Амны хаалт зүүхээс татгалзсан зорчигчдыг торгож эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2020.04.04-нд нийтлэгдсэн

Амны хаалт зүүхээс татгалзсан зорчигчдыг торгож эхэлжээ

Амны хаалт зүүхээс татгалзсан зорчигчдыг торгож эхэлжээ

Тайванийн эрх баригчид, нийтийн тээврээр үйлчлүүлэхдээ амны хаалт зүүгээгүй зорчигчдыг торгох шийдвэр гаргажээ. Энэ талаар өнгөрсөн Баасан гариг (2020.04.03)-т Тайбэйд болсон хэвлэлийн бага хурал дээр тус улсын Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайд Чэнь Ши Жун мэдэгдсэн байна.

Тэрбээр хэлэхдээ "Бид зорчигчдод эхлээд амны хаалтаа зүүхийг сануулна. Хэрвээ зүүхээс татгалзвал торгох арга хэмжээ авна" гэжээ. Түүний хэлснээр, торгуулийн хэмжээ 3-15 мянган тайвань доллар буюу 99-495 ам.доллар байх аж. Тайваньд дөрөвдүгээр сарын 4-ний Бямба гаригаас эхлэн нийтийн тээврийн хэрэгсэл, түүний дотор автобус, хурдны галт тэргэнд амны хаалт зүүсэн эсэхэд хяналт тавих юм байна.

Өнөөдрийн байдлаар Тайваньд шинэ төрлийн коронавирусийн халдварын 348 тохиолдол бүртгэгдэж, таван хүн амиа алдаад байгаа аж.

Эх сурвалж: TASS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж