Төв банк 5.3 тн үнэт металл худалдан авчээ

Хуучирсан мэдээ: 2020.04.04-нд нийтлэгдсэн

Төв банк 5.3 тн үнэт металл худалдан авчээ

Төв банк 5.3 тн үнэт металл худалдан авчээ

Монголбанк 2020 оны гуравдугаар сарын байдлаар өссөн дүнгээр нийт 5.3 тн үнэт металл худалдан авснаас өнгөрсөн гуравдугаар сард 830 кг үнэт металл худалдан авсан байна. Энэ нь өмнөх оны мөн үед 540 кг үнэт металл худалдан авч байснаас 290 кг-аар өссөн үзүүлэлт ажээ. Нийт 5.3 тн үнэт металлын 3.6 тн-ыг алт, 1.7 тн-ыг цагаан мөнгө эзэлж буй юм байна.

Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс өнгөрсөн гуравдугаар сард 31 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 36 кг үнэт металл тус тус худалдан авчээ. Монголбанкны 1 грамм алт худалдан авах дундаж үнэ 2020 оны 3 дугаар сард 141,512.11  төгрөг байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж