Туул голын сав газрын зєвлєл байгуулжээ

Хуучирсан мэдээ: 2010.03.14-нд нийтлэгдсэн

Туул голын сав газрын зєвлєл байгуулжээ

Энэ сарын 12-нд Монголын
vйлдвэрчний эвлэлийн соёлын тєв ордонд "Туул голын сав газрын усны нэгдсэн
менежмент" сэдэвт зєвлєлдєх уулзалт боллоо. Уулзалтад оролцогсод Туул голын усны нєєц,
хэрэглээ, цаашдын хандлагын талаар мэдээлэл єгч санал солилцсон байна. Улмаар
Туулын сав газрын зєвлєлийн бvтэц зохион байгуулалт, хууль эрх зvй байдал ямар
тєвшинд байх тухай танилцуулга хийж Туул голын сав газрын зєвлєл байгуулахаар
тогтжээ. Уулзалтад тєрийн болон тєрийн бус байгууллага, усны мэргэжлийн
байгууллага, ус судлаач нарын 250 гаруй тєлєєлєл оролцсон юм. Тvvнчлэн энэ сард Монголд усны салбар
vvсч байгуулагдсаны 72 жилийн ойг БОАЖЯ-наас энэ сарын 22-нд тохиох дэлхийн
усны єдєртэй хамтатган тэмдэглэхээр тєлєвлєөд байгаа аж. Иймд гуравдугаар сарын
22-нд "Ус хєгжлийн тулгуур болох нь" сэдэвт эрдэм шинжилгээний онол
практикийн V бага хурлыг зохиох гэж байна. Дэлхийн нийтийн ємнє тулгамдаж буй
хvрээлэн байгаа эрvvл орчин, усны чанарын асуудлыг шийдвэрлэхэд оюутан
сурагчдын оролцоог нэмэгдvvлж, тэдний мэдлэг боловсролыг дээшлvvлэх, бvтээлч
сэтгэлгээг хєгжvvлэх зорилготой уг
бага хурлыг зохион байгуулж байгаа аж
.

Эрдэм шинжилгээний бага хурлаар оюутнууд "Ус ба уур амьсгал",
"Ус ба эрчим хvч", "Ус ба хєдєє аж ахуйн бэлчээр",
"Усжуулалт, усалгаатай газар тариалан", "Ус ба спорт, аялал
жуулчлал", "Ус, хvнсний аюулгvй байдал", "Голын сав газрын
удирдлага, усны нєєцийг хамгаалах ардын уламжлал", "Усны нєєцийн
нэгдсэн менежмент" зэрэг сэдвээр илтгэл тавих юм. Хурлаар тавигдсан илтгэлийг усны
тулгамдсан асуудлыг шийдвэрлэх арга, технологи, хэрэгжvvлэх боломж, шинэ санаа,
шинэлэг байдлыг нь харгалзан эрдэм шинжилгээний бvтээлийн тусгай дугаар болгон
хэвлvvлэх гэнэ.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж