NBA: Коби Брайант алдрын танхимын гишүүнээр сонгогдоно

Хуучирсан мэдээ: 2020.04.04-нд нийтлэгдсэн

NBA: Коби Брайант алдрын танхимын гишүүнээр сонгогдоно

NBA: Коби Брайант алдрын танхимын гишүүнээр сонгогдоно

Хойд Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбоо буюу NBA Алдрын танхимын гишүүдээ маргааш зарлахаар болжээ. 2020 оны Нейсмитийн сагсан бөмбөгийн алдрын танхимд Коби Брайант, Тим Данкан, Кевин Гарнетт зэрэг "домгууд" албан ёсоор элсэх аж. Тэднээс гадна эмэгтэй сагсан бөмбөгийн домогт тоглогч, дөрвөн удаагийн олимпийн алтан медальт Тамика Гатчинс мөн элсэхээр болжээ.

Коби Брайант, Тим Данкан, Кевин Гарнетт нар нийлээд нийт 11 удаагийн NBA-ийн аварга, 48 удаагийн бүх одод мөн энэ жил анх удаагаа NBA-ийн Алдрын танхимд нэр дэвшиж байна. NBA-ийн түүхэнд зургаахан тоглогч бүх оддын тоглолтод 15 болон түүнээс дээш удаа сонгогдсон байдаг ба дээрх гурван тоглогч тэдний тоонд багтана.

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар, NBA-ийн зүгээс энэ жилийнхээ улирлыг албан ёсоор өндөрлүүлэх тухай яриад эхэлсэн хэмээжээ. Саяхан CBA буюу Хятадын сагсан бөмбөгийн холбоо улирлаа албан ёсоор үргэлжлүүлэх шийдвэр гаргасан ч засгийн газрынх нь зүгээс цуцлах шийдвэр гаргасан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж