Зөвхөн халдвар авсан хүмүүс болон халдвартай хүнийг асарч, хамт байгаа хүмүүс амны хаалт зүүх хэрэгтэй, эрүүл хүмүүс амны хаалт зүүх шаардлагагүй гэж зөвлөж байсан ДЭМБ өчигдөр /2020.04.03/-өөс дэлхийн нийт хүмүүст амны хаалт зүүхийг уриалж эхэллээ.
Тус байгууллагын Эрүүл мэндийн шуурхай хөтөлбөрийн дарга Майзл Райан эмнэлгийн зориулалттай амны хаалтыг эрүүл мэндийн ажилтнууд, харин энгийн ард иргэд даавуун, гар хийцийн амны хаалтыг явсан газар бүртээ зүүж, өөрсдийгөө эрсдэлээс хамгаалахыг зөвлөсөн байна.
Өмнө нь амны хаалт зүүхийг уриалбал хомсдол улам нэмэгдэж, дэлхий даяар хамгаалах хэрэгслийн дутагдалд орно гэж болгоомжилсны улмаас зөвхөн эрсдэлтэй болон халдвартай хүмүүс зүүхийг уриалж байв.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ