“Корона” шар айрагны үйлдвэрлэл, экспортоо түр зогсоов

Хуучирсан мэдээ: 2020.04.04-нд нийтлэгдсэн

“Корона” шар айрагны үйлдвэрлэл, экспортоо түр зогсоов

“Корона” шар айрагны үйлдвэрлэл, экспортоо түр зогсоов

Мексикийн “Grupo Modelo” компани “Корона” шар айрагны үйлдвэрлэлээ түр хугацаагаар зогсоожээ. Улмаар коронавирусийн тархалттай холбоотойгоор Засгийн газраас гаргасан хоригийн дагуу "Корона"-г дэлхийн 180 оронд экспортлохыг түр хориглосон байна.

Мексикийн засгийн газар энэ долоо хоногт тус улсад коронавирусийн халдварын тохиолдол 1000 давсан тул зарим төрлийн бизнесийг түр зогсоох шийдвэр гаргажээ. Энэ сарын 2-ны Пүрэв гаригийн байдлаар тус улсад “Covid-19” халдварын 1510 тохиолдол бүртгэгдэж, 50 хүн нас барсан байна.

“Grupo Modelo” компани маргааш буюу дөрөвдүгээр сарын 5-ны Ням гаригаас “Корона” пивоны үйлдвэрлэлээ зогсоохоо мэдэгджээ. Мөн тус компани ажилчдынхаа 75 хувийг гэрээс нь ажиллуулахаар төлөвлөж байгаа аж. Сонирхуулахад, Мексикт коронавирусийн халдвар тархаж эхэлснээс хойш “Корона” шар айрагны борлуулалт 20 гаруй хувиар өсчээ.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж